Author: Business Insider
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийн сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой төсөл юм. Сургалтыг “Эмпасофт” академи явуулж байгаа бөгөөд та бүхэн дараагийн ээлжийн сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. Сургалтад хамрагдаж буй залуустаа амжилт хүсье. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран,…
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад программ бичих анхан болон ахисан шатны ерөнхий суурь мэдлэг олгох бөгөөд сургалтыг “Эмпасофт” академитай хамтран зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь программ хангамжийн талаар суралцах, цаашид ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй юм. ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ. Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-311386 НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төслийг нээж хэлсэн…
“Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг ‘КОВИД-19’ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хангах нь” цахим гарын авлагыг танилцуулж, төрийн албанд бодлогын инновацийг нэвтрүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс цахим сургалт хийв. Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд төрийн байгууллагын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх, төрийн ажил үйлчилгээг сайжруулах, асуудал шийдвэрлэх гарц, гаргалгааг олох талаар шинэ, бүтээлч санал санаачилга дэвшүүлэх, хөгжүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэх орчин нөхцөл бий болгох талаар талаар идэвхтэй ажиллах шаардлагатай”-г дурдаад төрийн байгууллагуудад санал санаачилгын “Idea bank” бий болгохыг чиглэл болгож, төрийн албан хаагчид стратеги, бодлогын олон…
Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино. Материал хүлээн авах: Цахимаар эсвэл “Улаанбаатар инновацын төв” -ийн 1 давхар 20 тоотод ирж материалаа өгөх боломжтой. Цахимаар бүртгүүлэх: https://forms.gle/XWEaiaM6TjJMR6Uy9 Биечлэн материал өгөхөд бүрдүүлэх материал: Компанийн танилцуулга /Байгууллагын зорилго, Байгуулагдсан огноо, Инкубаторт байрлах ажилтны тоо, Байгууллагын албан ёсны сошиал хаяг, Бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацлаг байдал, Инкубаторт байрласнаар хагас жил болон жилийн…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас авто зам, тээврийн салбарын хоёр төсөл, эрүүл мэндийн салбарын нэг төсөл, нийт гурван төслийг хасах саналтай байгаагаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар…
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой “Мэдээлэл инновацийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дэд дарга А.Амарсайхан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х. Нэмэхбаяр болон иргэд, холбогдох албаныхан оролцлоo. Тус төвийн гол…
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй багууд хэрэгжүүлэх төслийн саналаа бэлтгэн, төслийн нэгжийн policyinnovationmn@gmail.com хаягаар 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. Төслийн санал хүлээн авах хугацаа дуустал тодруулга асуултуудыг дээрх имэйлээр чөлөөтэй хүлээн авах болно. https://www.youtube.com/watch?time_continue=1&v=-WHiIi10gU0&feature=emb_logo
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ. Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон…