Author: Business Insider

-Гэртээ гараар зуурч элдсэн шиг шинээрээ танд хүрэх хөлдөөсөн гурил органик, магадгүй органикаас ч илүү- Монголчуудын дунд хамгийн алдартай хоолуудыг жагсаая. Нэгд бантан, хоёрт лапша, гуравт цуйван гэвэл зөвшөөрөх үү? Товчхондоо эхнийх нь хүүхдэд, хоёр дахь нь хөгшдөд, гурав дахь нь эрчүүдэд зориулагдсан хоол гэвэл хэтрүүлэг болохгүй. Эндээс хэрэв анзаарвал хамгийн эрэлттэй, таашаалтай хоолнуудыг гурилгүйгээр төсөөлж болохгүй нь. Гэтэл хөгжлийн хурд биднийг орой болгон гурил зуураад, элдээд зогсч байхыг хүлээхгүйгээр хажуугаар гялалзан өнгөрөх болов. Аль болох богино хугацаа зарцуулах, хурдавчлах, хөдөлмөр хөнгөвчлөхөд чиглэсэн бараа, үйлчилгээ эрэлттэй болсонд гайхах зүйлгүй. Улаанбаатарын түгжрэл яаруу давчуу цаг хугацаанаас хумслахыг ч хэлэх үү… Цаг…

Read More

2019 оны 9-р сард АНУ-ын Принстон хотын ETS-д зохион байгуулагдах “TOEIC Propell Instructor Training” олон улсын сургалтад Монгол улсаас хамрагдах англи хэлний багшийн сонгон шалгаруулт зарлагдлаа. 2011 оноос эхлэн Монгол улсын төр захиргаа, боловсролын байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд TOEIC (Test of English for International Communication) шалгуурыг өөрсдийн үйл ажиллагаанд стандартад болгон хэрэглэж ажилтан албан хаагчид, мэргэжилтнүүд, багш, суралцагчдынхаа англи хэлний мэдлэг чадварыг олон улсын түвшинд баталгаажуулж байна. Ерөнхий шаардлага: -Англи хэлний багш мэргэжилтэй Монгол улсын иргэн байх;✅Их Дээд сургуулийн багш байх;✅Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан болон сургагч багшийн дадлага туршлагатай байх;✅TOEIC шалгалтын оноо 800 ба түүнээс дээш Бүрдүүлэх материал:✅Төрийн албан…

Read More

Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэнээр нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан үргэлжиллээ. Холбогдох асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулав. “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлагийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, хоёр агентлаг шинээр байгуулагдан, хоёр агентлагийн чиг үүрэг нэгтгэгдсэнтэй холбогдуулан нийт 68 орон тоо шинээр нэмэгдэж байна. Үүний дагуу цалин, НДШ-ийн зардалд 665,2 сая төгрөг, шинээр байгуулагдсан хоёр агентлагийн үйл ажиллагааны урсгал зардалд 255,8 сая төгрөг, чиг үүрэгт өөрчлөлт орсон агентлагуудын үйл ажиллагааны нэмэлт зардалд 79 сая төгрөг тус тус нэмж шаардагдах тооцоолол гарсныг…

Read More

БНСУ-ын Хөгжлийн судалгааны төв, “Догва инженеринг” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа. Эдгээр байгууллага нь Монгол Улсад “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийг 2004 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад Барига, хот байгуулалтын яамны хүсэлтээр “Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын дэргэдэх ухаалаг аэро-хот” сэдвийн хүрээнд гурван төрлийн судалгаа хийж байгаа аж. Үүнийхээ хажуугаар эдийн засгийн тооцоолол гаргах гэнэ. Тодруулбал, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын одоогийн нөхцөл байдал, хөгжлийн төлөвлөгөөг судлах, Аэро хотын мастер төлөвлөгөөг судлах, түүний хөгжлийн санхүүгийн санал гаргах гэсэн гурван үндсэн ажил гүйцэтгэх юм. Уг ажлаа 2008 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд цаашид Монголын Улсын талаас уг…

