Author: Business Insider

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр сургуулийн автобусуудын хүүхдийн аюулгүй байдлыг болон чанар стандартын шаардлага хангасан эсэхийг шалгалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга…

Read More

Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Үүний тулд хууль санаачлах эрх гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт байж, эдгээр субьектийн зүгээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг.Харамсалтай нь Засгийн газрын хурлаар орж хэлцэгдэн дэмжигдэж, өргөн баригдсан хуулийн төслийг Хууль зүйн яамны газрын дарга нэгэн эрхэм дур мэдэн өөрчилж, тэр нь бусдад мэдэгдэлгүй явсаар УИХ-ын чуулганаар ороод хууль болж батлагдчихсан талаар яригдах боллоо.Хэдэн жилийн өмнө ийм үйл явдал болж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байсныгиргэд та бүхэн…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцов. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт илтгэлийг тавьсан бол нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын стандарт,…

Read More

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ажилчид оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ зам ашиглалтад орсноор зуслангийн замын түгжрэлийг бууруулах, Дарь эх, Зуун айл, Дамбадаржаа гэсэн чиглэлүүд рүү замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх боломж бүрдэж байна. Мөн 7 буудал, Чингэлтэйн чиглэлийн…

Read More

Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон билээ. Эхний ээлжинд 29 байршилаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болжээ. Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд байршил тогтоох чипийг мөн суурилуулжээ. Ингэснээр эцэг, эхчүүдийн гар утсанд автобусны маршрутын мэдээлэл очиж, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой аж.

Read More

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургуулийн автобус явж эхлэхээр болсон талаар тодрууллаа. -Нийслэл маргаашнаас эхлэн бага ангийн хүүхдүүдийг тээвэрлэх сургуулийн автобусыг туршилтаар явуулж эхэлнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй 2-5 дугаар ангийн сурагчдыг 29 чиглэлд хоёр ээлжээр гэр, сургууль…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байна. Зөвлөгөөний эхэнд Хотын Захирагч С.Амарсайхан “Нэг хот- Нэг стандарт” сэдэвт илтгэл тавьж, Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага,…

Read More

Мэргэжлийн cумо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ илэрхийлжээ. Монгол Улсын харьяаллаас гарах болсон шалтгаан нь сумо бөхийн Изицү дэвжээг өвлөж авахтай холбоотой аж. Аварга М.Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болсон. Тиймээс дэвжээний хамгийн өндөр цолтой бөхийн хувьд Какүрюү М.Анандад дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр энэ сарын башёгаас эхлэн японы нэр дээр зарлуулж барилдах бололтой. Какүрюү М.Ананд японы иргэн болохоо зарлуулснаас хойших анхны башёдаа Япон аваргын нэр төрийг хамгаалж барилдана гэдгээ илэрхийлсэн гэж Kyodone­ws.jp мэдээлжээ.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатайг нөхцөл байдал дээр нь очин судалж ажиллалаа. “Улаанбаатар смарт карт” ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулах үүрэг хүлээсэн хэдий ч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэн ажилладаг. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хугацаанд буюу 2016 онд цэнэглэх цэгийн тоо 399, 2017 онд 492, 2018 онд…

Read More