Author: Business Insider

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой “Би хариуцлагатай аав ээж” аяны сургалтыг нийслэлийн 9 дүүргийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж байна Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль,…

Read More

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран #ИРЭЭДҮЙН ЭЗЭД” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино. Өчигдөр мэргэжил сонголтын аяныг тусгаар тогтнолын ордонд Баянзүрх дүүргийн ЕБС-ын 800 хүүхдийн оролцоотой зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нээж, үг хэлэв. Манай…

Read More

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд “СПОРТЫН НААДАМ”-ыг спортын гурван төрлөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд 2018 оны аваргаар шалгарч шилжин явах цомын эзэн болсон Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар удирдан амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэнд ННҮГ-ын дарга Х.Эрдэнэбилэг, НСГ-ын дарга Ц.Заяхүү, НҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, НЗХТЗИГ-ын дарга С.Энхтөр, НХСОАБХЗГ-ын дарга С.Төмөрдулам, НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул, НХААГ-ын орлогч дарга Б.Баярмагнай нар болон тэмцээнд оролцсон агентлагуудын баг тамирчид оролцлоо. Спортын наадамд 11 агентлагын 290 тамирчид оролцон нөхөрсөг орчин бүрдүүлэн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Дартсын төрөлд нэгдүгээр байранд Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, хоёрдугаар байранд…

Read More

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, тус хороонд шинээр сонгогдсон найман гишүүнийг батламжилжээ. Мөн ирэх сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах зарчмын асуудлыг хөндсөн байна. ҮБХ­-ны хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь сонгуульд нэр дэвшигчдийн дэнчин буюу мөнгөн татварын хэмжээ. Тодруулбал, Ардчилсан намаас УИХ-­ын сонгуульд нэр дэвшихээр горилогч нь намдаа 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг байршуулах ёстой аж. Харин эмэгтэй нэр дэвшигч 60 саяын дэнчинтэй юм. Тус намын ҮБХ 400 гаруй гишүүнтэй. Намын шийдвэр гаргах гол байгууллагын хувьд Үндэсний бодлогын хорооны гишүүний жилийн татвар нь гурван сая төгрөг байдаг. Гэхдээ сонгуулийн жил зөвхөн энэ татвараар улс төрийн үйл ажиллагаа…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх талаар санал солилцож байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо. Агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан итгэл тавилаа. Мөн Стандартын тухай ерөнхий ойлголтын талаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын тогтвортой…

Read More

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 250 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн оролцож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр “Өнөөдөр бүтээн…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр /2019.11.09/ Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт ажиллаж, сургуулиудын хөлбөмбөгийн талбайн ажлын явцыг шалгав. Хөлбөмбөгийн талбайн ажил наймдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 98 хувьтай хийгдэж байна. Энэ сарын 14-нд улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс хөлбөмбөгийн талбайг чанар стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгэх шаардлагатай гэдгийг онцолж хэлээд, “Чанарын шаардлага хангахгүй зүлэг болон техник хэрэгслээр талбайг тохижуулж…

Read More

Нийслэлийн Орон сууцны корпораци компаниас газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм, НОСК-ийн Захиргаа санхүү, хуулийн хэлтсийн дарга П.Анхбаяр нар хийв. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд газраа орон сууцаар солих төсөлд хамрагдах боломжтой аж. Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ дээрх байршлуудад 4 га-аас багагүй газарт, иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна. Нийслэлийн Орон сууц…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг маргааш зохион байгуулах гэж байна. Уг зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд буюу маргааш дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, 14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм. “Нэг хот-Нэг стандарт” зөвөлгөөнөөр салбарын удирдлага, албан тушаалтнууд “Нэг хот-Нэг стандарт”, агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалт, “Стандартын тухай ерөнхий ойлголт”, болон “Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага” сэдэвт арав гаруй илтгэл тавьж, оролцогчид “Нэг хот-Нэг стандарт”-тай болох талаар санал хүсэлтээ…

Read More