Author: Business Insider

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр боллоо. Энэ бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав. Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёрдахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хөрөнгийг 2021 оны…

Read More

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа. Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлаад хоёр сар орчим хугацаа өнгөрлөө. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк ямар ажлуудыг хийж ажиллаж байна вэ? Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”, “Ипотекийн зээл”, Монголбанкны репо санхүүжилтийн эх үүсвэртэй зээлүүдийг олгоод явж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд өнөөдрийн байдлаар манай банк 3,069 харилцагчийн 126.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Мөн 1,540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Ипотекийн зээлийн хувьд нийт 957 харилцагчийн 74 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 249…

Read More

Арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9146 зээлдэгчид 626.8 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоод байгаа аж. Зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд банк бүрийн эх үүсвэр харилцан адилгүй юм. Сүүлийн өдрүүдэд иргэдээс “Ажлын байрыг дэмжих зээл”-г олгохгүй байна гэсэн шүүмжлэл ирж байгаатай холбогдуулан Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас тодруулга авахад: “Төрийн банк Ажлын байрыг дэмжих зээлийг хэвийн олгож байна. Манай банк дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2945 харилцагчийн 120.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Цаана нь 1540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа бөгөөд зарим зээлийн шийдвэр гарсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг…

Read More

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” болон төсвийн шинэчлэл, цаг үеийн бусад асуудлаар дэлгэрэнгүй хариулт авлаа. -Сангийн сайдаас хамгийн түрүүнд “Ковид-19” цар тахлаас хамгаалах вакцинжуулалтын санхүүжилт, түү­ний хэрэгжилт хэрхэн явж байгаа талаар асуумаар байна. Санхүүжилт баталгаатай юу? Төлөвлөгөө, явцын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Монгол Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлаас ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Нэн тэргүүнд Ковид-19 цар тахлын эсрэг вакцинаар хүн амаа…

Read More

Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн семинар болж, ТАБ-ын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, 2021 онд баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа төлөвлөж, зорилтоо тодорхойлов. Семинарт ҮАГ болон аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын удирдлагууд оролцлоо. Төрийн аудитын байгууллага 2020 оныг “Төрийн аудитын байгууллагын эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд зорилгоо бүрэн хэрэгжүүлж ажилласан байна. ТАБ өнгөрөгч 2020 онд 4141 аудитыг хийж гүйцэтгэн улс, орон нутгийн төсөвт 40.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахим орчинд аудитын үйл ажиллагааны чанарыг алдагдуулахгүйгээр хийх үйл ажиллагааны чиглэл өгөв. Мөн семинарт оролцсон нийт удирдлагуудад…

Read More

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны нэгдүгээр дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП5 банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны зургаа дугаар сарын…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгоод байна. Зээл авсан 7,356…

Read More

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны 3 сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт…

Read More

Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээ үзүүлэх жишиг эмнэлэг ашиглалтад орсон. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нар эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа. Эмнэлэг амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа зэрэг эмчилгээ хийхээс гадна дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүчилтөрөгчөөр хангах корпус өвчин нь хүндэрсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжтой юм. Дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучин байрандаа цар тахлаар өвчилсөн иргэдийг эмчлэх 100 ор дэлгэж, өнөөдөр 67…

Read More

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон бэ? -Өмнө нь хөл хорио тогтоохдоо ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн 15 салбарын тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлгөөнд QR кодоор оролцуулах байдлаар зохион байгуулсан. Ингэхэд хөл хорионы дэглэмээ сахих, иргэдийн хөдөлгөөнийг 10 хувьд багтаах зорилт биелэхгүй болоод байсан юм.…

Read More