Author: Business Insider

Монгол Улсын улс төрийн амьдралд хамгийн олон жил идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг бол Цахиагийн Элбэгдорж билээ. Ардчилсан хүчнийг хоёр удаа удирдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдаар мөн л хоёронтоо ажилласан тэрээр УИХ-д гурван удаа сонгогдсон. Мөн 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм. Ийнхүү иргэдийн дэмжлэгийг харамгүй их авч байсан Ц.Элбэгдорж өдгөө иргэдийн хамгийн дургүй улс төрчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон. Иймээс ч улс төрд эргэн ирэх түүний хүсэл биелэх магадлал бага болоод буй юм. Гэвч түүний хүү Элбэгдоржийн хүү Эрдэнэ улс төрд орж, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж эхэлжээ.Э.Эрдэнэ нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн…

Read More

73 жилийн түүхтэй “Мах Импэкс” ХК зарим хиам, хиаман бүтээгдэхүүнээ зүсэж савлан худалдаанд гаргалаа “Мах Импэкс” ХК нь Герман улсын орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан уламжлалт бүрхэвчинд савласан хиамыг зүсэж, вакум савалгаанд шилжүүлж худалдаанд гаргаж эхэллээ. Тус савласан бүтээгдэхүүн нь нийт 6 төрөлтэй бөгөөд Чанар, Салями, Хүслэн, Сувилал, Докторская, Нүүдэл зэрэг хиамыг 200 граммаар хэрчиж, савлан хэрэглэгч танд хүргэхэд бэлэн болоод байна. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрэглэхэд хялбар болгосноос гадна эрхэм таны цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог давуу талтай юм. Дашрамд дурдахад “Мах Импэкс” ХК Азидаа анхдагч “MAP” технологийг нэвтрүүлж Берлин брэндийн хэрчиж, савласан хиамыг зах зээлд үйлдвэрлэн гаргасан…

Read More

Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, хурлын Ажлын албаныхан, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа. Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргаж авсан бордоо ашиглав Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран “Мөрөөдлийн ой” төгөл байгуулж буй. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд тус төгөлд 10 000 мод суулгасан бол өнөө жилийн бүх нийтээрээ мод тарих өдрийн хүрээнд 10 га газарт, 8000 мянган мод суулгахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Хурлын төлөөлөгчид, ажилтнууд, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны удирдлага, иргэд хамтран гурван төрлийн мод…

Read More

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Торгоны зам” сангаас санаачлан Дэлхийн алдарт Броудвэй театрын “Питер Пэн” хүүхдийн мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр ирэх аравдугаар сард тоглогдохоор төлөвлөгджээ. “Питер Пэн” жүжигт сонгогдон оролцох хүүхдүүдэд мэргэжлийн уран бүтээлчид, багш нар дуу, бүжиг, жүжгийн хичээл заах бөгөөд тайз засал, хувцас,жижиг хэрэгсэл гээд бүхий л зүйлсийг мэргэжлийн өндөр түвшинд бэлдэхээр жүжгийн багийнхан бэлтгэж байгаа гэдгээ дуулгалаа. Тэгвэл тэд уг жүжигт тоглох авьяаслаг хүүхдүүдийг 2019 оны тавдугаар сарын 18-нд сонгохоор шалгаруулалтын товоо зарлав. Тус сонгон шалгаруулалт үнэ төлбөргүй болох бөгөөд дуулах, жүжиглэх тун чиг сонирхолтой 12-18 насны охид хөвгүүд та бүхэнд нээлттэй. Улаанбаатар чуулгын байранд болох шалгаруулалтанд оролцохдоо 1…

Read More

Зохиолч Ц.Ууганбаярын “Үхлийн хайч” номын “Хажуу өрөө өгүүллэгээс сэдэвлэн “Очир фильм”-“Гэрэлтэй цонх” студи хамтран бүтээсэн “Орилоон-2” кино тавдугаар сарын 03-наас эхлэн бүх кино театрын дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Киноны дүрүүдэд: МУГЖ Т.Борхүү, МУСТА Р.Баттогтох, МУСТА А.Алтантөр, МУСТА Б.Түвшинжаргал, МУСТА Ч.Болд, МУСТА Т.Мөнгөнчимэг, МУСТА Л.Доржняам, Х.Азбуян нар тоглосон бол продюсероор нь МУСТА С.Батзориг, П.Ганболд нар ажиллажээ. Харин дууны найруулагчаар С.Онон ажилласан бол О.Батзориг найруулсан юм. Хүүдээ хорогдсон эхийн сүнсны далдын хүч замд гарсан хүмүүсд хэрхэн нөлөөлж буй талаар өгүүлж, гурван хэсэг аймшгаас бүтсэн “Орилоон-2” хэрхэн бүтсэн бэ гэдгийг та бүхэндээ хүргэе.

Read More

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Бразил улсын конгрессын гишүүн Дэвид Соэрезийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Бразил улсын Рио де Жанейро хоттой Улаанбаатар хот олон талаар хамтран ажиллах боломжтойг тус улсын конгрессын гишүүн Дэвид Соэрез хэлэв. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот Бразил улсын олон хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аялал жуулчлалын чиглэлээр хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Read More

Гэмт хэрэгтэн, төр хоёр л хүн алдаг. Төр хариуцлагаас зугтаж цааз хэрэглэдэг. Төрд итгэхгүй байна гэх атлаа хүн алах эрх өгөх нь хир зөв бэ? СУЛТАН: Өнгөрөгч бүтэн сайн өдөр Брунейн султан телевизээр мэдэгдэл хийлээ. Ижил хүйстнүүд явалдах, эхнэр нөхрөө хуурч араар нь тавих болон хүчиндэх гэмт хэрэгт цаазын ял оноох шийдвэрээ цуцалж байгаагаа ярилаа. Сар гаруйн өмнөхөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазална. Шариатын хууль хэрэглэнэ гэж мэдэгдсэн юм. Хүн амынх нь дийлэнх нь энэ санаачилгыг дэмжиж байв. Хүн ам нь бараг бүгд лалын шашинтай. Хуулиа ч өөрчилсөн. Бүх бэлтгэл нь хангагдсан байлаа. Эрхэм дээд султан Хассанал юу хийх…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд мод тарина. Манай орны салхины чиглэл баруун болон баруун хойд зүгээс урсгалтай. Гэвч нийслэлийн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж буй аж. Тиймээс Улаанбаатар хот орчмын ногоон бүсийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас тус тосгонд “Мөрөөдлийн ой” төгөл байгуулахаар 100 га талбайг хамгаалалтад авч,…

Read More

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх зорилгоор байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхээр “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхээс авахуулаад цөөнгүй ажлыг санаачлан, хэрэгжүүлж буй. Тэгвэл тус аяны хүрээнд Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн хашааг өргөтгөж, байгалийн ухааны туршилт хийх танин мэдэхүйн талбай тохижуулан, өнөөдөр нээв. Ийм талбай ашиглалтад оруулснаар хүүхэд, багачууд байгальд элэгтэй болж, мод бут, сөөг, цэцэг, зүлэг тарьж,…

Read More

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа. Ерөнхий сайд болсныхоо дараа ч “…Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн. Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж…

Read More