Author: Business Insider
Байсгээд л иргэд газрынхаа төлөө хонон өнжин тэмцдэг дүр зураг Хан-Уул дүүрэгт хэвийн үзэгдэл болов. Хамгийн үнэтэй дүүрэг гэгддэг Хан-Уулд бизнесийнхний шүлс, нүд ороогүй газар олддоггүй. Ямар сайндаа нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг хүртэл нөхдүүд халаасандаа хийчихсэн байдаг гэж бодохоор иргэд нь тайван унтаж амарч чадахгүй бухимдах нь зайлшгүй. Нийслэлийг хэрсэн газрын маргаан эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй туллаа.Тодруулбал, Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж бизнесийнхний тэр дундаа “Номин” холдинг ХХК-ийн мэдэлд оччихжээ. Өнгөрсөн Баасан гарагийн өглөө эхэлсэн иргэд, бизнесийн бүлэглэлийн дунд өрнөсөн газрын “дайн” хотын дарга С.Амарсайханы анхааралд ортлоо томров. Нэг талаас ногоон…
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож хэлсэн үгэндээ “…Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ…” гэж манай улстөрчдийн увайгүй байдал, гутамшигт үнэн нүүр царайг ил цагаанаар хэлчихлээ. Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан төр, нийгмийн зүтгэлтэнтэй хамгийн сүүлд уулзсан УИХ-ын гишүүн, мөн амиа алдсаныг нь хамгийн түрүүнд харж, тагнуулын байгууллагад мэдэгдсэн УИХ-ын гишүүн хоёулаа их хэмжээний согтуу байсныг цаад утгаараа хэлчихсэн ч юм билүү. Байдлыг товчхон эргэцүүлье. Дээрх хоёр гишүүн өөрсдийнх нь өгсөн хэвлэлийн хурал, мэдэгдэл, хэвлэл мэдээллийн…
Mонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр MNBC компанийн дэд захирал Ж.Золбатыг заналхийлж буй аудио бичлэг сошиал орчинд цацагдаад байна. Х.Мандахбаяр нь ёс бус үг хэллэг ашиглан, бухимдан ярьж буй уг бичлэгийг Ж.Золбат нь хийж цацсан байх бөгөөд юуны учир ийн бусдыг “заналхийлэх” болсон тухай бид Х.Мандахбаяраас тодруулахаар холбогдсон юм. Тэрбээр яг одоо Өмнөговь аймгийн Тост, Тосон бумын нуруунд сэтгүүлчдийн хамтаар баримт хөөн ажиллаж буйгаа дуулгаад, бидний асуултанд ний нуугүй хариуллаа. ТУУЛЫН БУРГАС ХЯДАЖ БУЙ СУРВАЛЖИЛГА ГАРГАСНЫ ТӨЛӨӨ ТВ8 ТЕЛЕВИЗИЙН ЭФИР ХААСАН НЬ ҮНЭН -Таныг бусдыг заналхийлсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Нэлээд нэг талыг барьсан мэдээлэл байсан тул та чухам юу…
МАХН-ын 5-р бага чуулган хуралдаж, УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын бага чуулганы гишүүн С.Ононбаяр нар өрсөлдсөнөөс МАХН-ын бага чуулганы гишүүдийн 91.3 хувь нь Н.Энхбаярыг дэмжжээ. Ийнхүү Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Э.Мягмар sonin.mn
Амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Амьдралын энэ л үедээ төрсөн ганц хүүгээ л гэж яваа нэгэн аавыг бид онцолж байна. Мэдээж өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар. Хэдий орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй асрах түүнийг Г.Батхуяг гэдэг. Тэр яг одоо ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт 7 настай Б.Гэрэлт-Од хүүгээ сахин эмчлүүлсээр долоо хонож байгаа. Хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгджээ. Он гарсаар 4 дэх удаагаа ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Учир нь хүү төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт өвчтэй болжээ. Ингэснээр хүү 7 настай хэдий ч хоёр…
Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг гөлөрчхөөд, явахгүй байна даа. Иргэд, олон нийт ч хэлж байна. Нийгэмд их хүлээлт байна. Нэг л том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь…
Манай улсад усны чанар, стандарт алдагдсан талаар ДЭМБ болон НҮБ-ын салбар төслөөс хийсэн цөөнгүй судалгаа нотолдог. Тэгвэл яг энэ сэдвээр ЭМШУИС-ийн химийн тэнхимийн багш, химийн ухааны доктор, профессор Н.Даваасүрэнтэй ярилцлаа. – Энэ оны эхээр “KFC” түргэн хоолны Зайсан дахь салбарт хоолны хордлого гарсан. Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийхэд Зайсан дахь гүний ус маш их бохирдолтой гэж гарсан байна лээ. Таны бодлоор Улаанбаатар хотын усны асуудал хэр ноцтой түвшинд хүрсэн бэ? – Яг үнэнийг хэлэх үү. – Мэдээж. – Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Туйлын үнэн гэдэгтэй ямар ч улстөрч маргалдаж чадахгүй байх. Тэгвэл ундны усны чанар, аюулгүй байдал…
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийн нэвтрүүлсэн сургалтын системийн үйл ажиллагаатай танилцлаа. Дэлхийн мэдээлэл, технологийн дэвшил болсон “Moodle” болон “Koha” системийг тус сургууль программдаа нэвтрүүлж, өнгөрсөн нэг жил туршилт хийсэн нь амжилттай болжээ. “Moodle” систем нь сургалтын чанарыг дээшлүүлж, багш нарын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, уг системийг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлснээр багш нарын цаастай харилцах ачаалал эрс буурчээ. Хичээлийн сэдэв, шалгалтын материалыг цаасаар бэлдэх, хариуг дүгнэх, дэвтэр засах, дүн шивж оруулах гэх мэтэд ерөнхий боловсролын сургуулийн багш нар өдрийн ихэнх цагийг зарцуулдаг. Тэгвэл энэхүү системийг нэвтрүүлснээр шалгалтыг цахимаар авч, систем…
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2018.05.23/ хэлэлцжээ. Шүүх хуралдаанд прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл…
Үхсэн малын махыг будганд оруулаад буцаагаад бусдад өндөр үнэтэй зардаг байсан хятад иргэдийг өчигдөр орой цагдаагийнхан илрүүлэн саатуулсан байна. Тэдгээр иргэд муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байснаа хүлээсэн байна. Тодруулбал, өчигдөр орой 20.30 цагийн үед Эмээлт захад хятад улсын хоёр иргэн үхсэн болон муудсан малын махыг тусгай бодисоор өнгийг нь сэргээн үнэрийг нь дарж бэлтгэн улмаар зах зээлд гарган борлуулах гэж байсныг ЭЦА, НМХГ-ын алба хаагчид илрүүлжээ. Урьдчилсан үзлэгээр 20 гаруй тонн махыг олж илрүүлсэн байна.
