Author: Business Insider
Монголбанкнаас хэвлэлийн баг аван энэ сарын 23-25-ны хооронд хөдөө томилолтоор явжээ. “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сан” гэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэнтэй Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласан юм байна. Хэвлэл мэдээллээс зургаан хүний төлөөлөл, Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Алтансүх, Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил, жолооч н.Батсүх, Монголбанкны ажилтан гэсэн 10 гаруй бүрэлдэхүүнтэй баг хөдөө орон нутгийн Алтны уурхайнуудад, алтны ченжүүдэд сургалт явуулаад буцаж явах замдаа осолд оржээ. Тэд HIACE маркийн автомашинтай явж байхад нь араас нь өөр тээврийн хэрэгсэл мөргөн осол гарчээ. Энэ үед зорчигчдоос хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдлуулан төлөөлөгч П.Баярхүү “Энэ компани байгуулагдаад гурван жил болсон дорвитой ажил хийгээгүй. Оруулж ирж байгаа дүрмийн өөрчлөлтөд зарим зүйлийг нарийн тусгах хэрэгтэй байсан. Тухайлбал, төсвийн мөнгөөр хийх ажил руу орж, давуу байдлаа ашиглан хувийн хэвшлийн хийж болох ажлыг аваад байж болохгүй. Бодлогын түвшинд, зөвлөх, дэмжих чиглэлээр ажиллах ёстой” гэсэн саналыг хэлсэн. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Яг үнэндээ Ардчилсан намын үед байгуулсан “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК байгуулагдсанаасаа хойш дорвитой ажил хийгээгүй нь үнэн. Хувийн бизнес хийдэг хүмүүс цугласан, хулгай хийдэг газар…
Энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болсон. Ингэснээр одоо хүүхдийн мөнгө авч байгаа 912 мянган хүүхэд дээр 88 мянган хүүхэд нэмэгдэж нэг сая хүүхэд мөнгө авах боломжтой болж байна. Тэгвэл зарим иргэдийн дунд өмнө хүүхдийн мөнгө авч байгаа бол хороо дүүрэгтээ дахин хүсэлт гаргаж судалгаанд хамрагдана гэсэн ойлголтын зөрүү байгааг албаныхан хэлж байна. Харин хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгохдоо дахин судалгаа хийж, хүсэлт авахгүй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн наймдугаар сард хийсэн судалгаагаар хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн тоо тодорхой болсон байна. Сая нэг зуун дөчин мянган хүүхдийн мэдээлэл өрхийн…
Монголын кино урлагт өнөөдөр нэгэн инээдмийн кино төрөн гарснаа тунхаглан нээлтээ хийх гэж байна. “Зуун жилийн эморол” киноны зохиолыг Ц. Амартүвшин Г. Жанчив нар бичсэн бөгөөд гол дүрд МУСТА О.Тэмүүжин, Б. Жамъяандорж, Ч. Очгэрэл, Ж. Мөнхсайхан, Б. Чинсанаа нар тогложээ. Ц. Амартүвшин найруулж, С. Насанжаргал продюсероор нь ажилласан байна. “Зууны жилийн эморол” киноны нээлт өнөөдөр буюу тавдугаар сарын 30-нд Тэнгис кино теарт болох тул эрхэм хүндэт үзэгчдэдээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXY хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд холбогдох албаныхан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн зургаан асуудал хэлэлцэх товтой байв. Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх…
Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар уржигдар орой (5 сарын 28) гаргасан билээ. Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал муудаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэнэ. Тодруулбал тэрээр элэгний архаг циррозтой бөгөөд олон жил эмчийн хяналтанд байгаа аж. Элэгний хатууралтай төдийгүй цагаан бөөмний дутагдалтай, дотуур цус алдах өндөр эрсдэлтэй болсон байна. С.Сарнай sonin.mn
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн албаны доод шатны албан хаагчдын хараат бус байдлыг дарангуйлсан болон авлига авсан байж болзошгүй гэх хэргүүдэд шалгаж байгаа талаар өчигдөр мэдээллээ. Иймд тус улсын Гадаад хэргийн яамнаас Элчинс сайд Чон Жэ Намыг шалгаж, яаманд Аудитын шалгалт оруулах шийдвэрлэлээ. Дүгнэлт гарсны дараа элчин сайдад ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэнэ. Түүнийг ажилчидтайгаа зүй бусаар харилцдаг гэх гомдлыг баримтуулжсан материал дотор “Идээд орхисон хоолны үлдэгдэл алга болсон тул олж ир”, “Миний охиныг танилгүй, хаалгаар оруулахгүй гурван минут хүлээлгэлээ” гэх мэтээр орилж хашгирч, дарамталж…
Элэгний B, C вирусын эмийн жор бичих эрх бүхий эмч хэмээх эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хагас тэрбум төгрөгийн луйвартай нэр холбогдоод байгаа нууц ноёнтон нь Ж.Амарсанаа гэдгийг мэдэх хүртлээ залуу үеийнхэн улс төр болон, уруудаж гундсан эх орноо өөрчилнө гэдэгт ямар их итгэж явав аа. Гэтэл Эрүүл мэндийн сайд болгоныг Удвал, Сарангэрэл, за бүр бурхан, дээр нь чөтгөр байсан ч боорлож байдаг энэ залуугийн хувийн эрх ашиг өнөөх л өнгө мөнгөөр хэмжигдэж буйг хараад ичих булчирхай өвчилчихлөө байна. Сүүлийн 10 сарын хугацаанд Ж.Амарсанаа хувийнхаа “Хаппи вератис” компанийн харъяа “Хаппи вератис” лабораторийн элэгний B,C вирусын эмийн жор бичих эрх бүхий эмчээр…
“Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-иас дулаан хангамжийн шугам тоноглолд хийх ээлжит засварыг 5 дугаар сарын 16-наас эхэлсэн. Засварын үеэр хуваарийн дагуу хэрэглээний халуун усыг хязгаарладаг юм. Өнгөрсөн удаад Хан Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлаад байсан. Тэгвэл, өнөөдрөөс эхлэн дараах Барс-2, Хархорин захууд, Эрин, Номин өнөр хороололууд, 10-р хороололын замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчмын хэрэглээний халуун усыг ирэх сарын 14 хүртэл хязгаарлах ажээ.
Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө. Хотын Захирагч талийгаачдын ар гэрийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэлийн ослын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, анд нөхдийнхөө төлөө эцсийн мөчөө хүртэл амь хайрлалгүй зүтгэсэн эрэлхэг зоригтой, чин…
