Author: Business Insider
-Бүх зүйл дээр хүүхдийн эрх, нэр хүнд, эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй юм- Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран хүүхэд хамгаалах чиглэлээр олон ажил хийж буй ч сүүлийн үед нийгмийг цочроосон, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил,…
М.ЭНХ-АМАР: Онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед энэ үед эцэг эхчүүд анхааралтай байх ёстой
-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд 21 аймгийн салбар газрын удирдлагуудтай онлайн хурал зохион байгууллаа- Дэлхий дахинд COVID-19 вирусийн халдвар тархасантай холбоотойгоор Засгийн газраас онцгой нөхцөл байдал зарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноос гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа. Тэгвэл онцгой байдал тогтоосон энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөжглийн газрын удирдлагууд 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нартай өнөөдөр онлайн хурал зохион байгууллаа. Хуралд агентлагийн дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун болон газрын дарга нар, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга…
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ дугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ жил улсын хэмжээнд COVID-19 вирусээс болж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тул “Хүүхэд эрхэм хэрэглэгч-2020” арга хэмжээг цахим орчинд, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах, ингэхдээ гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа юм. Учир нь өнгөрсөн онд улсын хэмжээнд 0-15 хүртэлх насны 23301 хүүхэд гэртээ осол гэмтэлд өртсөн бөгөөд үүнээс 2189 нь санамсаргүйгээр гэмтэж бэртсэн. Мөн…
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 4 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Ххурандаа Г.Нэргүй “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах,…
Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийг Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар хийв. Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, хэрэглээг дэмжих болон олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан…
Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй Монголын зэвсэгт хүчний эрхэм хүндэт генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, энхийг сахиулж буй дайчид болон нийслэлийн иргэддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье. Түүхэн он цагийн хэлхээсэнд Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалах үйл хэргийн зэрэгцээ Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэрийг өндөрт өргөж, даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэн хөгжил, дайчин уламжлалаар 99 жилийн ойтойгоо золгож байна. Тусгаар улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж бидэнд үлдээсэн өнөөгийн энх…
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд машин, техник, тоног төхөөрөмж бэлэн эсэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын…
Шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ. Дээрх ажлыг нийслэлийн…
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан Корона вирус тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, товыг жич зарлахаар болсон билээ. Энэ хугацаанд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд та бүхэнд зориулан цахим зөвлөмжийг хүргүүлж байна. ТА ЭНД ДАРЖ ЦАХИМ ЗӨВЛӨМЖИЙГ ҮЗНЭ ҮҮ. https://www.youtube.com/watch?time_continue=6&v=mLmO8A-UrhE&feature=emb_logo
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах, эсрдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 албан даалгаварын хэрэгжилтийг хангаж, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд, байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хамтран ажиллаж, харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүдэд зөвлөмжийг хүргүүлж, цааш байгууллага аж ахуйн нэгжид хүргэх ажлыг зохион байгуулсан. Энэ зөвлөмжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 60 дугаар албан тоот гарч, Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг “Эцэг, эхийн зөвлөл”-өөр…
