Author: Business Insider

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны…

Read More

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг бид чиглэл чиглэлдээ хэрэгжүүлж ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамж гарсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг зохион байгуулж байна. Мөн нийслэлийн…

Read More

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Нийслэлийн орон сууцны корпараци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар өнөөдөр асрамж, халамжийн төвөөс 18 насанд хүрээд амьдралд хөл тавьж буй залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар тэдэнд өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцсон. Санамж бичгийн хүрээнд асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг шалгаж ажиллалаа. Уг замыг 2020 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж эхэлсэн. Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “2010 оноос хойш Дарь-Эхийн замд их засвар хийгдэж байгаагүй. Урсгал засварын ажил бол хийгдэж байсан. Энэ замд борооны ус их хуримтлагддаг,…

Read More

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох албаныхан өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд орчны агаарын чанарын хэмжилт болон сайжруулсан түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгалаа. Агаарт дэгдсэн тоосонцорын хэмжилтийг хийж байна Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орчны агаарын чанарын хэмжилт хийн хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд агаарын чанарын хяналт, хэмжилт хийж байгааг шалгасан юм. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн…

Read More

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, “Их тойруу”-аас хойш чиглэлд “Дарь-Эх”-ийн 3,3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсонтой холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана. Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто замын ажил хийгдэх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ…

Read More

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана. Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто замын ажил хийгдэх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа газрын барилгын ажлыг явуулах нөхцөл боломжийг нь хааж хашаа барьсан байна. Энэ асуудлыг сая холбогдох…

Read More

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Цэцэрлэг, сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу: – Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01 – Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14 – Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна. Сум, баг, тосгоны…

Read More

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна. Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Read More