Author: Business Insider
Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө. Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс чулуун хаалтыг байрлуулсан. Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны Төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. 2016 оноос яригдаж байгаад…
Нийслэл хот 1100 км авто замтай. Энэ замаар нийслэлд машинтай хэн бүхэн зорчино. Тиймээс энэ зам тох тухтай, эвдрэл, энхэл донхолгүй байх нь иргэн бүрт хамааралтай. Нийслэл хот 2013 оноос эхлэн авто зам ашигласны төлбөрт тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 20.00-40.000 төлбөр авч ирсэн байдаг. Гэвч энэхүү төлбөрийн орлогоос төвлөрдөг 12 гаруй тэрбум төгрөг нь нийслэлийн хэмжээний 1100 км замыг арчилж, засварлахад дөнгөн данган 10-20 хувьд хүрдэг гэдгийг мэргэжилтгүүд хэлдэг. Үүний улмаас борооны ус дүүрсэн, эвдэрч нүх сүв гарсан замыг тухай бүр нь засварлаж чаддаггүй удаж, тэр хэрээр жолооч осол аваар гарах, улмаар машин техникийн эд анги эдвэрч гэмтэх үндэс…
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаатай ярилцлаа. “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы талаар болон нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлагдах гэж байгаатай холбогдуулан бид ярилцсан юм. -Их хотын нийгмийн салбар, тэр дундаа жендэрийн асуудлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд ярилцлагынхаа эхэнд таниас нэг зүйл тодруулах гэсэн юм. Жендэрийн талаар ихэнх хүмүүс явцуу ойлголттой байдаг. Тухайлбал та жендэрийг юу гэж ойлгодог вэ? -Жендэр бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хөгжлийн чухал шалгуур үзүүлэлт төдийгүй хөгжилд хүрэх хүмүүнлэг арга зам гэж би ойлгодог. Тийм ч учраас…
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ж. Бум-Эрдэнэ нарын албаны хүмүүс байлцав. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдаад цаашид Варшав хоттой хамтын ажиллагааг боловсрол, бизнесийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн ирэх онд…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын талаас Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ, Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас нар оролцсон бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нар байлцав. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ирэх жил Монгол, Франц…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор өнөөдөр “Залуусын манлайлал хөгжлийн форум”-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оюутан залуучуудад хандаж “Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо чухал. Оюутан залуучууд та бүхэн мэдлэг боловсролтой, авъяас чадвартай байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуучууд та бүхэн ирээдүйн хөгжлийг тодорхойлно. Үүний тулд хандлагаа өөрчилж, хичээх ёстой. Мэдлэгтэй, туршлагатай байх албагүй гол нь хичээл зүтгэлтэй байхад бүхнийг хийж чадна”…
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн алба дахь шинэтгэлийн үйл явц улс орон даяар үе шаттайгаар өрнөж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох “Төрийн албаны нэгдсэн сургалт” өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр эхэллээ. Сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж байна. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нар оролцож үг хэлэв. Төрийн албаны зөвлөлийн дарга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хувийн хэвшил…
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны А/71 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр бүр 24 цагаар жижүүрлэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд угаарын хийнд хордсон 2 дуудлага, нийслэлийн Шуурхай штабын 98807012 тоот утсанд түүхий нүүрс түлж байгаатай холбоотой 2 мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагаар 2 өрхийн 7 хүн, үүнээс 2 нь том хүн, таван хүүхэд угаарын хордлогод хөнгөн байдлаар өртөж, эмнэлгийн тусламж авсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Айл өрхүүдийн…
Өчигдөр машинтай жагсагчид автозамын хөдөлгөөнийг хааж, НИТХ-аар хэлэлцэн баталсан Авто зам ашигласны төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргээс нь хамааран ялгамжтайгаар тогтоож, сардаа 8300 төгрөг байхаар төлөвлөсөн шийдвэрийг эсэргүүцсэн. Мэргэжлийн байгууллагын ажилтны хэлж байгаагаар нийслэлд 1000 орчим км урт зам байдаг бөгөөд эдгээрийн засвар арчлалтын ажлыг бүрэн гүйцэтгэхийн тулд жилдээ 50-70 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байдаг хэдий ч өдгөө зам ашигласны төлбөрт жилдээ нэг авдаг 20-40 мянган төгрөг нь нийт 12 гаруй тэрбум төгрөгийг Нийслэлийн авто замын санд төвлөрдөг, энэ нь дээр дурьдсан нийт замын 10-20 хувийн засвар үйлчилгээний ажлыг л дөнгөн данган хэрэгжүүлэх төдийд хүрдэг гэдгийг…
