Author: Business Insider

Нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүчин чадлынхаа 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үндэсний номын сан уншлагын гурван танхимаар суудлынхаа 30-50 хувийн дүүргэлттэйгээр уншлага үйлчилгээгээ эхлүүлжээ. Ковидын өмнөх жилүүдэд өдөрт дунджаар 150-200 хүнд уншлагын танхимаар үйлчилдэг байсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалд тааруулан уншигчдад урьдчилан цаг өгөх байдлаар суудлын дүүргэлтийг зохицуулан ажиллаж байна.  Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол…

Read More

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариулт мэдээллийг сонсож хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээ гаргасан дээрх асуулгад хариулт өгөх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гурван чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явцын хувьд технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. “Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд,…

Read More

“Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийн төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав. Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад 2022-2024 онд Засгийн газраас зарим бодлогыг танилцууллаа.Тэрбээр,-Манай Засгийн газар Монгол…

Read More

Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн иргэдийн товч мэдээллийг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний зөвлөл”-ийн дүрмийн 3.2.5-д заасны дагуу иргэдэд ил тод тавьж санал авах ажлыг зохион байгуулж байгаа тул саналаа өгнө үү. Нэр дэвшигчдийн талаарх мэдээлэлтэй доорх линкээр орж танилцан, саналаа өгнө үү. https://docs.google.com/forms/d/1D58WKSMEY2q1gtAXnF9L8AEHEnst9yZGnMnN9CJkzXc/editНИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банкны хамт олон нэгдэн оролцож, улиас болон хайлаасны бутыг суулгалаа. Төрийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, байгаль орчноо хайрлан хамгаалах, ирээдүй хойч үеээ байгаль, амьтанд хайртай, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд 2013 оноос хойш “Эко боловсрол олгох аян”-ыг эхлүүлж, энэхүү аян нь одоог хүртэл амжилттай хэрэгжсээр байгаа билээ. Түүнчлэн тус банк нь Монгол орныг хамарсан 500 гаруй салбар нэгж, 3800 гаруй ажилтнуудынхаа оролцоотой “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ”-г…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх, Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод…

Read More

Энэ сарын нэгэнд буюу өнгөрөгч баасан гаригт Төв аймгийн Зуунмод хотод Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, “Шпаркассе” банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар нээн эхлүүлсэн байна. 2016 оноос хойш хүүхэд залууст санхүүгийн боловсролыг олгож хуримтлал хэрхэн үүсгэх талаар түүний ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн. Монгол улсын 21 аймагт өөрийн 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн банкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд нэгдэж хүүхдийн хадгаламж, сурагчийн карт зэрэг бүтээгдэхүүнүүдээ сурталчлан таниулж, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, хуримтлал шинээр нээлгэсэн болон хадгамжиндаа орлого хийсэн хүүхэд бүрт сугалаа явуулж 10 хүүхдэд сурагчийн карт 30,000 төгрөгийн эрхийн бичиг гардуулж, 1 хүүхдэд хуримтлал…

Read More

Уур, амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангах буюу цөлжилт, дулааралтай тэмцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, өнөөдрөөс эхлүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд нэг тэрбум модыг Монгол Улсад тарьж, ургуулна. Нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын албаныхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, 17 байгууллагын ажилтан, албан хаагчдын хамт Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1475 мод, бут, сөөг тарилаа. Ташрамд, өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилтөд өртсөн судалгаа бий бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Цар тахлаас сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд өнгөрсөн жилүүдэд татварын хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэх, хөл хорионы дэглэм тогтоосон зэрэг зохицуулалт хийснээр 2020, 2021 оны төсвийн зарим орлого тасарсан талаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хуралдаанд танилцууллаа. Иймд, нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт тодотгол хийхдээ урсгал зардлыг танаж, зарим ажлын зардлыг нэн тулгамдаж буй ажилд шилжүүлэх зэргээр батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийхээр тусгажээ. Төлөөлөгчид хуралдааны үеэр зураг төсөвтэй, нэн шаардлагатай ажлыг…

Read More

2015 онд баригдаж дууссанаасаа хойш 6 жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ. Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм. Санхүүжилтийн хүрээнд Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, “Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор өнөөдрөөс Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ. Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал…

Read More