Author: Business Insider
-Тэрбээр ОУ-ын Математикийн Олимпиад (ОУМО)-ын 10 медальт, Улсын Математикийн Олимпиад (УМО)-ын 14 аварга шавь төрүүлсэн багш юм- Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн багш нар захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй гэдгээ өнгөрсөн сарын 21-ий өдөр олон нийтэд мэдээлсэн. Ингэх болсон шалтгаанаа “Өнгөрсөн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд сурагчдын үдийн цайнд гарал үүслийн баталгаагүй, чанаргүй хүнс нийлүүлснээс үүдсэн. Хүүхдүүдэд чанаргүй хүнс өгснөөс зарим сурагчийн бие эвгүйрхсэн төдийгүй сургуулийн захирал энэ асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн багшийг ажлаас нь халж ёс зүйгүй үйлдэл гаргасан” хэмээн мэдээлж байсан юм. Мөн энэ үеэр багш нар “Бид энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа…
Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индратай ярилцлаа. -Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр НИТХ-аас гаргасан. Иргэд олон нийтийн дунд татвар нэмэгдсэн гэх ташаа мэдээлэл тархах болсон учраас юуны түрүүнд та энэ талаар тайлбар өгөхгүй юү?-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр татвар нэмэгдчихлээ гэсэн буруу ташаа мэдээлэл явж байгаа учраас албан ёсны хариултыг өгье. Энэ бол татвар нэмэх гэж байгаа хэрэг биш, хураамж авч байгаа явдал. Товчхондоо бол энэ хураамжийг Замын санд төвлөрүүлж Улаанбаатар хотын төвийн болон алслагдмал дүүргүүдийн зам засвар, арчлалтад зарцуулдаг. 2019 оны байдлаар Улаанбаатар хотын автозамын сүлжээнд…
Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагуудын зүгээс гаргасанд олон нийтэд янз бүрийн байр суурьтай байна. Энэ нь иргэдийн халаастай шууд холбоотой учраас тэгэх нь ч дамжиггүй. “Түгжрэл бууруулах нэрийдлээр иргэдийнхээ халаас руу өнгийлөө” гэсэн нэг өнцгөөс харвал мэдээж тийм. Гэхдээ энэ бол түгжрэлээс үүдэлтэй гэхээсээ илүү юуны түрүүнд авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, зам засвар, арчлалтыг чанартай, хүртээмжтэй хийж гүйцэтгэх, тэмдэг тэмдэглэгээ, цаашлаад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотойгоор бодит шалтгаан нөхцөлийн улмаас урган гарсан санал гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу. Өнгөрсөн зуны үргэлжилсэн усархаг борооны улмаас улс, нийслэлгүй авто замууд …
Эрхэм хүндэт тариаланчид аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа ахмад тариаланчид, зочид, төлөөлөгчид, энэ салбарын үе үеийн удирдлага, газар тариалангийн тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Манай оронд тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж ирсэн түүхэн ололт амжилт нь үе үеийн удирдлага, тариаланчид болон энэ салбарт чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. МАХН-ын…
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Миний хот” сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байна. Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Эхний удаад бид нийслэлд 2017 онд үүд хаалгаа нээн, олон төрөл зүйлийн амьтдын сонирхол татсан үзмэрээрээ түмний нүдийг хужирлан хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусын танин мэдэхүйд хувь нэмрээ оруулж буй “УЛААНБААТАР” амьтны хүрээлэнгийн талаарх мэдээллээр бэлтгэн контентийг хүргэе. https://www.youtube.com/watch?v=EHT4H1IAi34&feature=emb_logo
Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “… Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, 2020 оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Тэрбээр…
Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна. Харин өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Шалгалтанд орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа…
Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж гарч хэрэгжилтийг бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд хангаж ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын…
Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох албанаас мэдээлэл өгнө. Нийслэлийн иргэн таныг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөхийг урьж байна. Мөн ЭНД дарж Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд оруулах саналаа өгөх боломжтой. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
