Author: Business Insider
Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн есөн товчоонд “Эрүүл мэндийн хяналтын цэг” ажиллуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ. Тус цэгт эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд 24 цагийн хяналт тавьж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг шийдэж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа, сургалтыг тогтмол орж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн…
Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.13/ нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. “Өнөөдрийн байдлаар 3400 гаруй зорчигч шалган нэвтрүүлэх товчоогоор зорчлоо. Дулаан орсонтой холбоотойгоор хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020.02.12-ноос эхлээд пост маань ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн ээлжинд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоёрдугаар сарын 12-ноос эхлээд өнөөдрийг хүртэл 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 154 мянга гаруй зорчигч нэвтэрч өнгөрсөн байна. Одоогийн байдлаар коронавирусийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн зүйлгүй тайван байна” гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Дагвадорж мэдээллээ. Дараа нь Хотын Захирагч тус дүүргийн Онцгой байдлын…
1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаснаар энэхүү өдрийг анх 1994 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм. Монгол Улс 17 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриа дор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Үүнд: Монголчуудын үндэсний өв соёл болсон…
Энэ өдөр олон улсад төр улсыг бүрдүүлэгч гэр улсын сайн сайхан, бат бөх урт удаан амьдралын төлөөх, гэр бүлийн үнэ цэнэ, хосуудын зохистой харилцааны тухай, гэр бүл дэх жендерийн эрх, тэгш байдлын тухай ярьж, өрх гэр бүл, ам бүлээрээ аз жаргалтай байхыг сануулдаг юм.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж. “Энэрэл” төвд одоогийн байдлаар оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд явж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлгөөний засал, сургалтууд явагддагаас гадна хүүхдүүдээ харж буй…
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван бүтээлийг шалгаруулна. Шилдэг гурван бүтээлийг ажлын хэсгээс дахин санал хураалгаад цорын ганц шилдэг…
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо. Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг…
Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй Эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Улс орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх чөлөөг батлан хамгаалах эдийн засгийн гол тулгуур нь Үндсэн хуулийн дагуу эрхэм таны шударгаар төлж буй татвар билээ. Нийт аж ахуй эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршдог тул тэр хэрээр улс орондоо оруулж буй хувь нэмэр өгүүлшгүй юм. Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд нийслэл, дүүргийн төсөвт 2019 онд 838.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, нийслэл Улаанбаатар хот…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” 2020 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тохиож байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалын санаачлагаар байгуулагдсан мод, модлог ургамлын үрсэлгээны сургалт, судалгааны төв нээлтээ хийж, дүүрэг бүрт төгөл байгуулах газрын гэрчилгээг гардууллаа. Улаанбаатар хотын ногоон бүсийн ой бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор Нийслэлийн есөн дүүрэгт Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачлагыг эхлүүлж, дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст төгсөгчдийн нэрэмжит ойн төгөл байгуулах зориулалтаар 3…
