Author: Business Insider
Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийг Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар хийв. Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, хэрэглээг дэмжих болон олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан…
Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан нь Японы “Center for Entrepreneurship Development” байгууллага болон Индонезийн “Surya” институтээс зохион байгуулдаг өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилго бүхий олон улсын уралдааны бүртгэл энэ сарын 17-ноор дуусгавар болох тул хүүхэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тус уралдааныг “Хүүхдийг Ивээх Сан”, “Хөгжлийн Шийдэл” ТББ Монгол Улсад 4 дэх жилдээ зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилээс нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газраас дэмжлэг үзүүлэн хамтарч байна. Уралдаанд Улаанбаатар хотын 15-19 насны ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд багадаа нэг…
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгон заагласан нь чиг үүрэг хоорондоо давхцдаг байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн онцлох нэг заалт бол Ерөнхий сайд өөрийн багт ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох, Аймгийн Засаг дарга сумын Засаг…
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрч агаарын бохирдол өнгөрсөн 2018-2019 онд 51 хувиар буурсан үзүүлэлт гарч чадсан гэдгийг онцлон хэлсэн юм. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо дүүрэг…
Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ сарын 8-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр олсон дээр ямар ч хамгаалалтгүй алхаж “тэнгэрийн алхаа” хийлээ. Skywalk хэмээх энэ экстрем үзүүлбэр нь европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өндөр утсан дээрх эл үзүүлбэрийг өнөөдөр хийж байгаа цорын ганц монгол хүн нь М.Мягмарсайхан юм. Тэрбээр 1999 оноос циркийн чанга утасны үзүүлбэрт бэлтгэж байгаад 2002 онд манежинд өндөр утасны highwire үзүүлбэр тоглож, улмаар 2005 оноос барилга байшин, уул хад, цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр татсан утсан дээгүүр хамтрагч Фрэдди Ноктой явдаг болсон юм. Тэрбээр өнгөрсөн жил эх орондоо анх удаа skywalk…
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр, 2000 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан түүхтэй. Энэ нь залуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотой боловсруулах, хэрэгжүүлэхийг зорьсон байдаг.Харин манай орны хувьд, 2003 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийг #Монголын_залуучуудын_өдөр байхаар “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол улсын хууль”-д зааж, албан ёсны тэмдэглэлт өдөр болгон өнгөрүүлдэг уламжлалтай болсон байна. Улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл бол #Залуу_хүн_ТА билээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна. КОВИД-19. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ. Хүний хөгжлийн бодлого. Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мобиком” ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээлэл Технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон “Мобиком ХХК-ийн дэд захирал Э.Эрдэнэсүх, Маркетинг хариуцсан Дэд захирал Курушима нар байлцав. Тацуяа Хамада уулзалтын эхэнд Ковид-19”-ийн үед болон нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай хийж гүйцэтгэсэн төслүүдээ товч танилцуулаад төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн төрийн үйлчилгээг авах боломжтой гар утасны болон компьютерийн апликэйшн нэвтрүүлж, сим дээр суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хангасан программыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаа…
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлтаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 10 аймагт 30 гаруй үе тэнгийн сургагч багш бэлтгэж, 15000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гар утасны аппликэйшн, анимэйшн бүтээл хийж цахим хуудаст байршуулан хүргэсэн байна. Энэхүү апплекэйшныг Android болон ios систем дээр үнэ төлбөргүй татаж авч ашиглах боломжтой төдийгүй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг авах бүрэн боломжтой юм. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийллээс…
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ. Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Хотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу Хотын дарга үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллав. ЭХЭМҮТ 1996 онд 9.3 га газартай байсан бол талбайн хэмжээ багассаар одоо 8.1 га талбайг эзэмшиж байна. МҮИС 2007 оны Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 6009 метр.кв талбайг эзэмшиж байгаа аж.…