Author: Business Insider

2021-2022 оны хичээлийн жил танхимын болон цахим сургалт хосолсон хэлбэрээр эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109, 119 дүгээр сургууль болон Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллаж, сургалтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж буйтай танилцлаа. Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан тушаалын дагуу цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах тал дээр сургуулиуд бэлтгэлээ сайтар базаажээ. Мөн багш, ажилтнуудаа вакцинд бүрэн хамруулснаас гадна 12-17 насны сурагчдын вакцинжуулалтын явц 90 шахам…

Read More

Орон нутгийн цагаар Мягмар гарагийн шөнө Кабул хотоос АНУ-ын армийн сүүлчийн нисэх онгоц хөөрч, 20 жил үргэлжилсэн Афганистаны дайнд цэг тавьжээ. “Афганистанаас АНУ-ын иргэдийг, гурав дахь орны иргэдийг, эрсдэлтэй бүлгийн Афганчуудыг гаргах ажиллагаа дууссаныг би үүгээр зарлаж байна. Зүүн эргийн цагаар наймдугаар сарын 30-ны 15:29 цагт сүүлчийн C-17 нисэх онгоц Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудлаас хөөрлөө” хэмээн АНУ-ын армийн төв тойргийн командлагч, тэнгисийн хүчний генерал Кеннет Маккензи мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа наймдугаар сарын 31-нд цэргээ Афганистанаас гаргах сүүлчийн хугацааг зарлаад байсан юм. Талибанчууд уг үйл явдлыг тэмдэглэн ёслолын буудлага зохион байгуулжээ. 2001 онд Афганистаны дайн…

Read More

“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг сонсож, хэлэлцлээ. Тус компани 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед нийт 582,900 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Харин тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч одоо ажиллаж байгаа найман шугамыг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэн 12 шугам бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна. Наймдугаар сарын 31-ний байдлаар 29863.7 тонн түлшний нөөц байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байгааг Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлсэн юм. Хуралдааны үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэл, угсралт, сайжруулалтыг хугацаанд…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 210 га талбайн “Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бөгөөд байршлын давуу талыг хөгжүүлж, ажил хэргийн болон шинэ технологийн судалгааны төвийн бүс болгохоор төлөвлөж байна. Мөн одоогийн тулгамдаж буй асуудлыг төлөвлөлтөөр шийдвэрлэх юм. Тус нутаг дэвсгэрт одоогоор 7817 өрхийн 30 гаруй мянган хүн амьдардаг. Дахин төлөвлөлт хийснээр 2030 он гэхэд 26 мянга орчим өрхийн 91 мянга гаруй хүн суурин амьдрахаар тооцсон байна. Гэр хорооллын хэсгийг барилгажуулахдаа нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, үзвэр…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Өлийн давааны өвөр хэсэг, “Минж нутагшуулах, үржүүлэх төв” орчмын 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.Туул голын экосистемийг хамгаалах, минж нутагшуулах замаар усны урсцыг нэмэгдүүлэн, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас 2012 онд “Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨҮГ-ыг байгуулсан. Өдгөө тус төслийн нэгж 57 бодгаль минжийг Туул голын эх болон Заан, Тэрэлж голд нутагшуулаад байна.Минж нь голын экосистем болон ойролцоох хуурай газрыг холбосон суваг татах зэргээр завсрын шинжтэй орчныг шинээр бий болгож байгалийн тэнцвэрийг хангадаг онцгой ач холбогдолтой бодгаль юм. Хэрэв Туул голын эх болон…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Захидалд дурдсанаар “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газарт “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн байна лээ. Мөн Монгол Улсын Засгийн…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ НӨХӨН ТӨЛБӨРТ ЦУГЛАРСАН 89,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ЗАРЦУУЛНА Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийлээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг орлогыг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар Улсын Их Хуралд уламжлахаар боллоо. Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцохыг дэмжиж, урамшуулж байх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийв. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ: Дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын…

Read More

Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна. Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ. Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Ачаа барааг галт тэргээр мөн татан авч байгаа. Өчигдөр 41, өнөөдөр 67 ачаатай галт тэрэг хилээр орж ирсэн. Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна. Нүүрс тээврийн машинууд өмнө нь нүүрсээ тээвэрлэчихээд хилээр ачаагүй…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай эхлээд танилцсан юм. Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг гурван сарын хугацаанд…

Read More