Read More

Нийслэлийн ИТХ-ын хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Бямбадорж тойргийнхоо иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлаар нь хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэл, дүүргийн холбогдох газар, хэлтсийн албан тушаалтнуудыг оролцуулсан тул иргэд тулгамдаж буй асуудлаа хэлж, мэдээлэл, зөвлөгөө авсан нь уулзалтын онцлог байлаа. Тэрбээр 2016 онд Сонгинохайрхан дүүргийн VI, VII, XXIV хорооноос нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, тойргийнхоо иргэдэд тулгамдаж буй асуудлыг цөөлж буйд тухайн хороодын иргэд талархаж байгаагаа уулзалтын үеэр уламжилсан юм. Тэргүүлэгч Б.Бямбадорж өнөө жил тус дүүрэгт өрнүүлэх зарим бүтээн байгуулалтын талаар “2019 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын санхүүжилтээр оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг цөөлөх ажил олныг хийнэ. Та…

Read More

/Ашиг сонирхол салав/ Ерөөс улстөрчдийг ашиг сонирхлоос өөр холбох зүйл огт байдаггүй гэдгийг нотлох жишээ баримтуудыг асар богино хугацаанд нүдээр үзэж, чихээр сонсох боломжтойгоороо Монгол Улс гайхамшгийн орон. Томоохон улстөрчдийн нэг зам дээр гарах, салах учралууд яг одоо ид явагдаж байна. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын зам энэ хүрээд салж байхад, цаана нь тэднийг өөр өөрийн завин дээр урин дуудагсад, ашиг сонирхлоо нэгтгээд цааш хөдлөхөөр хүлээгсэд байж л байгаа. Иймэрхүү нэгдэл, урвалт, салалт эхнийх ч биш, эцсийнх ч биш байдгаараа улс төр адгийн зүйл. Гэхдээ улс төрөөс өөр арга замаар улс орныг удирдах нийгмийн зохион байгуулал үгүй билээ. Одоогоос ердөө дөрөвхөн сарын…

Read More

Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын офицер, ахлагч нар болон эхнийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзаж, баяр хүргэлээ. Нийслэл, дүүргийн Цэргийн штабуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй офицер, ахлагч нар ажиллаж байгаа юм. Тэгвэл дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсаа төлөөлөн оролцсон дээрх 20 гаруй албан хаагчид нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэтгэлийн арга хэмжээнд гэр бүлийн хамт…

Read More

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар өчигдөр үдэш гаргалаа. Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон…

Read More

“Зөв хэрэглээ” “Ухаалаг хандлага” уриан дор явагдаж байгаа “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөр ирэх 6 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэхээр болжээ. Хөтөлбөрийн хувьд 5 дугаар сарын 18-нд дуусгавар болох байсан ч хэрэглэгчдийн идэвхтэй байдал хүсэлтийн дагуу дахин нэг сар сунгахаар болсон байна. Одоогоор 10 мянган даавуун торыг “Талх чихэр” ХК-ийн хэрэглэгчдэд өгчээ. Үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд өргөн хэрэглээний гялгар уутны хэрэглээг бууруулах зорилгоор “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байгаа. Энэ нь ч хэрэглэгчдэд зөв хэрэглээний хандлагыг өгч байгаагаас гадна 2019 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нийлэг гялгар уутны хэрэглээг зохицуулах тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа.…

Read More

“Талх чихэр” ХК-иас хэрэгжүүлж байгаа Ухаалаг хэрэглэгч хөтөлбөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний үеэр 2000 даавуун торыг хэрэглэгчдэд бэлэглэсэн бол тус хөтөлбөр эхэлснээс хойш 5 дугаар сарын 18 ныг хүртэл 10.000 хэрэглэгчдэд даавуун тороо өгсөн байна.Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа тус арга хэмжээнд хэрэглэгчид идэвхтэй оролцож байгаад тухайн компанийн удирдлагын хувьд индэр дээрээсталархал илэрхийлж байсан. “Талх чихэр” ХК-ийн зүгээс “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр 5 километр болон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн тэмцээний эхний гурван байрын шагналыг бүтээгдэхүүний дээжийн хамт гардуулснаас гадна 20 ширхэг бүтээгдэхүүний уутаараа даавуун тор авсан хэрэглэгчдийн дунд сугалаа явуулж шагналын гардуулсан юм. Мөн…

Read More