Author: Business Insider

“Нийслэл Улаанбаатар хотын боловсролын салбар дахь тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” уулзалт өнөөдөр БШУЯ-нд боллоо. Уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр коронавируст цар тахлын улмаас хичээл, сургалтыг цахим болон теле хэлбэрээр явуулж байгаатай холбоотойгоор нийслэлийн сурагч хүүхдүүдийн өмнө гарч буй хүндрэлүүд, сургууль, цэцэрлэгийн энэ оны төсвийн гүйцэтгэлд хамаарах зарим асуудал, хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын санхүүжилтийн талаар ярилцлаа. Мөн гуравдугаар сарын 1-нээс сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хэрхэн бэлтгэл хангаж буйг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг…

Read More

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар ногдох орлого олсон бол тухайн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргах үүрэгтэй. Монголын татварын албаны бүх үйлчилгээ цахимд бүрэн шилжсэн учраас иргэн та etax.mta.mn цахим хаягаар татварын тайлангаа хүргүүлж, цагаа хэмнэх бүрэн боломжтой юм. Мөн татварын тайлангаа хэрхэн гаргах тухай зааврыг доорх холбоосоор дамжуулан харна уу. Цахим худалдаа эрхлэгчдэд зориулсан сургалт: https://www.youtube.com/watch?v=3HWk-V5vXFYХувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль буюу ковидтой холбоотой чөлөөлөлтийг хэрхэн тусгаж тайлагнах вэ? /ТТ-11 тайлан/ https://www.youtube.com/watch?v=3jRF3Ii-j_g&t=43sБичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүн гэж хэн бэ? Ямар хэмжээний татвар төлөх вэ? https://www.youtube.com/watch?v=MxUAc8la15E&t=8s Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч…

Read More

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд 10989 хүнд коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээ авах 30 төв, тандалтын есөн багт нийт 391 хүн ажиллаж, дээрх шинжилгээг хийв. Өнгөрсөн хугацаанд нийслэлд нийт 749652 хүнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан бөгөөд ПСР шинжилгээний тоо 676429, түргэвчилсэн 89566 байгаа юм. Үүнээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо 4933, дам хавьтлын тоо 25511 хүн байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Read More

Өнөөдөр 98 чиглэлд 948 автобус, 305 такси нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа. Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийт 48996 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Нийтийн тээврийн автобусны ариутгал халдваргүйжүүлэлт, цахим картны хэрэглээнд хөдөлгөөнт болон суурин 14 байршилд хяналт тавин ажиллаж байна. Мөн 285 цэг дээр цахим карт цэнэглэж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Read More

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 81 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд товчоодоор орсон 1527, гарсан 2035 нийт 3562 автомашин байгаа юм. Эдгээр тээврийн хэрэгслээр 6986 зорчигч нэвтэрсэн байна. 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш товчоод дээр нийт 234,581 автомашины 550,759 иргэнд эрүүл мэндийн хяналт хийлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Read More

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 -н давхарт гал түймэр гарсан дуудлага 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд 43 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгааллаа. Нийслэлийн Онцгой байдлын газар

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хот анх1957 онд Москва хоттой ах дүүгийн харилцаатай болсон. Түүнээс хойш Новосибирск, Эрхүү, Улаан-Үд, Казань зэрэг 10 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай бөгөөд тус хотуудтай хамтран ажиллаж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирсэн. Хоёр улсын хамтын ажиллагаанд боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд бид ОХУ-тай боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Цаашид хоёр улсын уламжлалт найрамдалт харилцаа, хотуудын хамтын…

Read More

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө. Мэдээллийг Захирагчийн ажлын албаны ХХУЗХ-ийн дарга С.Аригуун, ЗУСХ-ийн дарга Э.Энхцэцэг, Орон сууцны ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат нар хийв. Мөн хог хаягдлыг цэвэрлэх, ачилт хийх талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг танилцуулсан юм. Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэхэд бусад дүүрэг болон зарим хувийн хэвшлийн ТҮК-ийн хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулж, ачилт хийсэн байна. Баянзүрх дүүрэгт тохижилт үйлчилгээний дөрвөн компани ажилладаг бөгөөд нэгт нь коронавируст халдварын тохиолдол илэрсэн учраас, тухайн байгууллагын ажилтнууд тусгаарлалтад орж, үйл ажиллагаа нь…

Read More

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан албан хаагч, үүнээс эрүүл мэндийн байгууллагын 2 7албан хаагч ажиллаж байна. 24 цагийн хугацаанд товчоодоор орсон 1611, гарсан 2224 нийт 3835 автомашинаар байгаа бөгөөд 7546 хүн нэвтэрчээ. 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш нийт 231,019 автомашины 543,773 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна Нийслэлийн онцгой комисс

Read More

Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна.Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон 5, 6 хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийнэ. Баянгол Дүүргийн Шуурхай…

Read More