Author: Business Insider

Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагуудын зүгээс гаргасанд олон нийтэд янз бүрийн байр суурьтай байна. Энэ нь иргэдийн халаастай шууд холбоотой учраас тэгэх нь ч дамжиггүй. “Түгжрэл бууруулах нэрийдлээр иргэдийнхээ халаас руу өнгийлөө” гэсэн нэг өнцгөөс харвал мэдээж тийм. Гэхдээ энэ бол түгжрэлээс үүдэлтэй гэхээсээ илүү юуны түрүүнд авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, зам засвар, арчлалтыг чанартай, хүртээмжтэй хийж гүйцэтгэх, тэмдэг тэмдэглэгээ, цаашлаад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотойгоор бодит шалтгаан нөхцөлийн улмаас урган гарсан санал гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу. Өнгөрсөн зуны үргэлжилсэн усархаг борооны улмаас улс, нийслэлгүй авто замууд …

Read More

Эрхэм хүндэт тариаланчид аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа ахмад тариаланчид, зочид, төлөөлөгчид, энэ салбарын үе үеийн удирдлага, газар тариалангийн тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Манай оронд тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж ирсэн түүхэн ололт амжилт нь үе үеийн удирдлага, тариаланчид болон энэ салбарт чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. МАХН-ын…

Read More

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан  “Миний хот” сэдэвт  хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байна. Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Эхний удаад бид нийслэлд 2017 онд үүд хаалгаа нээн, олон төрөл зүйлийн амьтдын сонирхол татсан үзмэрээрээ түмний нүдийг хужирлан хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусын танин мэдэхүйд  хувь нэмрээ оруулж буй  “УЛААНБААТАР” амьтны хүрээлэнгийн талаарх мэдээллээр бэлтгэн контентийг хүргэе. https://www.youtube.com/watch?v=EHT4H1IAi34&feature=emb_logo

Read More

Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “… Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, 2020 оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Тэрбээр…

Read More

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна. Харин өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Шалгалтанд орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа…

Read More

Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж гарч хэрэгжилтийг бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд хангаж ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын…

Read More

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох албанаас мэдээлэл өгнө. Нийслэлийн иргэн таныг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөхийг урьж байна. Мөн ЭНД дарж Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд оруулах саналаа өгөх боломжтой. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Read More

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хандаж, санал хүсэлт тавьсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг хотын Захирагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Хотын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрөгч…

Read More

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Тус уралдаанд дөрвөн баг оролцон долоон бүтээл ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаж, Уралдааны удирдамж, даалгаварт…

Read More