Author: Business Insider

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл, ерөнхий болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчид, иргэд, олон нийт оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үеэр “Налайхын зам 60 гаруй жил болж байгаа тул хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл их байсан. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарсаар ирсэн. Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд…

Read More

“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа. Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Сонсголд оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буй нийслэлийн 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан алба хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хэсэг хороодын ажилчид гээд бид хүчээ нэгтгэн ажиллаж байна. Цаашид бидэнд…

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай…

Read More

Нийслэлийн Онцгой комиссоос үүрэг болгосны дагуу НОБГ, НМХГ, НЭМГ, НАБТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийсэн юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өчигдөр шөнийн байдлаар нийт 10 хорооны 11 өрхөөс дуудлага ирсэн. Товчоодод хяналт шалгалт хийхэд өнгөрсөн шөнийн байдлаар Чингэлтэй дүүргийн Өвөр гүнтийн товчоогоор зорчсон 76 тээврийн хэрэгсэлд ямар нэгэн зөрчил илрээгүй. Эмээлтийн товчоонд 186 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, 21 шуудай түүхий нүүрс илрүүлсэн. Баянзүрхийн товчоон дээр 415 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Мөн энэ хугацаанд айл өрхүүд болон…

Read More

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна. Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумдын төлөөлөл мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил тайлбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж. https://www.youtube.com/watch?v=YHjV0oQ8msU

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевц”-ыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж нийслэлийн төрийн захиргааны ажилтнуудын ажлын хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын албан…

Read More

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан, залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлт энэ сарын 18-ны өдөр Отгонтэнгэр Их сургуулийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт шалгарсан 80 оюутан, залуучууд, зохион байгуулагч багийн гишүүд оролцов. Хотын соёл – Хувийн соёлоос эхлэх тул улс орны ирээдүй болсон оюутан, залуусаас шилдэг 80 оролцогчийг сонгон соёлжсон, хотод амьдрах зөв хэвшил бүхий залуучуудыг бэлтгэх, хотын соёлд сургах, цаашлаад хамтарч нийгэмд хотын соёлыг таниулах, соёлч иргэн байхад уриалах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хотын соёлыг Улаанбаатар хотын иргэдэд таниулан…

Read More

“Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм. “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “U money карт эзэмшигчдэд зориулаад өчигдрөөс www.U-money.mn вэб сайтыг үйлчилгээнд нэвтрүүлж байна. Вэд сайтын үйлчилгээний зорилго нь иргэдэд U money картны хэрэглээ, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм. Вэб сайтад гишүүнээр элсэж өөрийн хэрэглэж байгаа U money картын 16…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг хөндөж ярилаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудлууд болон Банк бус санхүүгийн байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж буй хяналт, мэргэжлийн холбоодоос Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцуулах талаар УИХ-ын даргын нэр дээр хоёр ч удаа ирүүлсэн гомдол, гомдлын мөрөөр ажилласан…

Read More

Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар чуулгад боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, болзлын дагуу тодорхой шалгууруудаар эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн тодруулан шалгаруулж, шалгарсан иргэн, өрхийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр тэднийг олон нийтэд сурталчлан таниулж ирсэний үр дүнд…

Read More