Author: Business Insider
Засгийн газрын зарим гишүүн өнөөдөр нийслэлд ажиллаж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зөвшилцөх уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн 2016-2020 онд боловсрол,…
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. №БАГЦБАЙРШИЛ1БГД-01Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1,32 га2БГД-02Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1,38 га3БГД-03Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар…
Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг агаарын байдлаас улбаатай гол усны үерээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байгаагаас гадна тарваган тахлаас сэргийлэхийн тулд хийгдэж буй тодорхой ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ыг хүртэл Нийслэлийн авто тээврийн товчоодыг түшиглэн холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагаар гурван ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл гарах захирамж гарсан.…
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай” А/451 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хамтран төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийг амжилттай зохион байгуулж ирсэн. Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн харулдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн…
Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл зүүнээс баруун чиглэлийн авто зам дагуу цэвэр усны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зорчих хэсгийн 0.6 км авто замыг 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд хаана. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Д.Ганзориг, Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Шинэбаатар, ТЦА-ны Замын хяналт хариуцсан зохицуулагч, ахлах дэслэгч Б.Тамир, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн…
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо. Тэрбээр энэ үеэр нийслэлчүүддээ хандаж хэлэхдээ “Найман настай балчираас наян настай буурай хүртэл бүгд өөрийгөө эрүүл чийрэг байлгахын төлөө цаг зав гаргаж, хөдөлгөөн хийж байгааг харах сайхан байна. Нийтийн өмчийн цэцэрлэгт хүрээлэн, спорт талбайд нийтийн биеийн тамираар хичээллэхийг нийслэлчүүддээ уриалж байна. Өөрийн…
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургаадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэд, олон нийтийг ая тухтай суух орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийхдээ чанар, стандарт анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн иргэдийн аюулгүй байх орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой” гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр ирэх долоо хоногт ирж,…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.08.05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор төлөвлөв Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг…
Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах их үйлсэд бидэнтэй санаа зорилго нэгдэн хамтран ажиллаж байгаа хамтран зүтгэгчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын салбар үүсэж хөгжсөний 82 жил, “Тавантолгой Төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье Өнгөрсөн зуунд ахиад үеийнхнийхээ бүтээн байгуулж, эх орноо Ази-Европтой холбосон хөгжлийн замыг өнөө үед бид улам өргөжүүлж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн Та бид хамтдаа төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна Энэ бол Монгол Улсын сэргэн мандалтын их бүтээн байгуулалт, Монгол хүн бүрийг хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд урин дуудсан хөгжлийн зам байх болно. “Хэрхэн жилийн өмнө цаасан дээрх төсөл, бодол санаан дахь мөрөөдөл байсан энэ ажил өнөөдөр Монгол инженер, Монгол залуусын…