Author: Business Insider
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн дөрвөн чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна.Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус байна гэж Шадар сайд дүгнэлээ. 2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр…
-ТӨРИЙН БАНК ТҮМНИЙХ БОЛНО- Цар тахал хүн төрөлхтөнд өнгөрснөө цэгнэх, ирээдүйгээ шинээр зурах боломж өгсөн. Сүүлд эргээд харахад “Цар тахлын өмнө”, “Цар тахлын дараа” гэж ялгарахуйц түүхэн өөрчлөлтийг хүн төрөлхтөнд тулгалаа. Энэ шинэ нөхцөл байдал, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт гарч буй хандлагын өөрчлөлт бүх улс орныг хамарч байна. Манай улс ч ойлголт, хандлагын энэхүү өөрчлөлтийн дагуу ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэдэдээ бэлэн мөнгө, тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон. Гэхдээ тэрээр бас “Бид цаг алдаж…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин өнгөрч байна. Тэрээр БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй өнөөдөр ажлын уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “гуравдагч хөрш” БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа илэрхийлж томоохон төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Талууд “КОВИД-19” цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд нягт хамтын ажиллагаа нэн чухал байгаад санал нэгдэж, цар тахлыг даван туулахад чиглэсэн…
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа. Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 6 нэр төрлийн 2,04тн, 41656ш эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчилтэй байсан 7,9 тн эмнэлгийн хэрэгслийг хилээр нэврүүлэхгүй хилийн бүсээс буцааж, нийт 8 аж ахуйн нэгж, 3 иргэнд нийт 7.8…
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж болоод хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ. Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 онд БНХАУ-аас импортоор оруулж ирэн худалдаж байсан арматур төмөр жин тонндоо хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй байжээ. Иймд 759,5 тн арматурыг зах зээлээс эргүүлэн татаж, барилгын даацын бүтээцэд хэрэглэхийг хориглож хашаа, замын ажилд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Мөн БНХАУ-аас импортлосон цементийн…
Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.Гамшгийн статистик мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 15 жилийн өмнө буюу 2005 онд 2722 удаагийн аюулт үзэгдэл, осолд 180 хүн амь насаа алдаж, 5 тэрбум 55 сая төгрөгийн шууд хохирол учирсан бол 2020 онд аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 67.9 хувиар нэмэгдэж 4006, амь насаа алдсан хүний тоо 37.5 хувиар өсөж 248-д хүрчээ. Өнгөрсөн онд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 79.3 хувь буюу 3178 нь гал түймэр, 13.6 хувь буюу 546 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 3.2 хувь буюу 127 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.Манай улсад зонхилон тохиолддог…
Хотууд автозамын түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж буй арга замуудын нэг нь дугуйн зам. Иргэдийн дунд дугуй унах хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулалтын зам, зогсоол дугуйн түрээсийн үйлчилгээ ихээхэн нөлөөтэй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 5000 хэрэглэгч түрээсийн 200 дугуйг давхардсан тоогоор 70.000 удаа түрээсэлж унасан байна. Тэгвэл уг төслийн багийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзаж, төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр төслийн багийн гишүүд Улаанбаатар хотод дугуйн замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд дугуй унах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс уг төслийг үргэлжлүүлэн түрээсийн 500 дугуйг…
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан яг одоо Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байна. Газар хөдлөлийн голомтуудын идэвхжил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учраас гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд тооцоо судалгаа нэн чухал. Одоогоор Улаанбаатар хот болон 12 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг гаргаад байгаа ч сүүлийн үеийн бодит нөхцөл байдлаар хамгийн эрсдэлтэйд тооцогдож буй Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг 9 аймгийн төв суурингийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалын ажил санхүүжилтгүйн улмаас хийгдэлгүй өнөөг хүрчээ. Иймд Шадар сайд дээрх 9 аймгийн газар хөдлөлийн мужлалын…
Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна. Төрийн банк нь өнөөдрийн байдлаар 19,602 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн авч, 7,813 зээлдэгчид 361 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нийт олгосон зээлийн 68%-ийг иргэд, 32%-ийг ААН-үүд авчээ. Зээлийн нөхцөл: · Жилийн 3 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай; · Зээлийн хэмжээ нь ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөг; · Барьцаа хөрөнгийн дутагдалтай…
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП таван банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06…