Author: Business Insider
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 381 жилийн ой, нийслэл хотын нийтийн тээвэрт “Троллейбусны үйлчилгээ нэвтрүүлсний 33 жилийн ойг тохиолдуулан Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын хамт олон, “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран олон жил троллейбусны жолооч, засварчин, цахилгаанчин, шалгагчаар ажилласан ахмадууд, ажилтан албан хаагчиддаа баярын мэнд хүргэн дурсгалын зүйлс гардуулсан юм. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Цахилгаан хангамжийн албанаас “Хишиг өдөр” арга хэмжээ зохион байгуулж өглөөний гаралтаар гарсан нийт жолооч нараа аарц, цайгаар үйлчиллээ. Үе үеийн нийт ажилтан албан хаагчиддаа Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлага, хамт олноос баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 онд батлан, хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхэд, залуус санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилготой билээ. Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газар энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай хамтран залууст санхүүгийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцлоо . Уг санамж бичгийн хүрээнд хувь хүний санхүүгийн боловсрол…
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн, олон хүүхэдтэй 5 өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж, 90 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлж, 3 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өгсөн. Тэгвэл “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр” төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн 5 дүүргийн 7 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг…
Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газар болон Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-д 2020 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвар эзэмшүүлэн анхан шатны мэдлэг олгох зорилтын хүрээнд “МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ”-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.Мөн энэ үеэр Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газрын дарга Б.Мөнх-Оргил болон холбогдох удирдлагууд мөн Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлагууд, дүүргүүдийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар санал сэтгэгдлээ солилцож хамтын ажиллагааг бэхжүүлж хамтран ажиллах талаар уулзалт хийлээ.Сургалтын үр дүнд бизнес модел, хэрэглэгчийн…
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөл ШУА-ын Физик, технологийн хүрээлэнгээс хэрэгүүлж буй Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн үйл ажиллагаатай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцлаа. Уулзалтад Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын орлогч дарга Д.Түвшинбаяр, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөл Физик, технологийн хүрээлэнгийн Сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн судалгаа Төслийн удирдагч Академич Т.Галбаатар, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч доктор Б.Мэндбаяр нар оролцов. Уулзалтаар Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудад сэргээгдэх эрчим хүчний технологи ашиглан шийдвэрлэх, тэр дундаа Улаанбаатар хотын барилга байгууламжийн дээвэрт нарны зай суурилуулан эрчим хүч үйлдвэрлэх амины орон сууцны дулаан…
“10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд мэдээлэл, технологийн чиглэлээр суралцах сонирхолтой 400 хүүхэд, залуусыг “Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалт”-д хамруулахаар төлөвлөн, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон “Эмпасофт” сургалтын төвтэй хамтран ажиллаж байна.Тус сургалтын 11 дэх ээлжид хамрагдсан 20 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төгсч байна.Сургалтад хамрагдсан хүүхэд залуучуудад Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил “Улаанбаатар инновацын төв”-д сертификат гардуулан, цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүслээ.Энэхүү сургалтыг амжилттай төгссөн суралцагчид “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үнэгүй үйлчлүүлэх боломжтой юм.
Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж буй. Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийн гишүүд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн сайтар хангаж, үе шаттайгаар нээхийг дэмжлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Улсын онцгой комиссын Шуурхай штабад мэргэжлийн…
Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний талаар өнөөдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн,НМХГ-ын Байгаль орчин,…
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух долоон маршрутаар нийт 2400 орчим алба…
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. “Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох юм. Энэхүү аянд соёл урлагийн байгууллагууд оролцон урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар…