Author: Business Insider
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ. Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд Smartcar системд нэвтрэн орж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхтэй холбоотой доорхи мэдээллийг харах боломжтой юм. Шийдвэрийн төрөлАчиж журамлах зөвшөөрөл олгосон цагдаагийн албан хаагчын нэрЗөрчлийн заалтАчилт хийсэн байршилАчиж журамлах аж ахуйн нэгжийн мэдээлэлАчиж журамлах машины мэдээлэлШилжүүлэх түр саатуулах байрны байршилШилжсэн огнооАчилт хийгдэх үед баримт болгон…
“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Яармагт дэлгэгдэж буй дадлага сургуулилалтын эмнэлгийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” ортой эмнэлгийг Ковид-19 халдварт цар тахлын үед ажиллахад зориулан бэлтгэл байдлыг бүрэн хангаж тохижуулжээ. Ингэхдээ эмнэлгийг халдвар хамгааллаас нь шалтгаалан шар, ногоон, улаан бүсүүдэд хувааж, өвчнүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслийг бүрэн бэлдсэн байв. Мөн яаралтай тусламжийн өрөө, халдваргүйжүүлэлтийн хэсэг, хог хаягдлын өрөө,…
“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө. Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилтыг хийх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэлэхдээ “Маргааш улс нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдрийн мэдээллийн цагаар баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, гэр оронгүй хүмүүст зоруилсан халамжийн төв барих зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэл хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, иргэдээ ажилтай, орлоготой байлгах гэх мэт эдийн засгийн олон хүндрэлтэй асуудал тулгарч байгаа. Иргэн бүрийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг нь шат дараатай нээх гаргасан. Энэ хүрээнд баар, шөнийн цэнгээний газрын ажиллах…
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв. Худалдааны эхэнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор “Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 тоот захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 945 баар нээгдсэн. Мөн 1021 ресторан, 225 кафе шөнийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Зарим аж ахуйн нэгжүүд цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас…
Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас улс орнуудын, олон хотуудын, олон аж ахуйн нэгжүүдийн, олон айл өрхийн эдийн засаг хүндхэн байна. Цаашид ч энэ байдал удаан үргэлжлэх төлөвтэйг эдийн засагчид хэлж буй. Тиймээс коронагийн халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эдийн засгаа тэтгэх арга хэмжээг бүх шатанд авах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан 1.5 сая гишүүдтэй Улаанбаатар хэмээх өрх айлынхаа хүн нэг бүрийг аюулт цар тахлаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэж толгойгоо гашилгахын хажуугаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүндрэлээс болж элгээр нь мөлхүүлэхгүйн тулд, тэнд ажиллаж амьдралаа залгуулдаг олон иргэдийг орлоготой байлгахын тулд дараалсан захирамжууд…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж,…
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодод хүн амын урсгал хөдөлгөөний болон шилжин суурьшигсдын хөдөлгөөнийг хянаж бүртгэлжүүлэн, асуумжийн аргаар эрүүл мэндийн тандалт судалгааг хийж буй. Урсгал хөдөлгөөний хяналтыг DTM аргачлалыг ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэв Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах мэдээллийн дата бааз үүсгэж, эрсдэлийг бууруулах зорилготой юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах, эрсдэлийн бэлэн байдлыг хангах үүднээс иргэдийн нийслэл рүү орж, гарах урсгалын талаарх бүртгэл мэдээллийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын техник туслалцаатайгаар…
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хангуулан ажиллаж байна. НБОГ, НОБГ, НЦУГ, Тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 103 чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөгийг маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, Монголын телевизүүдийн холбоо хамтран оролцоно. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож…
