Author: Business Insider
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 2022 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан халаалтын зуух, технологийн зориулалтын дагуу…
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна. “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Урамшуулалт аяны 2 дахь тохирлын урамшууллын эзэд 2021.11.29-ний өдөр тодорсон юм. Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой. Хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь 14 хоногийн урамшууллын эздээр…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлсэн юм. Ингэснээр 30 дахь Их хурлын 1245 төлөөлөгчөөс гадна урилгаар 200, нийт 1450 орчим төлөөлөгч хуралдаанд оролцож, саналаа өгсөн бөгөөд 99.7 хувь нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. МАН-ын даргаар сонгосны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин МАН-ын даргаар сонгосон 30 дахь удаагийн Их хурлын төлөөлөгчид та бүхэнд баярлалаа. МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн…
МАН-ын 30 дахь Их хуралдааны үйл явцын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Түүний хамт Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү нар байлцлаа. Мэдээллийн эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын нийт 278 мянга гаруй гишүүнийг төлөөлсөн 1245 төлөөлөгч Их хуралд оролцож байгааг хэлээд намын гишүүн болон олон улсын төлөөлөгчдөөс бүрдсэн 200 орчим хүн урилгаар оролцож байгааг дуулгалаа. Ингэснээр нийт 1450 орчим хүн Их хуралд оролцож байна. Түүнчлэн Их хуралд оролцож буй нийт төлөөлөгчдийн 44 хувь нь анх удаа Их хуралд оролцож байгаа аж. Тийм…
Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Үүний дараагаар 30 дахь Их хурлын Мандатын комиссын даргаар Д.Сарангэрэлийг томилсны дараа тэрбээр Мандатын комиссын илтгэлийг танилцуулав. Хурал даргалагч Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулна. Дараа нь Хяналтын ерөнхий хорооны тайлан, мэдээллийг сонссоноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд…
“Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, цахим системийн зохицуулалт, аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид юун дээр анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэ дагуу 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх, 100 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ…
Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2022 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар батлав. Үүнд:/Мянган төгрөгөөр/ Нийслэлийн төсвийн нийт орлого 482,043,798.6Татварын орлого263,102,700.0Аж ахуй нэгжийн орлогын албан татвар240,370,000.0Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт(30,715,000.0)Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар35,887,700.0Газрын төлбөр2,000,000.0 Үүнээс:Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт2,000,000.0Ус ашигласны төлбөр4,500,000.0Ойгоос мод ашигласны төлбөр60,000.0Нийслэл хотын албан татвар11,000,000.0Татварын бус орлого218,941,098.6Хувьцааны ногдол ашиг322,800.0Төрийн өмч түрээслүүлсний төлбөр2,478,200.0Төсөвт байгууллагын өөрийн орлого13,111,364.8Авто зам ашигласны төлбөр19,114,600.0Хүү торгуулийн орлого83,860,690.5Өмч хувьчлалын орлого45,000,000.0Ангилагдаагүй бусад орлого40,700,000.0Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг14,353,443.3 Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл…
Илгээлтэд, “НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг НҮБ-аас “Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй, хүртээмжтэй, тогтвортой оролцоо ба манлайлал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах амлалт нь зөвхөн шударга ёсны асуудал бус улс орны хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах болсон. Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарч буй эдийн засаг, нийгмийн хямрал өмнө байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна. Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.…
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ-ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ” -ЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар төрийн байгууллагуудаас анх удаа дижитал системд шилжихээр “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг өнөөдөр болсон МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллага “Алсын хараа-2050”, E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа энэ онд багтаан цахимжуулах юм. Ингэснээр www.igov.mn цахим системийг бий болгож, иргэн, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог цацрагийн тусгай зөвшөөрөл, импортын мэдэгдэл, гэрчилгээ зэрэг 54 төрлийн үйлчилгээг цахимаар авч байна. Өнгөрсөн хугацаанд нийт 4130 аж ахуйн нэгж, 6714 иргэн цахим системд нэвтэрч, хүсэлтээ шийдвэрлүүлжээ. Зарим хяналт шалгалтыг онлайн хэлбэрээр хэрэгжүүлж, хэрэглэгчийн үнэлгээгээр аж ахуйн нэгж байгууллагын эрсдэлийг тооцож, шаардлага…
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг даргатай цахимаар хуралдав. Коронавируст халдварыэ шинэ мутациас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, боомтуудын хяналт шалгалтын бэлэн байдал болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мах бэлтгэх, нөөц бүрдүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өглөө. Хилийн боомтуудтай Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудын мэдээллийг сонссоны дараа Шадар сайд хил орчмын хяналт, шалгалт, хариуцлагыг өндөржүүлэх, вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж хэллээ. Мөн өрх, баг, сум, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын…
