Author: Business Insider
Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан билээ. Тэгвэл өнөөдөр “Залуучуудын өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд дэлхий дахинд энэ өдрийг “Дэлхийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоо” сэдвийн дор орон нутгийн, үндэсний болон дэлхийн түвшинд залуу хүмүүсийн оролцоо, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж буй. Манай улсын хувьд “Залуучуудын өдөр”-тэй уялдуулан…
MNB.mn сайт “Редакцын зочин” буландаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунааг урьж, мэргэжлийн боловсролын салбарт хийгдсэн ажлууд болон цаашдын бодлого, зорилт, бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа. -Шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд хэчнээн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж мэргэжлийн боловсрол олгох вэ? -Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жил нийт 80 мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв(МСҮТ), политехник коллеж үйл ажиллагаа явуулж, 230 орчим мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Харин энэ хичээлийн жил улсын хэмжээнд 81 МСҮТ, политехник коллеж 225 орчим мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулна. Шинээр 29 мянга орчим суралцагч элсүүлэх тооцоо гаргасан бөгөөд өнгөрсөн хичээлийн жилүүдийн элсэгч нартай…
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан асуулт асуулаа. Тэрбээр -Дээд шүүхийн шүүгч бүх талын мэдлэгтэй, бүхий л нөхцөлд эрх зүйн нарийн элементүүдийг хэрэглэх чадвартай байх ёстой гэдэг. Гэхдээ танхимын шүүгч хүрэлцэхгүй, хангалтгүй байгаа гэсэн шалтгаанаар хуулийн заалтыг механик байдлаар өөрчлөх оролдлого хийж болохгүй. Тухайн заалт хэрэгжсэнээр Эрүүгийн болон Иргэний хэргийн шүүгчид өөр танхимд шилжиж ажиллах боломж нь бүрдэх юм байна. Үүнийг эрсдэлтэй талаас нь харвал Захиргааны хэргийн шүүгч Иргэний хэрэг шүүхээр болбол эрүүгийн эрх зүйн процессыг буруу хэрэглэх, зарим зүйл заалтыг буруу хэрэглэх гэх мэтээр…
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгаж зөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шалгаж, газар дээр нь ажиллалаа. Тус сургууль нь хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу түрж, 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан…
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргалаа. Өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ. Захирамж гарсантай холбогдуулан иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг хангах үүднээс хязгаарлалтыг тогтоосон захын хэсгүүдэд нийтийг хамарсан томоохон авто зогсоол байгуулахаар төлөвлөн…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Нийтийн биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлийг бүх шатанд бүрдүүлж ажиллана Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар БНСУ-ын Засгийн газрын холбогдох агентлагаас 2020 оны долдугаар сарын 08-ны өдөр “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл шалгарсан тухай албан ёсны мэдэгдлийг ирүүлээд байна. Төслийн хүрээнд: …
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Оюуны Ундраа групп”-тэй хамтран Ковид-19 цар тахлын үед нийгмийн хариуцлагын үүднээс түрээсийн тэг төгрөгийн нөхцөлөөр “Зайсан Хилл” цогцолборт үндэсний үйлдвэрлэл эрхлэгч энтрепренер, стартапуудаа дэмжиж “CREATIVE RETAIL STORE 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төсөлд НШУҮИГ-ын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн инкубатор компани болох “Лансэрс” ХХК нэгдүгээр сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээгдэхүүнээ байршуулжээ. Тиймээс уг төслийг өргөжүүлж, хоёрдугаар үе шатны шалгаруулалтыг албан ёсоор зарлалаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч стартапуудыг өргөнөөр оролцохыг урьж байна! Төсөлд оролцогчдод хүрэх үр ашиг: – Олон улсын стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний төв болох “Зайсан Хилл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт өөрийн бүтээгдэхүүн,…
Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ. Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино. Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3eklToK Материал хүлээж авах хугацаа : VI/19 – VII/06-ны 09:00 цаг хүртэл Холбогдох утас: 77007737 НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ. Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан үйлчилгээний…