Author: Business Insider

Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл…

Read More

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ 1998 оноос тэмдэглэж иржээ. Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд 1998 оноос, манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Хүчирхийлэл нь зөвхөн нэг хүүхэд, нэг л гэр бүлийн асуудал биш бөгөөд үүнд нийгэм тэр чигээрээ өртөж байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баяр баясгалангүй, итгэлгүй болж, өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг ба улмаар нийгмийн…

Read More

Ковид-19 вирусын тархалттай холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулаад байгаа. Үүнтэй уялдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөдөө, орон нутаг руу явуулах нь нэмэгджээ. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зөвлөмж гаргажээ. Бэлтгэж өгөх материаллаг зүйлс: Амны хаалт, нимгэн бээлийг хүрэлцэх хэмжээгээр бэлтгэж явуулахАнхны тусламжийн жижиг хайрцаг бэлтгэх, үүнд: гар ариутгагч, эмнэлгийн спирт, иод, бинт, хөвөн, гарын болон нарны тос, өвчин намдаах эм хэрэгсэл гэх мэтНарны малгай, халхавч, усны болон уул хаданд авирахад өмсөхөд тохиромжтой хальтардаггүй гутал, цаг агаарын нөхцөлд тохируулан өмсөх ээлжийн хувцас, бусад Захиж, анхааруулах зүйлс: Хэн нэгэн биеийн эмзэг хэсгүүдэд хүрэх, шалиг үг…

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон…

Read More

“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төв өнөөдрийн байдлаар цахилгаан, усан хангамж болон дулаан хангамж байхгүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хангагч байгууллагуудтайгаа гэрээгээ цуцалсан байдалтай байна. Бид дам түрээсэлж байсан 200-300 иргэнтэй нэгбүрчилэн уулзаж, эхнээс нь ажлын байраар хангаж эхэлсэн. Нийслэлийн Төр, захиргааны 4 дүгээр байр буюу бидний хэлж заншсанаар Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. “Урт цагаан” үйлчилгээний төв цаашид…

Read More

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран Хот соёлтой бол гоё аяныг дэмжин “Эртэч Монгол” хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 маск” уриа дор зохион байгуулж байна. Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж, 9 өдөр 9 багш өглөө бүр сонирхолтой сэдвээр мэдээлэл хийсэн юм. Эхний цахим сургалтад 180 залуучууд хамрагдан өөрсдийн зүгээс болон аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр 5.000 маскийг цуглуулж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байдаг Яаралтай түргэн тусламжийн төв 103 эмч ажилтнуудад 2.000 ширхэг маск, үлдсэн 3.000 ширхэг амны хаалтыг дүүргүүдийн алслагдсан…

Read More

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Олон жил яригдсан Дэд төвүүдийн “үлгэр” үнэн бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд Улаанбаатар хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга…

Read More

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа. ““Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны…

Read More

Коронавирус буюу COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа. Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс даяар “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аяныг өрнүүлж, халдварт өвчний үед ажиллах сайн дурын ажилтнуудыг Монгол Улсын өнцөг булан бүрт бэлтгэхээс гадна Залуучуудын хөгжлийн төвд маск хандивлах аяныг зохион байгуулж буй. Тэгвэл “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аянд…

Read More

Хотын иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинд ажиллаж, амьдарч, амрах боломж нөхцөлөөр хангахад хот нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтын ажлын гол утга учир оршдог. Тэр тусмаа улсынх нь хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар шиг хотод аж ахуйн ажил хэзээд мундахгүй. Халдварт коронагийн дэгдэлтийн үе байлаа гээд хотын аж ахуйн ажил зогсоно гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Тэгвэл нийслэлчүүд хогондоо дарагдаж, бохиртоо утуулж, халдвар тархах эрсдэлийг бүр ч илүү нэмэгдүүлэх аюултай. Тэр тусмаа төв талбайн цэцэрлэгт хүрээлэндээ наад захын стандартын шаардлага хангахгүй жорлон тавьчихаад, үмхий самхай ханхлуулж ирсэн нийслэлчүүд бид өнөөгийн эрсдэлт нөхцөлд нэгийг бодож…

Read More