Author: Business Insider
Онц байдал зарласантай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдээс эхлэн үйлчилгээний бусад байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан. Тэгвэл маргаашнаас /2020.03.16/ эхлэн үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхэлнэ. Тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн эхлүүлэх болсон нь байдал сайжирсныг илэрхийлж байгаа зүйл биш. Манай улсын хувьд хамгийн эрсдэл өндөртэй бүс хэвээр байсаар л байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд гурав, дөрөвдүгээр сард коронавирус тархах магадлал маш өндөр байгааг хэлсэн. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлэхийг уриалсаар байгаа. Шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхээр бол хувийн ариун цэврээ чандлан сахиж, амны хаалтаа заавал зүүж үйлчлүүлээрэй.
Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор манай улс өндөржүүлсэн бэлэн байдлаа улам чангатгасан. Үүнд хот хоорондын замыг хаах арга хэмжээ ч багтсан. Тодруулбал, хот хоорондын замыг Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хаасан. Тэгвэл энэ шийдвэрийн хугацаа дуусах дөхсөнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хаахгүйгээр маргааш өглөө 07:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ гэдгийн Улсын онцгой комиссоос мэдээллээ. Нэгэнт хотоос гарах постуудыг нээх учраас бие биеэсээ өрсч гарах гэж постууд нээгдэхээс өмнө оочер дараалал үүсгэж цагдаагийн алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна. Мөн зам товчлох гэж зөвшөөрөгдсөн замаас өөр газраар дахиж, өөрсдийнхөө болон бусдын…
Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ хэрэглэгчийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай улс энэ жил, эл өдрийг “ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь яг одоо дэлхий дахиныг Шинэ төрлийн короновирус СOVID- 19 халдвар түгшээгээд байгаа. Мөн манай улс ч энэ цар тахалаас урьдчилан сэргийлж, онцгой дэглэм тогтоогоод буй бөгөөд энэ цаг үед хүүхдүүд хамгийн аюулгүй газар гэж бодсон гэртээ гэмтэж бэртэх, аюул осолд орсоор байгаа юм. Энэ тухай ганцхан тоон мэдээ хүргэхэд улсын хэмжээнд жил бүр 20000 гаруй хүүхэд зөвхөн гэртээ гэмтэж бэртэж байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Иймээс ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН…
Коронавирусийн халдвар авсан нь эхний шинжилгээгээр батлагдсан Франц иргэнд ХӨСҮТ-ийнхөн хоёр дахь буюу давтан шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу ч мөн адил эерэг буюу коронавирусийн халдвартай болох нь бүрэн батлагдсан байна. Түүний биеийн байдал сайжирч байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Франц иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн нь тодорхой болсон. Одоо дахиж шинжилгээ авахгүй. Эмчилгээг нь хийнэ. Өвчтөний биеийн байдал тогтвортой. Сэтгэл санаа сайн байгаа. Ар гэрийнхэнтэйгээ болон Элчин сайдтайгаа холбогдсон. Тэгээд эх орондоо очихгүйгээр Монголд эмчлүүлэх хариугаа өгсөн. Манай эмчилгээ зөв хийгдэж байгаа. Халуун нь 36.5 байгаа. Өвчтөний гол үзүүлэлтийг байнга хянаж байгаа. Эмчилгээ зөв явагдаж байгааг…
Шинэ төрлийн коронавирус “Covid-19” халдвар авах, нас барах хамгийн өндөр магадлалтай хүмүүс бол өндөр настнууд гэдгийг эрдэмтэд сануулж байгаа билээ. Дэлхий даяар нийт халдвар авсан болон нас барсан хүмүүсийн дийлэнх хувь нь өндөр настнууд болон архаг хууч өвчтэй хүмүүс байгаа юм. Итали улс халдвар элэрсэн хүний тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт жагсч байна. Тус улсын нэр нөлөө бүхий эмч нар хүн хүч, техник тоног төхөөрөмж дутмаг энэ үед амьд үлдэх, эдгэх магадлал өндөр буюу залуу хүмүүсийг эхэлж эмчлэх, өвчтөнүүдийг насаар нь эрэмбэлэх аргыг санал болгож эхэлжээ. Эрсдэлт бүлгээр нь эрэмбэлэн ялгах аргыг байгалийн гамшиг болон дайны үед хэрэглэдэг аж. Тус…
