Author: Business Insider

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 148 сургуулиас 52 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 78 талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн биеийн тамир, спортын талбайг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй барилга барих асуудал маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байсан юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эрэг дагуу амины болон орон сууц зэрэг зориулалтаар газар эзэмшиж байсан…

Read More

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ. Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр…

Read More

Шадар сайд өнөөдөр цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа. Өнгөрөгч 7 хоногийн тайлан судалгаа мэдээлэлд үндэслэн, тандалт хариу арга хэмжээний талаар салбарын мэргэжилтнүүд зөвлөлдөв. Өнөөдрийн байдлаар орон даяар вакцины 2-р тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд 06 дугаар сарын 15 гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй Астразенека, Файзер, Вироселл вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ. Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг…

Read More

Баянзүрх дүүрэгт 10 гаруй жил автомашингүй байсан Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хандивлалаа. Тэрбээр “Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс “Приус-30” маркийн автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү” гэлээ. Автомашин хүлээн авсан өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд “Иргэндээ хүрч үйлчлэхийн тулд бид зарим тохиолдолд алхаж, заримдаа такси барьдаг байсан. Холбогдох удирдлагуудад энэ талаар удаа дараа хүсэлт…

Read More

Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайхаас хот руу чиглэсэн авто замын өнгө хучилтын ажил бүрэн хийгдсэн. Харин Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлд замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байгааг албаныхан хэлж байлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох “2020 онд нэг чиглэлийн замынхаа өнгө хучилтыг хийсэн юм. Өнгөрсөн жил есдүгээр сарын 15-наас нэг сар хагас ажиллаж, цар тахалтай холбоотойгоор ажил хийгдээгүй. Харин энэ жилийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Өдгөө өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Дөрвөн эгнээ бүхий 20.9…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх, хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, гэр хорооллын дахин төлөвлөлт, гандан орчмын гэр хорооллын дэд бүтцийн шийдэл Баянхошуу дэд төвийн шинээр баригдсан усан санг тус тус үзэж, дээрх төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн Төмөр замын буудлын хойд…

Read More

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг цахимаар болон бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хүлээн авч, хүсэлтийг дарааллын дагуу шуурхай, хүртээмжтэй судлан олгохоор зорин ажиллаж байна https://www.facebook.com/watch/StatebankMN/

Read More

БНСУ төдийгүй Азийг байлдан дагуулаад буй Penthouse цувралын 3дахь хэсэг өнөөдрөөс БНСУ- д гарч эхэлсэн. Үйл явдал хэрхэн өрнөх; дүрүүд ямар рольтой эргэн ирэх гээд үзэгчдэд таамаг; хүлээлт үүсгээд буй уг цувралын бүтэн трэйлерийг хүргэж байна. https://www.youtube.com/watch?v=icV62apEQWg

Read More

Ирэх лхагва гараг буюу зургаадугаар 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар явагдах тул бүх нийтээр амарна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж байгаа билээ. Харин сонгуулийн сурталчилгаа энэ сарын 7-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг мөн өдрийн 16 цагт МҮОНТР-ээр шууд дамжуулах юм.

Read More