Author: Business Insider

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна. Иргэн та QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход явсан маршрут хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын…

Read More

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын иргэн бүр хариуцлагатай байж, тархалтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд үүргээ биелүүлж оролцсон. Мөн халдварын тархалтыг илрүүлж, зогсоох, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, мэргэжлийн байгууллагууд, уртасгасан цагаар хичээж ажилласан төрийн албан хаагчдын зүтгэлээр цар тахлын тархалтын голомтуудаа тодорхойлж,…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны суурин төлөөлөгч Ханнес Такачтай цахимаар холбогдон уулзлаа. Засаг дарга Д.Сумъяабазар ноён Ханнес Такачийг ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийн хэрэгжилт улам эрчимжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Нийслэл Улаанбаатар хотыг хэсэгчилж бус эрэмбэ дараатай, цогц шийдлээр хөгжүүлэх бодлого барьж буйгаа тэрбээр илэрхийллээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх, тус салбарын дэд бүтцийг орчин үеийн техник технологийн дэвшлээр хөгжүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулж байна хэмээв. Хөгжлийн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хот санхүүгийн гарцаа тэлж, дотоодын бонд гаргах, Засгийн…

Read More

Хамгаас эрхэм найзын тань төрсөн өдөр маргааш тохиох нь гэж бодъё. Та түүнд бусдын л жишгээр, эсвэл өмнөх жилүүдийн нэгэн адил баглаа цэцэг, дарс, шоколад өгөх үү, эсвэл зөвхөн өөрт нь зориулж хэн нэгнээр бүтээлгэсэн, дахин давтагдахгүй зүйлс дурсгахыг илүүд үзэх үү. Найзад тань аль сонголт онцгой мэдрэмж төрүүлэх бол. Та байсан бол алиныг сонгох вэ. Магадгүй та тэр өдөр дэлгүүр тухтай хэсэж, бэлэг сонгох завгүй байвал яах вэ. Хэн нэгэнд даатгах уу, эсвэл яаруу сандруу ч хамаагүй ямар нэгэн зүйл “шүүрч” аваад болзоот газраа очих уу. Төрсөн өдөр, хурим, төгсөлтийн баяр, ойн баяр гээд амьдралд олонтоо тохиодог онцгой өлдрүүдэд…

Read More

Улсын нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгож, зургаан дэд төвд тулгуурлан хөгжүүлэх төлөвлөгөө гараад багагүй хугацаа өнгөрч байна. Төрийн ажил залгамж чанартай байх учиртай. Чухам ийм учраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд дэд төвүүдийг байгуулж буй юм. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Төслийн нэгдүгээр үе Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжиж байна. Тэнд Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн дэд төв байгуулагдаж, гарааны компани, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн…

Read More

Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд энэ жил дэлхий нийтээр “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэн зохион байгуулж байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэхүү аянд нэгдэж Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтдаа цахим орчинд мэдлэг, мэдээллээ хуваалцаж нэгдэхийг уриалж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг олон нийтэд таниулах, дуу хоолойгоо нэгтгэж хүн бүр үйлдэл хийхийг…

Read More

2008 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БАЛДОРЖ сангаас Ковид-19 онцгой нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэх Үндэсний үйлдвэрлэлийн дээлийг сайн үйлсийн аянаар олгож байна. Эхний 300 дээлийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өглөө. Цаашид 10 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Omni tech ашиглан хийсэн тул дулаахан, хүүхдийн аюулгүй байдлыг бодож гэрэл цацрагчтай үйлдвэрлэсэн тус дээл нь дотоодын EXCLUSIVE ХХК-ийн бүтээгдэхүүн. Эдгээр дээлийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон дүүргийн салбар нэгжүүд, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж эздэд нь хүргэх юм. Цаашид БАЛДОРЖ сангаас…

Read More

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ болон бусад байгууллагуудтай хамтран “Карьер экспо” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг. Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой тус арга хэмжээ “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар энэ сарын 07-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болох аж. Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр 50 орчим аж…

Read More

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц өнөөдөр /2020.11.20/ батлагдаж байжээ. 2017 оноос энэ өдрийг дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 190 гаруй орон нэгдсэн байна. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох арга хэмжээ, санал санаачлагууд өрнөдөг. Хүүхдийн эрхийн тухай конвенцод дэлхийн 196 орон нэгдсэн бөгөөд Монгол улс энэхүү конвенцод нэгдээд 30 жил болж байна. НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Read More

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхжсэн 2030” төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх “Энтерпрайзинг хөдөлгөөн” сургалтыг арванхоёрдугаар сарын 8-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх онлайн сургалтад төрийн албан хаагч 53, олон нийтийн менежер 13, сайн дурын ажилтан 18, Орхон, Эрдэнэт аймгаас 16 оролцогч хамрагджээ. Нийт оролцогчдын 80 хувь нь чиглүүлэгч бэлтгэх сургалтад өмнө нь хамрагдаж байгаагүй байна. Энэхүү сургалтын гол зорилго нь хүмүүс хоорондын харилцаа, асуудал шийдвэрлэлт, багийн ажиллагаа, төлөвлөлт болон бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа хэрэгжүүлж ажил хэрэг болгох чадваруудыг хөгжүүлэх, залуучуудын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээг…

Read More