Author: Business Insider
НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан, 50 сая төгрөгийн нэг тодорсон талаар мэдээлсэн. Тэгвэл 80 сая төгрөгийн азтанаар “Нарантуул” зах дээр наймаа хийдэг 50 гаруй насны эрэгтэй тодорсон байна. Тэрбээр азтан болсноо өнөө өглөө мэдэж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр очжээ. Харин тус газраас Татварын ерөнхий газар руу явахыг зөвлөсөн байна. Ингээд гарч ирээд такси барьж ерөнхий газарт хүргүүлжээ. Энэ талаар таксины жолооч өөрийн цахим хуудсандаа “Нөат 80 саяын азтан миний машаанаар үйлчлүүллээ. Аз таардаг гэж байна шүү. Татварын ерөнхий газраа…
Улс төрийн “тал таардаггүй” хоёр хүн МАН-д бий. Нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, нөгөөх нь УИХ-ын гишүүн, “МАК”-ийн гэгддэг Н.Номтойбаяр нар юм. Тэд өмнө нь УИХ-ын чуулган дээр, хэвлэл мэдээллийнхний өмнө хэрэлдэж байсан удаатай. Ерөнхийдөө ил далд иймэрхүү хэрүүл уруул нь болж л байдаг гэж дуулддаг юм. Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 17-ны баасан гаригт энэ хоёр хүн дахин “тулсан” байна. Тэр орой УИХ дахь МАН-ын бүлэг, дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан байдаг. Хурлуудаар МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нартай холбогдуулж гаргасан шийдвэрийн талаар хэлэлцсэн юм. МАН-ын Хяналтын хорооноос тэдэнд МАН-аас таван жилийн…
Ардчилсан нам /АН/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж АН үзэж байгаа аж. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-ын дэд дарга Г.Батхүүг учир битүүлгээр нас барсан гэж үзэж байгаа. Талийгаач өндрөөс унасан байдалтай нас барсан. Төрийн ордны хоёр давхраас унасан. Яг тэр хэсэгт камер байгаагүй. Цагдаагийн байгууллага ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ар гэрийнхнийх нь зүгээс хөндлөнгийн шинжээч оруулах хүсэлт тавьсан ч Прокурорын байгууллага хүлээж аваагүй. Хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь С.Эрдэнэ гэх мэт худал мэдээлэл тарж байгаа. Тийм зүйл болоогүй. Хамгийн…
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Баянгол дүүргийн VIII, IX, X, XIII, XXII хороодын иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, шаардлагатай бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлынх нь талаар санал солилцов. Уулзалтад нийслэлийн харьяа байгууллагын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд иргэдээс ирүүлсэн санал асуултад хариулт, тайлбар мэдээлэл өглөө. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орчны тохижилтыг сайжруулах, явган хүний гарц орцыг нээх, авто зам тавих, гэр хорооллын гудамж хэсгийг камержуулах, нийтийн орон сууцны дээврийн засвар үйлчилгээ болон “Анар” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулах зэрэг санал хүсэлт тавьсан. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “2017 онд угсармал орон сууцны гадна фассадны жишиг зураг төсөл гаргуулсан. Үүний дагуу орон сууцны…
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож, ажлаа тайлагналаа. Тэрбээр, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа, сайжруулсан түлшийг хаагуур борлуулж буй, үнэ ханш нь ямар байгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цаашид яаж зохицуулах гэж байгаа гээд иргэдээс маш олон асуудлыг тавьж байгааг уулзалтын өмнө хэлж байлаа. Мөн сонгогдсон тойрогтоо хийж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаас онцлон тайлагнасан юм. Өнгөрсөн хугацаанд тус тойрогт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XV хороонд 240 хүүхдийн ортой, 24 цагаар ажилладаг 83 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол XV хороонд 102 дугаар цэцэрлэгийг барьж, ирэх хичээлийн жилээс…
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойрог, хороодынхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн ням гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан өөрийн сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хороодын иргэдтэй уулзаж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонслоо. Уулзалтын эхэнд төлөөлөгч Д.Баярсайхан хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд анхаарал хандуулж, оюунлаг, бүтээлч ирээдүйг бий болгоход анхаарч байгааг онцлоод хороодод хийгдсэн ажлуудаас онцлон тайлагнасан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тус гурван хороонд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байгааг дуулгасан. Түүнчлэн X хороонд Баянхошууны эцсийн буудлаас хойш 3.4 км авто зам тавиулахаар төсвийг нь шийдвэрлээд байгаа бөгөөд тендер нь зарлагдаад буй гэнэ. Мөн XI хороонд 109 дүгээр бага…
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тойргийнхоо иргэд сонгогчтой уулзалт хийж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин Хан-Уул дүүргийн IV хорооны иргэдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тойрогтоо хийсэн ажлаа тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох хүмүүсээс хариулт, тайлбар авч мэдээлэл өглөө. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад гэр хорооллын төвийн бүсийг инженерийн дэд бүтцэд холбогдсон өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уулзалтаар Яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй орон сууц хороолол болон цаашид дахин…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна. Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр гүйлтийн спортыг хөгжүүлж, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах үүднээс “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай билээ. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэмцээнийг нээж “Дэвшилт техник,…
Өчигдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж,УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарт таван жилийн турш намаас дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь УИХ-д нэр дэвшүүлэх эрхийг хоёр удаа хааж байгаа гэсэн үг юм. УИХ-ын гишүүн, Хуууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд МАН-аас гарах өргөдлөө дөнгөж сая өглөө. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Тавантолгойн нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрлийн бичгийг дур мэдэн гаргасан асуудал тагнуул, цагдаагийн анхаарлын төвд байгаа аж. ЗТХЯ-аас хийсэн шалгалтын үр дүнд АТҮТ-ийн дэд захирал Ш.Батсайхан нь хурлын шийдвэргүйгээр 149 ширхэг тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгуулсан тухай баримтууд цахим орчинд гарч эхэллээ. Уг баримтыг сийрүүлвээс : Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх АТҮТ-ийн харъяа тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнүүд зохих хурлын шийдвэргүйгээр “Ажнай хишиг” ХХК-нд 12 ширхэг, “Мэнд транс” ХХК-нд 8 ширхэг, “Хан хүч транс” ХХК-нд 12 ширхэг, “Өсөх баян транс” ХХК-нд 19 ширхэг, “Банч транс” ХХК-нд 40 ширхэг, “Цэций цагаан луус” ХК-нд 58 ширхэгийг тус тус олгож эрх мэдэл албан тушаалаа ашигласан…