“COVID-19” халдварын тохиолдол Монгол Улсад илэрсэнтэй холбогдуулан иргэд хүнсээ нөөцөлж эхэллээ. Зах, худалдааны төвүүд хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмж байна гэж иргэд гомдоллож байна. Энэ талаар ШӨХТГ-аас тодрууллаа. “Өнөөдрийн байдлаар иргэдээс 11 гомдол ирсэн байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон амны хаалт, гар ариутгагчийн үнийн өсөлтийн талаар гомдлууд ирсэн. Гомдлын дагуу шалгалт хийн ажиллаж байна. Өнөөдөр агентлагийн даргын шийдвэрийн дагуу нийт найман зах, худалдааны төв дээр хяналт, шалгалт хийж байна. Иргэд өөрсдөө хиймлээр үнийн хөөрөгдөл үүсгэж, зүй бус үйлчилгээ явуулж буй хүмүүсийг дэвэргэж байна. Иргэд аль болох тайван байж, төр засгаас гаргаж буй шийдвэрүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй. Манай улсад хүнсний…
Энэ сарын 2-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илрээд буй. Түүнийг Дорноговь аймаг дахь ажлын кемпэд нь тусгаарласан. Тэгвэл эл франц иргэний хамт нэг онгоцоор зорчсон Англи улсын иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт хөл тавьжээ. Уг асуудлаар Увс аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж байна. Увс аймгийн онцгой комиссын дарга Д.Батсайхан, “Энэ 67 настай Англи хүн халдвар авсан Францын иргэнтэй онгоцоор нэг суудалд, зэрэгцэн сууж ирсэн байна. Тэр Улаангом суманд нэг өдөр хоноод, Бөхмөрөн сум руу хөдөлсөн. Тэнд байгалийн зураг дарж, айл амьдарч байгаа юм байна. Бид Улаангом суманд хөл хорио тогтоож,…
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэд, ялангуяа төрийн албан хаагчдыг хувийн болон ажлын уулзалт бүрээ хувьдаа тэмдэглэхийг Нийслэлийн Онцгой комиссын хурлаар зөвлөлөө. Учир нь Цагаан сарын үеэр орон нутгийн зам хаасны дараа нийслэл рүү орж ирсэн иргэдээс хоёрдугаар сарын 27-ноос асуумж, лавлагаа авахад 1-2 өдрийн уулзалтуудаа мэдэж байсан бол тэрнээс өмнөх өдрүүдийнхийг бүрэн мэдэхгүй байх тохиолдол их байжээ. Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээд буй энэ үед аль болох олон нийтийн газраар явахгүй, хувийн ариун цэврийг сайтар сахихын зэрэгцээ ийнхүү уулзалтууд, маршрутаа хувьдаа тэмдэглэхийг зөвлөлөө. Түүнчлэн байгууллагуудын удирдлагууд аливаа хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулахыг зөвлөв.
Монгол Улсад энэ сарын 2-нд ирсэн Франц улсын 57 настай иргэнээс шинэ коронавирус илэрсэн гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээллээ. Үүнтэй холбогдуулан тухайн иргэнтэй уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх ажиллагааг урд шөнөөс хийжээ. Мөн хамт онгоц, галт тэргээр зорчсон, зочид буудал ажлын байран дээр хамт байсан 500 гаруй хүн байх магадлалтай аж. Тухайн иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” компанид ажилладаг байна. Одоогоор түүнийг Дорноговь аймагт тусгаарлан, шинжилгээний сорьцыг зөөвөрлөж авч иржээ. Урд шөнийн 04 цагт яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөрөөмж, эм тариагаар хангагдсан ХӨСҮТ-ийн хоёр баг Дорноговь аймаг руу хөдөлсөн байна.…
Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай ураны “ Бадрах Энержи ” компанид ажилладаг франц иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Уг иргэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн. Тус иргэний шинжилгээний хариу гарсны дараагаас Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байна. Өвчтөний нэгдүгээр хавьтлыг тогтоох ажлыг шөнийн 03.00 цагаас эхлүүлж, эхнээсээ хамт байсан хүмүүсийг тусгаарлаж эхэлжээ. Халдвар илэрсэн иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байгаа аж. Өнөөдөр 06.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой комисс шуурхай хуралдаж, хэд…
