Author: Business Insider

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна. Төрийн банк нь өнөөдрийн байдлаар 19,602 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн авч, 7,813 зээлдэгчид 361 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нийт олгосон зээлийн 68%-ийг иргэд, 32%-ийг ААН-үүд авчээ. Зээлийн нөхцөл: · Жилийн 3 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай; · Зээлийн хэмжээ нь ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөг; · Барьцаа хөрөнгийн дутагдалтай…

Read More

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП таван банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06…

Read More

Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамиртай ярилцлаа. Манай улсын банк, санхүүгийн байгууллагууд технологийн шийдлээрээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа болов уу. Бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ? Манай банкууд технологийн шийдлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд бэлэн бус төлбөр тооцоог чухалчилсан цахим шилжилтийн үйл явц дэлхий дахинд хурдацтай өрнөх боллоо. Ирээдүйд банкны үйлчилгээ улам ойртоно. Одоо ч гэсэн банкинд ирэхгүйгээр асуудлаа шийдчихдэг харилцагчдын тоо олширсоор байна. Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа мэдэрч, шинэлэг цахим бүтээгдэхүүн гаргах тал дээр цаг ямагт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа нийтлэг эрх ашгийг…

Read More

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Дээрх хуультай холбоотойгоор Төрийн Банк харилцагчдынхаа орон сууцны ипотекийн болон өөрийн эх үүсвэрээр олгож буй орон сууцны зээлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31–ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулахаар боллоо. Өмнө нь зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт өгч, зээлээ хойшлуулсан харилцагчдын хувьд ахин хүсэлт өгөх шаардлагагүй, зээлийн төлбөрийг автоматаар хойшлуулна. Харин зээлдэгч зээлийн…

Read More

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу? -Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал,…

Read More

Спутник вакцины 10 мянган ширхэг 2-р тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг 7 дугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ. Цаашид тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын “Спутник V” вакцины 30 мянган тунг манай улс хүлээн авсан юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковид-19-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 88,4 хувь , 2-р тунгийн хамралт 77,6 хувь, нийт хүн амын 1-р тунгийн хамралт 60,9 хувь , 2-р тунгийн хамралт 53,4 хувь тус тус байна.

Read More

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголтын явц, зээлдэгч нараас ирүүлж буй хүсэлт, анхаарах асуудлын талаар Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Ажлын байрыг дэмжих зээлийн явц Төрийн банкан дээр ямар байна вэ? Энэ зээлийг манай банк өнгөрсөн гуравдугаар сараас олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6,621 зээлдэгчид 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүнээс 6,061 иргэнд 213.3 тэрбум, 560 ААН-д 83.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Төрийн банкны хувьд иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ түлхүү үзүүлдэг учир харилцагчдын олонх нь иргэд, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг. Энэ утгаараа иргэдээс ирсэн зээлийн хүсэлт болон судалж…

Read More

“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд үндэсний контентоор дамжуулан зорилтот насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний хөөрхөн шүдний аялал” 25 ангит цуврал комик номын эхний 10 ангийг хэвлэн гаргаад байна.2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн 17 төв, болон 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд хуваарилан хүүхэд, багачуудын хүртээл болгохоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өглөө.

Read More

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалтай хамтран ажиллах санамж бичиг байгууллааСанамж бичигт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр нар гарын үсэг зурсны дараа хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх арга хэлбэрүүд, сургалт уулзалтуудыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл, санал солилцлоо.#НГБХЗХГ

Read More

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн асрамж, халамжийн төвүүдийн дунд зарласан “Номын гайхамшиг” болзолт уралдаанд амжилттай оролцсон төвүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан шагналыг нь гардууллаа.Тус уралдаан нь номоор дамжуулан хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, тэдний хөгжлийг дэмжих, номд дуртай болгох, төвүүдийн номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан.Төвүүд өгөгдсөн удирдамжийн дагуу дотооддоо хөтөлбөр гарган, идэвх, санаачилгатайгаар оролцлоо.1-р байранд шалгарсан Монголын хүүхдийн сан байгууллагад 1500,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичиг, өргөмжлөлийн хамт2-р байранд шалгарсан СОС хүүхдийн хотхон, Цөлийн сарнай төвүүдэд тус бүр 1000,000 төгрөгийн ном худалдан авах…

Read More