Author: Business Insider
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк нэгдэж, мод тарих үйл ажиллагаанд манлайлан оролцсоор байна. Төрийн банк нь орон даяар өрнөж буй мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан байна. “Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байгаа нь дэлхий нийтийн анхаарал хандуулах гол асуудлын нэг болсон. Монгол улсын хувьд дундаж агаарын хэм…
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас дээрх хуулиудын Ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч, судлаач Д.Ганзориг, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Р.Дагва нарыг урьж, хуулиудын шинэчлэлийн талаарх танилцуулга, мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд өглөө. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны дараа зайлшгүй нэмэлт, өөрчлөлт хийгддэг том хууль бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байдаг. 1992 онд дээрх хуулийг хэлэлцэн баталж байхад иргэдийн хурлын байгууллага, нутгийн…
“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийлээ. Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Уулзалтаар дүүргүүд дэх түлш борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл байдал ямар байгааг дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв. Өнөөдрийн…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Сайжруулсан түлшний асуудлаар Ажлын хэсэг байгууллаа“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж ахална.“Тавантолгой түлш” ХХК нь нийслэлийн зургаан дүүргийн 57 агуулахад 71,4 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Борлуулалтын 128 цэгээр…
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна. Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд эхний ээлжийн 21 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагын…
Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль Ардын хувьсгалын 100, Орчин цагийн зэвсэгт хүчний 100, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100, чөлөөлөх дайны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн төвд боллоо. “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулийн үйл явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Ерөнхий сайд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын дипломат харилцааны 100 жилийн ой тохиож буй цаг үед “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байгаа нь түүхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Мөн энэ жил сургуулийг “Терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулах” сэдвийн дор явуулсан нь хоёр улсын Зэвсэгт…
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ЗГХЭГ-ын Орон нутгийн Удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын газрын ахлах референт П.Энхсайхан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар өнөөдөр Улаанбаатар хотын зургаан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлтэй мэдээлэл өгч, санал солилцов. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ирэх оноос нийслэл засаг захиргааны нэгж, түүний удирдлага, хотын эдийн засгийн…
Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байгаа юм. Тус хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг энэ онд нийлүүлнэ. Тэгвэл өнөөдөр эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан…
Нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүчин чадлынхаа 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үндэсний номын сан уншлагын гурван танхимаар суудлынхаа 30-50 хувийн дүүргэлттэйгээр уншлага үйлчилгээгээ эхлүүлжээ. Ковидын өмнөх жилүүдэд өдөрт дунджаар 150-200 хүнд уншлагын танхимаар үйлчилдэг байсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалд тааруулан уншигчдад урьдчилан цаг өгөх байдлаар суудлын дүүргэлтийг зохицуулан ажиллаж байна. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол…
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариулт мэдээллийг сонсож хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээ гаргасан дээрх асуулгад хариулт өгөх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гурван чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явцын хувьд технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. “Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд,…