Author: Business Insider
“Улаан сарнай” бүжгийн студийн үүсгэн байгуулагч, “Улаан сарнай” бүжгийн хамтлагийн багш, дасгалжуулагч Б.Мөнх-Очиртой ярилцлаа. -Хамтлаг анх хэзээ байгуулагдаж байв? -Улаан сарнай хамтлаг 1986 онд байгуулагдсан. 33 жилийн түүхтэй. Анх “Цагаан сарнай” нэртэйгээр Санхүү эдийн засгийн техникумын сургууль гэж байхад байгуулагдаж байсан. Түүнээс нэг жилийн дараа “Улаан сарнай” болон нэрээ өөрчилсөн байдаг. -Яагаад нэрээ солих болсон юм бол? -Тухайн үедээ монголчуудад цагаан сарнай нь арай сонсоход эвгүй байсан байх. Тэгээд улаан сарнай нь илүү гоё сонсогдож байна гэсэн утгаар нь ард түмэндээ ойртуулж нэрийг нь сольсон байх. Хүнд цэцэг бэлэглэсэн ч улаан сарнай нь илүү дотно санагдана шүү дээ. -Анх хамтлаг…
Өчигдөр Сонгино хайрхан дүүргийн 2-р хороонд 15 настай эмэгтэй хүүхэд амиа хорлосон хэрэг гарчээ. Охин амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичсэн байна. Гэрээслэлд “Аав ээж хоёр маань байнга маргалддаг. Гэр бүл мөнхийн хэрүүлтэй байдаг нь надаас болсон. Ээжийг минь 10 жилийнхний уулзалтанд явуулж өгөөрэй” гэсэн утгатай зүйлс бичсэн байжээ. Амиа хорлосон охин …-р сургуулийн ахлах ангийн сурагч байсан бөгөөд улаан өнгийн уяагаар өөрийгөө боосон байжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд муудалцаж хэрэлдэхгүй байх, хүүхэдтэйгээ ярилцаж, өөрийнх нь буруу байхгүй гэдгийг ойлгуулахын зэрэгцээ байнга дэмжиж энэ мэт болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэргийлэхийг асран хамгаалагч нарт анхааруулж байна. доргио.мн
БНН-ын дарга Буянгийн Жагааг үнэн боловч хатуу үг хэлдэг хэмээн олон нийт дүгнэдэг. Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа нэгэн пост оруулсан нь бас л дээрхи дүгнэлтийг нотоллоо. Таалал төгссөн улстөрч хэдийгээр төрийн зүтгэлтэн байсан ч түүний үхлийн талаар эрээ цээрээгүй , ёс зүйгүй үйлдлүүд нийгэмд төдийгүй нам дотор нь өрнөж байна. Монголчууд бид бурхан болоочийгоо амар тайван явуулах ёс жаягаа ёсчлон мөрдөж ирсэн. Харамсалтай нь энэ удаа төрийн ороднд таалал төгссөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн талаар бүр намын нөхөд нь хүртэл ултөрийн шоу гэж харагдахаар үйлдлүүд хийсээр байгаа билээ. Буянгийн Жагаагийн пост хатуу ч гэлээ АН-ынхд нэгийг бодогдуулна гэж найдаж…
Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсаны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах юм. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа уг өдөрлөгт тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцоно. Мөн 11:00-16:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо, жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх, зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлэх юм байна. …
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй иргэдийн материалыг хамгийн багадаа ажлын 50 хоногт шалгаж байгаа аж. Тиймээс тус улсыг зорих гэсэн иргэд визний хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна. Мөн визний хариу удаан гарах болсон шалтгаан нь тус улсад хууль бусаар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээс материал шалгах явц удааширжээ. Тиймээс иргэдийг аль болох хуурамч материал бүрдүүлэхгүй байхыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. Харин ямар нэгэн байдлаар БНСУ-д яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор болсон иргэд тухайн материал авах газартаа “яаралтай виз гаргах хүсэлт”-ийг бөглөж, материалаа өгөх…
Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг, Үндсэн хуульд заагдснаар. Гэвч бидний ихэнх нь орчиндоо хүнийрхэх сэтгэлээр ханддаг, байгаль хамгаалал нь дан ганц төрийн болон хяналтын байгууллагын эрх үүрэг гэж сэтгэх нь бий. Энэхүү хандлагыг өөрчлөх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ удаагийн аянаа “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” нэрийн дор өрнүүллээ. Энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн тус аяны бас нэг онцлог нь “Бүтээлч” байдал болохыг сар гаруйн турш өрнөсөн ажлуудаас харж болохоор байна. Орон даяар мод модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хамруулан стандарт, галын аюулгүй байдал зэрэг сэдвээр үзүүлэх сургалт зохион байгуулж,…
Нийслэлийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны Боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын дэд хороо хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар соёл урлагийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Соёл урлагийн газраас өнгөрөгч хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Жишээлбэл 2019 оны эхний хагас жилд тус газраас оюуны өмчийг дээдлэгч аян өрнүүлж зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухай хуулийг сурталчлах видео контентууд бэлтгэн түгээх, баг хорооны иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх чанар хүртээмжийг сайжруулах, хотын соёлыг иргэдэд төлөвшүүлэх зорилготой нийслэлийн соёлын элч ажиллуулах журам боловсруулсан гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэжээ Үүний дараа иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл…
Тогтоол батлагдаж, өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо. Цаашид жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжихгүй болж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргалаа. Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7,000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг…
“Та хэнтэй уулзах вэ” гээд хүн бүрээс асуух сувилагч хаалганы наана цаагуур эргэлдэнэ. Цэргийн төв эмнэлгийн зургаан давхарт гарч мэдрэлийн мэс заслын тасгаар ороход үүдэнд эргэлтээр ирсэн хүмүүс дугаарлан зогсож харагдлаа. Сувилагчийг дуудан Ховд аймгийн Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид алба хааж байгаад бэртсэн Н.Тэмүүжин хүүгийн сахиуртай уулзах хүсэлт тависан ч “Энд хүлээж байгаарай” гээд сувилагч цааш явлаа. Төд удалгүй гарч ирээд “Сахиур нь байхгүй гадуур гарсан байна. Тиймээс та уулзах боломжгүй” гээд тасаг руу орохыг хориглосон юм. Харин эмчлэгч эмчтэй уулзахыг хүссэн ч эмч хагалгаанд орсон гэх хариултыг өглөө. Ийн тасгийн үүдэнд хэсэг сахиж суутал суга таяг тулсан 30 орчим…
Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоол хэлэлцлээ. Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Уг асуудалтай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгч Ё.Цацралтуяагийн зүгээс өмнө нь Хан-Уул дүүрэгт цэвэрлэгээ явуулж байхад иргэдээс залуу мод тариад байна гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар яаж хяналт тавьдаг вэ гэсэн асуулт тавьсан. Үүнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Цэвэрлэгээ хийх явцад…
