Author: Business Insider

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон хүртсэн иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар гардууллаа. Шагнал хүртсэн иргэдэд хандаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн хүндэт дээд шагналыг гардан авч байгаа нийслэл,…

Read More

Хоёр их наядын нийт зээлийн багцаас даруй хоёр дахин их зээлийн хүсэлт банкуудад иржээ Т.ХЭРЛЭН Ковид-19 цар тахлын нөлөөлөл дор хүн төрөлхтөн хоёр жилийг хэдийнээ үджээ. Эхэндээ бол улс орнууд өвчнийг дотооддоо алдчихгүй байх, алдчихсан бол тархалтын хүрээг хумихын төлөө л хичээж ажиллаж байлаа. Монгол Улс ч ялгаагүй. Хилээ хааж, хичээл завсарлуулж, зарим үйлчилгээнд цагийн хязгаарлалт тавих зэргээр шаардлагатай гэсэн бүхнээ л хийсэн. Гэвч дэлхийн бүхий л улс орныг дайрсан коронавирус Монгол Улсыг тойрсонгүй. Өнгөрсөн аравдугаар сард дотооддоо халдвар алдаж, саяхныг хүртэл өдөрт мянга мянгаараа халдварын шинэ тохиолдол бүртгэгдэх хэмжээнд цар тахлын цар хүрээ томроод байлаа. Харин хатуу хөл хорио,…

Read More

КОВИД-19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Тус төлөвлөгөөнд ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжихэд зориулсан Ажлын байрыг дэмжих зээл, иргэдийг орон сууцжуулах улмаар барилгын салбарыг дэмжих зорилготой Орон сууцны ипотекийн зээл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зориулалтаар Хөдөө аж ахуйг дэмжих зээл буюу Ноолуур бэлтгэлийн, Хаврын тариалалтын, Малчдыг дэмжих зээлүүд, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор Монголбанкны репо санхүүжилттэй зээлийг…

Read More

Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна. Төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа 100 хоногт багтаан иргэдээ цар тахлын эсрэг…

Read More

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа. Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлаад хоёр сар орчим хугацаа өнгөрлөө. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк ямар ажлуудыг хийж ажиллаж байна вэ? Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”, “Ипотекийн зээл”, Монголбанкны репо санхүүжилтийн эх үүсвэртэй зээлүүдийг олгоод явж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд өнөөдрийн байдлаар манай банк 3,069 харилцагчийн 126.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Мөн 1,540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Ипотекийн зээлийн хувьд нийт 957 харилцагчийн 74 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 249…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллахдаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу гол замын угсрах ажил 233 км хийхээс 201 км-ыг хийгээд байна. Төмөр зам ашиглалтад орсноор: – Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно, – Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. 2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаарнүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна. Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ…

Read More

Нийслэлийн хэмжээнд 16 байршилд сургууль, цэцэрлэгийн барилга концессын гэрээ, хөрөнгө оруулалтын ажил зогссон, хөрөнгө оруулалт хийгдсэн ч барилгын ажил гацсан зэрэг шалтгаанаар царцсан байдалтай байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороодод ажиллалаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхонд концессын гэрээгээр барих сургуулийн барилга 2019 оноос хойш гацсан байна. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо нь 2000 өрхтэй, 0-6 насны 500 гаруй хүүхэдтэй боловч улсын цэцэрлэггүй. Тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд ойролцоох хороог зорих, эсвэл хувийн цэцэрлэгт хамрагдах сонголттой…

Read More