Author: Business Insider

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаныхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж байна.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оноос мөрдөнө. Тиймээс дээрх 2 хуулийн шинэчлэлийн хүрээнд холбогдох албаныхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж, дүүргүүдийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Хурлын байгууллагын бүтэц, чиг үүргийн хуваарилалт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод давхцал бий, эсэх болон ажил дүгнэж, урамшуулах журмын хэрэгжилт ямар…

Read More

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган “Зорчигч тээвэр III болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Улс, орон нутгийн төсөв, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой уг ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажилласан. Тус ажлын хэсэг “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-тай хамтран хяналт, шалгалтын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналаа өчигдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Дээрх 2 байгууллага нийслэлийн нийтийн тээврийн салбарын ачааллын 40 орчим хувийг үүрдэг бөгөөд цалин,…

Read More

-Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч банк болно- Т.ХЭРЛЭН Дундаж давхрагын эрэлд… Одоо сайд хийж байгаа, өмнө нь Үндэсний статистикийн хороог даргалж байсан А.Ариунзаяа Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж мэдэгдэж байв. 2019 онд танилцуулж байсан энэ тоо 2021 он гарсан ч өөрчлөгдөөгүй биз ээ. Ковид19-ын дэгдэлт дэлхий нийтийг цочроохоос ч өмнө гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байсан бөгөөд цар тахлын жилүүдэд байдал сайжирсан гэвэл үнэнээс хол зөрнө. Гэхдээ эрхэм сайдын танилцуулсан энэ тоо өөр олон асуултыг араасаа дагуулж байгаа юм. Монголчуудын гуравны нэг нь ядуу юм бол гуравны хоёр нь юу болох вэ гэх мэт… Лав…

Read More

УИХ-аас 2021 оны 7 сарын 2-ны өдрөөс тээврийн хэрэгслийн торгуулийг 2021 оны аравдугаар сарын 1-ны өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Тус өршөөлийн хугацаа нь дуусахад хоёр хоног үлдсэн тул иргэд төлбөрөө төлөх гэж дараалал багагүй үүсгэж байна. Тэгвэл иргэд Төрийн банкны 500 гаруй салбар нэгж болон “Гялсбанк”, цахим сувгаар автомашины торгуулиа төлөх боломжтой аж. Та “Гялсбанк” болон цахим сувгаар торгуулиа төлөх бол дараах зааврын дагуу төлөөрэй.

Read More

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, Оросын “Экспоцентр” хувьцаат нийгэмлэг, “Росспецмаш” нийгэмлэгүүд хамтран “Спецмаш-2021” хөдөө аж ахуй, зам барилгын төрөлжсөн машин механизмын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ цар тахлын амаргүй нөхцөлд ч худалдааг аль олох хэвийн явуулахад хоёр улсын Засгийн газраас анхаарч ажиллаж буйг онцлоод, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импорт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх…

Read More

Гэр хорооллын айл, өрхүүд нэгдэн амьдрах орчноо сайжруулах зорилгоор газраа чөлөөлж дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах, дэд бүтэц бүхий амины орон сууцны хотхон байгуулах зохион байгуулалтад орох хүсэлт ирүүлбэл Нийслэлийн ИТХ-аас дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохирох төслийг хэрэгжүүлж буй билээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 318 өрх нэгдэн дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг Нийслэлийн ИТХ-аас дэмжиж, өдгөө барилгын ажил эхлээд буй.Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхон орчмын 144 өрх нэгдэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн, төсөл хэрэгжүүлэх байршлаар баталлаа. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар…

Read More

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа юм. Нийт найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибирск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд хоттой цахим буухиа уулзалтыг зохион байгууллаа. Харин өнөөдөр энэхүү арга хэмжээ Улаанбаатар-Чита хотын хооронд буухиалсан бөгөөд үүнд Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцов.…

Read More

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. МОНЦАМЭ агентлаг нь анх 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаат эх сурвалж байсаар ирсэн юм. МОНЦАМЭ агентлаг нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний мэдээллийн ууган агентлагийн тэгш их ойд зориулсан “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээгээд байна. Өнөөдөр энэхүү үзэсгэлэнг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үзэж сонирхон, үндэсний мэдээллийн агентлагт ажиллаж…

Read More

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компани хооронд байгуулсан гэрээний дагуу нэгдүгээр ээлжид нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн албаны автомашины 21 автомашиныг хүлээн авчээ. Онцгой байдлын ерөнхийн газрын даргын 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/199 дүгээр тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг…

Read More

Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо. Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хамтын хариуцлагыг сайжруулах замаар халдвар хамгааллын дэглэм сахиулах бодлого баримталж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцлоод, Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцооны эрс шинэчлэл хийсэн нь энэ удаагийн том давалгааг харьцангуй хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ. Мөн хөнгөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлан эмчлэх зохицуулалтыг шуурхай хийж,…

Read More