Author: Business Insider

Корона вирусийн халдварын аюул тив, дэлхийг айдаст автуулан цар хүрээгээ улам тэлээд ирэхээр “Нээрээ, манайд илэрчих юм биш биз дээ” хэмээн монголчууд одоо жинхнээсээ түгшиж эхэллээ. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, төр засгийн уриалгыг ч харьцангуй дуулгавартай даган биелүүлж байх шиг. Аюулт тахлын эсрэг амь нэгтэйгээр сөрөн зогсох ёстой гэдгийг ухаарсан гэлтэй, энэ зуурт төр, засагт болон бие биедээ урмын үгийг ч харамгүй хэлж байна. Тиймээс баярын энэ өдрүүдэд нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын эрүүл энхийн манаанд 24 цагаар жижүүрлэн ажиллаж буй нийслэлийн 6000 орчим алба хаагчдад ч бас халуун талархал илэрхийлэх нь зүйтэй болов…

Read More

Дэлхий нийтийг ихэд түгшээгээд буй корона вирусийн халдвараас одоохондоо монголчууд бид “бултаж” дөнгөөд байна. Дээд тэнгэрээс заяатай төрснийх ч байх. Дэргэдэх малын минь шимт мах шүүс, эмт идээ ундааных ч байх. Дээрээс нь халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр, засгаас шат шатандаа авч чадсаных ч биз. Ямартай ч Чингисийн монголчууд үнэхээр дархлаа сайтай ард түмэн юм гэдгийг тив, дэлхий харлаа. Гэвч жинхэнэ аюул ард өнгөрөөгүй, урд тосож байна. “Хятадууд вирусийн тархалтыг хяналтдаа авч чадлаа”, “Эмчилгээний үр дүн сайн байна” гэх мэт баярт мэдээллүүдийг дураараа хангүг эмээгийн дуулиан бут ниргэн хүн төрөлхтнийг дахин шоконд оруулав. Анагаах ухааны хөгжил дэвшлээрээ дэлхийд дээгүүр…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ. Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Эрхэм монголчууд аа, Ард иргэд ээ, Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх…

Read More

Монголын чөлөөт ахмадын холбоо гэж Г.Баасангийн байгуулсан холбоо ид бужигнуулж байх үед зэрэгцээд олны ярианы сэдэв болж байсан нэг зүйл бол Хотын төвийн А зэрэглэлд буюу Гадаад харилцааны яамны баруун талд байрлах газар. Одоо тэр газар том төмөр хашаагаар хүрээлэгдсэн,хашаа нь зарын самбар болсон. Цагтаа тэнд байх хоёр давхар намхан байшинд Г.Баасангийн холбоо үйл ажиллагаа явуулж байсан учраас уг газар нь ч олны хараанд өртөж байв. Тэгвэл тэр газрыг нийслэл эзэмшилдээ аваад,цэцэрлэгт хүрээлэн маягаар тохижуулж, хүүхэд,залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болгох санал Нийслэлийн засаг захиргааны байр хавиар яригдаж эхэлжээ. Газар эзэмших эрхтэй компани нь олон жил болж байхад зориулалтын дагуу…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ…

Read More

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. – БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53.000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах – БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах – Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх – Сар…

Read More

Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ үеэр томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй юм. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой байр сууриа…

Read More

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс…

Read More

Хуц, ухна тавьсан аятай төрийн худалдан авах ажиллагаанд тогтмол оролцож ялалт байгуулан, аливаа төрлийн ажил гүйцэтгэх эрхийг “ногоон гэрэл”-ээр авдаг аж ахуйн нэгжүүд цөөнгүй байдаг тухай манайхан өөр хоорондоо жиг жуг гэлцээд л өнгөрдөг. Тэгвэл удахгүй нийслэлийн зүгээс энэ байдлыг цэгцлэх ажлууд хийгдэж эхлэх бололтой. Монголчууд биднийг тэнгэр харуулаад өрцийг нь хутгаар цоолж байхад дуугүй л байдаг хонь шиг номхон, хүлцэнгүй ард түмэн гэж егөөддөг ч алийн болгон тэгж дуугүй явах билээ. Монгол Улсын хүн амын тэн хагас нь шахуу аж төрж буй Улаанбаатар хотоос эхлээд ийн эмх цэгцэнд нь оруулаад эхэлбэл цаашид шат шатандаа жигдрэх юмандаа бас байгаа байх…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар бүр орон нутагт ажиллаж, Засгийн газраас явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийг танилцуулан, иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг юм. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа ажлын хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг үүрэг болгов. Аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн байдал болон иргэдийн ая тухтай амьдрахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. 5388 өрх, 17500 орчим хүн амтай тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 оноос хойш тасралтгүй нэмэгдэж, 2019 онд 12 тэрбум төгрөгийн…

Read More