Author: Business Insider
Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамиртай ярилцлаа. Манай улсын банк, санхүүгийн байгууллагууд технологийн шийдлээрээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа болов уу. Бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ? Манай банкууд технологийн шийдлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд бэлэн бус төлбөр тооцоог чухалчилсан цахим шилжилтийн үйл явц дэлхий дахинд хурдацтай өрнөх боллоо. Ирээдүйд банкны үйлчилгээ улам ойртоно. Одоо ч гэсэн банкинд ирэхгүйгээр асуудлаа шийдчихдэг харилцагчдын тоо олширсоор байна. Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа мэдэрч, шинэлэг цахим бүтээгдэхүүн гаргах тал дээр цаг ямагт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа нийтлэг эрх ашгийг…
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Дээрх хуультай холбоотойгоор Төрийн Банк харилцагчдынхаа орон сууцны ипотекийн болон өөрийн эх үүсвэрээр олгож буй орон сууцны зээлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31–ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулахаар боллоо. Өмнө нь зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт өгч, зээлээ хойшлуулсан харилцагчдын хувьд ахин хүсэлт өгөх шаардлагагүй, зээлийн төлбөрийг автоматаар хойшлуулна. Харин зээлдэгч зээлийн…
Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр хязгаарлалт тогтоогоогүй
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу? -Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал,…
Спутник вакцины 10 мянган ширхэг 2-р тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг 7 дугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ. Цаашид тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын “Спутник V” вакцины 30 мянган тунг манай улс хүлээн авсан юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковид-19-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 88,4 хувь , 2-р тунгийн хамралт 77,6 хувь, нийт хүн амын 1-р тунгийн хамралт 60,9 хувь , 2-р тунгийн хамралт 53,4 хувь тус тус байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголтын явц, зээлдэгч нараас ирүүлж буй хүсэлт, анхаарах асуудлын талаар Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Ажлын байрыг дэмжих зээлийн явц Төрийн банкан дээр ямар байна вэ? Энэ зээлийг манай банк өнгөрсөн гуравдугаар сараас олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6,621 зээлдэгчид 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүнээс 6,061 иргэнд 213.3 тэрбум, 560 ААН-д 83.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Төрийн банкны хувьд иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ түлхүү үзүүлдэг учир харилцагчдын олонх нь иргэд, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг. Энэ утгаараа иргэдээс ирсэн зээлийн хүсэлт болон судалж…
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд үндэсний контентоор дамжуулан зорилтот насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний хөөрхөн шүдний аялал” 25 ангит цуврал комик номын эхний 10 ангийг хэвлэн гаргаад байна.2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн 17 төв, болон 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд хуваарилан хүүхэд, багачуудын хүртээл болгохоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалтай хамтран ажиллах санамж бичиг байгууллааСанамж бичигт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр нар гарын үсэг зурсны дараа хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх арга хэлбэрүүд, сургалт уулзалтуудыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл, санал солилцлоо.#НГБХЗХГ
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн асрамж, халамжийн төвүүдийн дунд зарласан “Номын гайхамшиг” болзолт уралдаанд амжилттай оролцсон төвүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан шагналыг нь гардууллаа.Тус уралдаан нь номоор дамжуулан хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, тэдний хөгжлийг дэмжих, номд дуртай болгох, төвүүдийн номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан.Төвүүд өгөгдсөн удирдамжийн дагуу дотооддоо хөтөлбөр гарган, идэвх, санаачилгатайгаар оролцлоо.1-р байранд шалгарсан Монголын хүүхдийн сан байгууллагад 1500,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичиг, өргөмжлөлийн хамт2-р байранд шалгарсан СОС хүүхдийн хотхон, Цөлийн сарнай төвүүдэд тус бүр 1000,000 төгрөгийн ном худалдан авах…
Хүүхэд хамгаалах байранд ажиллалааНИТХ-аас 2018 оны 16/08 дугаар тогтоолоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-аас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран өнөөдөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа.Хүүхэд хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Хүүхэд хамгаалах байрны хүүхдүүдэд зориулан хүүхдийн тоглоом, ном гарын авлага хүлээлгэн өгсөн юм.2021 он гарсаар нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн…
Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хүүхдээ сонсох” өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу харьяа дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий хүүхдийн элчүүд андгайгаа өргөн нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авлаа. Эдгээр Хүүхдийн элчүүдийг дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж сонгосон бөгөөд дүүргийн засаг дарга нар батламжилсны дагуу өнөөдөр үнэмлэхээ гардан авч байна. Ингээд дүүрэг бүрийн хүүхдийн сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллах Хүүхдийн элчүүдийг танилцуулж…