Author: Business Insider

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өглөө. Улирлын чанартай Томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед эдгээр вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 11-ээс доош насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөөд байна. Маргаашаас эхэлж бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм. Хүйтний улиралд томуу томуу төст өвчлөл ихэсдэг учраас урьдчилан…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна Цар тахлын тохиолдол дэлхийн улс орнуудад буурахгүй байна. ДЭМБ-ын мэдээллээр 2021 оны есдүгээр сарын 7-ны байдлаар “Ковид-19”-ийн цар тахал дэлхийн 225 улсыг хамарч, нийт 221.9 сая хүн халдвар авсны 4.5 сая нь нас барж, 198.5 сая нь эдгэрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 240.938 хүн өвчилсний 242.695 нь эдгэрсэн байна. Нийт халдварын 104.758 нь орон нутагт, 135.252 нь нийслэлд бүртгэгджээ. Улсын хэмжээнд цар тахлаар 0-18 насны 46.019 хүүхэд өвчилсөн нь нийт халдварын 19.5 хувийг эзэлж, тэр дундаа 0-4, 5-11 насныхан…

Read More

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, уялдаа зохицуулалтаа сайжруулж буйн үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж буйг сайд нар…

Read More

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна. Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ. Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Алслагдсан 1, 7 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүд тал тал тийш хуваарилагдан цэцэрлэгт хамрагддаг байсан бол өдгөө тус цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны…

Read More

Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүний үндсэн дээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан.…

Read More

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууц болон орлогод нийцсэн ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 700 айлын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.Уг асуудлыг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ. Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материалд 4 га газарт хэрэгжүүлэх бөгөөд төвлөрсөн хангамж үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөжээ. 712 айлын уг төслийн 142 орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол, …

Read More

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг Насан туршийн боловсролын төвийг барьсан бөгөөд тус төвд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид суралцана. Мөн албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр ёс суртахууны төлөвшил, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, англи хэл,…

Read More

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа. Үндэсний баялгийн сан нь баялгийг арвижуулах, өгөөжийг хуваарилах, тэгш хүртээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой.Эдгээр нь танилцуулгын хэмжээнд бөгөөд харьяа газруудаас санал авч нэгтгэнэ. Дашрамд дурдахад, Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажиллаж байгаа билээ.

Read More

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Эрдэмтэн судлаачдын тооцооллоор Ковидын халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн бөгөөд хүндрэл ерөнхийдөө багасчээ. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Өдгөө бүртгэгдэж буй нийт…

Read More

Улаанбаатар спорт менежмент ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөөгөө хэлэлцэн дүгнэв. Тус компанийн 2020 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт 93 хувьтай бөгөөд ТУЗ-өөс хангалттай сайн гэж дүгнэлээ. Манай улс 2025 онд Олон улсын залуучуудын “Ногоон наадам”, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах юм. Эдгээр наадмыг зохион байгуулахад шаардлагатай барилга байгууламж барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалтыг Улаанбаатар спорт менежмент ХК хариуцан ажиллаж байгаа. Тэгвэл Хан-Уул дүүргийн VIII хороонд нийт 8 га талбайд барьж буй “Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор”-ын төвийн барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг байгууламж нийт…

Read More