Author: Business Insider
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм.Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол…
Коронавируст халдвар Ковид-19 өвчний Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө. Уг хуралд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон юм. Нэн тэргүүнд хил дээр авч буй хяналтын арга хэмжээг улам чангаруулах чиглэлээр ярилцлаа. Тухайлбал гадаадаас ирж буй иргэдээс авч буй хил дээрх түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд илүү анхаарч алдаа гаргахаас сэргийлж бүх арга хэмжээг авч ажиллахыг ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов. Хил дээр авсан шинжилгээнд сөрөг гарч гэртээ 10 хоног тусгаарлагдах иргэдэд мэдээллийг сайн өгч 4 дэх өдөр нь авах шинжилгээг цаг тухай бүрд нь авч, хяналтаа нэмэгдүүлэхийг Нийслэлийн Эрүүл…
Шинэ жилийн баярыг угтаж аав ээжүүд бид алдрай бяцхан үрсдээ бэлэг бэлддэг билээ, та бүхэн бэлэг сонгохдоо доорхи зүйлсийг анхаарахыг хүсье.
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна. “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Одоогоор гурав дахь урамшууллын эздийг 2021.12.13-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна. Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд…
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа. Эрүүл мэндийн дэмжих төвийн засварын явц, нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламж, төрөх тасгийн үйл ажиллагаа, вакцинжуулалтын үйл явц, эрчимжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцав. 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбогдуулан уг үйл ажиллагааг дэмжих, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэн шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмжөөр хангалаа. Үүнд: Булган аймгийн төрөх тасагт төрөх ор, зөөврийн эхо, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт ангиорафийн аппарат, диализийн аппарат зэргийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютерт томографийн аппарат хүлээлгэн өгч нээлтийн үйл ажиллагаанд оролцсон…
Шинэ жилийн баярыг угтаж аав ээжүүд бид алдрай бяцхан үрсдээ бэлэг бэлддэг билээ, та бүхэн бэлэг сонгохдоо доорхи зүйлсийг анхаарахыг хүсье.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй бодлого, авах арга хэмжээний талаар санал солилцов. Нийслэлээс 2022 онд нийтийн тээврийн 500 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж буйг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцлов. Мөн тэрбээр BRT буюу тусгай замын автобусны төслийн талаар дурдлаа. Уулзалтын үеэр мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол буурсныг талууд онцлоод дараагийн арга хэмжээ юу байх талаар санал солилцов. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот. Тиймээс сайжруулсан шахмал түлшээр айл өрх, албан байгууллагуудыг хангах нь агаарын бохирдлыг …
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар орсон бөгөөд ОХУ-ын “Газпром” НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена Викторовна, Маркелов Виталий Анатольевич, Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөлтэй өнөөдөр (2021 оны 12 дугаар сарын 16) уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойгоор дараагийн 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нэгэн том төсөл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд хэцүү үед ч хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Мөн “Транзит Монгол” болох зорилт тавьснаа дурдаж, 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийг Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцаж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж буйг…
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 57 дугаар тогтоолоор Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэн Хурлын дэргэдэх орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийн 7 гишүүнийг томилсон. Тус зөвлөлийн гишүүдийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн гишүүдээр томилогдсон Та бүхэнд баяр хүргэе. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний үр дүнд иргэдийн өмнөөс хяналт тавин ажиллах эрх та нарт бий. Миний…
