Author: Business Insider
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хандаж, санал хүсэлт тавьсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг хотын Захирагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Хотын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрөгч…
Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Тус уралдаанд дөрвөн баг оролцон долоон бүтээл ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаж, Уралдааны удирдамж, даалгаварт…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис цацагч том оврын гурван автомашиныг ажиллуулж байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан “Халтиргаа хулгаанаас сэргийлэх мөс цас хайлуулах давс, бодис энэ жил хангалттай нөөцлөгдсөн байгаа. Тиймээс техник хүн хүчнийхээ нөөцийг зөв хувиарлаж ажиллах хэрэгтэй. Авто замын машин…
Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны дагуу тус шалгалтыг авчээ. Энэ дагуу Ерөнхий мэдлэгийн шалгалтыг энэ амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан байна. Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тухайн байгууллагуудын захиалгын дагуу, тэрхүү сул…
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Аяны ээлжит сургалт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж, “Оюуны ундраа” болон ерөнхий боловсролын 47-р сургуулийн ахлах ангийн 870 сурагчийг хамрууллаа. Тус үйл ажиллагааны үеэр 47-р сургуулийн 12 в бүлгийн сурагч У.Номуун 12 а бүлгийн сурагч В.Ган-Эрдэнэ, Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 11д бүлгийн сурагч Д.Болор, 12 б бүлгийн сурагч Н.Алтангэрэл нарыг “Нийслэлийн шилдэг хүүхэд” медалиар шагнав. Мэргэжил сонголтын аянд 2017 онд 12,481 сурагчид, 2018 онд…
Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”–ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов. Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551 га газарт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан 565.88 га газрын хэмжээ, хилийн цэсийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу НИТХ-ын-д өргөн барьж тогтоол гаргуулах санал оруулав.…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй” хэмээжээ. Түүнчлэн төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх,төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор баригдаж байна Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо,…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулж, хэлэлцүүлэв. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу шинээр боловсруулан хэрэгжүүлэх 17 дэд хөтөлбөр, нутгийн захиргааны байгууллагуудаас санаачлан хэрэгжүүлэх хоёр дэд хөтөлбөр нийт 19 хөтөлбөр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, журмын дагуу батлагдсан. Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан нийт 30 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, цаашид дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахад шаардлагатай санал санаачилгыг хэлээд, холбогдох албаны хүмүүст хэрэгжилтийг хангахад…
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна. Дээрхи нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад гурван чиглэлийн замыг богино хугацаанд нээж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин…
