Author: Business Insider

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа. Ажлаа Багануур дүүргээс эхэлсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм. Өмнө нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа Багануур дүүргийн Онцгой байдлынханд автомашиныг ийнхүү өгч байна. Ингэснээр тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийнхээ 30 гаруй мянган хүн амд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа…

Read More

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр өндөрлөлөө. “Ковид-19” халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг гурван үе шаттайгаар  Монгол Улсын хэмжээнд  цахимаар анх удаа зохион байгуулсан юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дадлага сургуульд 21 аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн…

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 04-ноос тавдугаар сарын 08-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. С.Амарсайхан: Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа авч үлдэх зөрчилдөөнтэй хүнд нөхцөлд ХОТ богино хугацаанд шийдвэрүүдийг гарган ажиллаж байна Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв. “Ковид-19 цар тахалтай холбоотой хорио…

Read More

“COVID -19” цар тахал дэлхий дахинд тархаж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авч байна. Эх орондоо ирсэн иргэдийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын жолооч Б.Түвдэнгарав, О. Жаргалсайхан нар автобусаараа тээвэрлэж байгаа юм. Эрсдэлтэй нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оролцож буй ажилтнууддаа хамт олноос нь талархал илэрхийлье.

Read More

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Гэр бүл хүүхэд залуучуудйн хөгжлийн газрын дарга М.Энх-Амар мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Түүхэн цаг хугацааны явцад улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууддаа болон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө мэдлэг чадвар, оюун ухаанаа харамгүй зориулсан хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаачид, зорилго нэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын удирдлага, ажилтнууд Та бүхэндээ Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойн мэндийг хүргэе! 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-ноос түүхээ бичиж эхэлсэн Монголын Пионерын байгууллага нь 1990 он хүртэлх 65 жилийн хугацаанд…

Read More

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүрэгт эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн амьдарч буй орчин, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүрэгт ажиллаж, “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийх үеэр эрсдэл өндөртэй гэж гарсан айлуудаар явж нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хүнс тэжээлийн туслалцаа үзүүллээ. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын…

Read More

“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм. Дадлага сургуулилтын үеэр НГБХЗХГ, ЧДГБХЗХХ хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх түр хамгаалах байрыг ажиллуулж хорио цээрийн үед хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг зохион байгуулна. Мөн дүүргийн хэмжээнд өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж дадлага сургуулилтын үед эдгээр хүүхдүүдийг хяналтад байлгахаар ажиллаж байна.

Read More

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна. Өдрийн 15:30 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд ажиллаж байна. Энэ үеэр сургуулийн удирдагч, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг дадлага сургуулилалт өнөөдөр 08:30 цагаас нэгэн зэрэг эхэллээ. Одоогийн байдлаар дадлага сургуулилалт хэвийн үргэлжилж байна. Манай дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд багийн гишүүд ажиллаж байна. Мөн манай дүүргийн штаб маргааш хөл хорио тогтоох бэлтгэл ажлыг хангах хүрээнд дадлага сургуулилалт эхлэхээс…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол, Эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай хоёр тогтоолыг ийнхүү албан ёсоор гаргаж байгаагаа…

Read More

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, Судалгаа, шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа, График төлөвлөлтийн мэргэжилтэн Э.Анхбаяр нар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеийн нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт маргааш зохион байгуулагдах дадлага сургуулилалтын үеэр 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио болон авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Энэ хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн 174 тээврийн хэрэгслийг богино эргүүлэх, 20 чиглэлийн 220 тээврийн хэрэгслийг уртасгах буюу тойрч явуулах, 7 чиглэлийн 47 тээврийн хэрэгслийг зогсоох зохицуулалтыг хийжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний дараах 7 чиглэлийн автобус…

Read More