Author: Business Insider

Бензин, мах, зээлийн хүү зэргийг буулгах хэрэгтэй гэдгийг сануулж машинтай жагсагчид жагсаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр мөн л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагссан юм. Гэвч энэ үеэр нь тэднийг цагдаа нар баривчилсан. Нийт зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргалаа. Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох “Хариуцлага нэхэх” Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм. Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдөж, 2-3 хүн гэмтэж, бэртэж Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.

Read More

УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал болсон билээ. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцох хуваарьтай байсан бөгөөд хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзсан, Н.Номтойбаяр нь архи хэтрүүлэн хэрэглэж согтуу байсан нь тодорхой болоод буй юм. Тэгвэл талийгаачид Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хийсэн задлан шинжилгээний хариу гарч, Г.Батхүү агсан нь цус харваагүй, мөн зүрх нь зогсоогүй гэдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл өндрөөс унаж, нас барсан, харин…

Read More

Япон улсын алганы хээ судлалын байгууллагын гишүүн 32 настай эрэгтэй Nishida Keiichiro нь Монгол улсын хилээр тавдугаар сарын 15 ны өдөр орж ирсэн байна. Тэрээр төлбөртэйгээр алганы хээг үзэж, зурхайн мэргэ, шашны үйл ажиллагаа явуулах зорилготой ирсэн ажээ. Гадаадын иргэн харьяатын газраас тухайн иргэнийг шалгахад визний зөрчилтэй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Япон улсын тухайн иргэн нь аялал жуулчлалын зориулалттай визээр Монголд ирсэн мөртлөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогджээ. Иймд түүнийг тавдугаар сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр албадан гаргасан байна.

Read More

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга “Сахал” Д.Эрдэнэбилэг гэгч Монголын улс төрчдөд нөлөөлөл замаар улсын үйлдвэрийн газруудыг удаа дараалан гартаа оруулсан нь тодорхой болж шуугиулж байлаа. Түүний өмчлөлд шилжсэн төрийн өмчлөлийн газруудыг дурдвал: • Худалдаа хөгжлийн банк• Улаанбаатар банк (анх УБ сан) • Хөтөлийн цемент шохойн үйлдвэр• Дарханы төмөрлөгийн үйлдвэр• Багануурын нүүрсний орд• Монголросцветмет нэгдэл • Асгатын мөнгөний орд• “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд энэ улсын орлоготой, мөлжүүртэй бүхэн ажээ. Сайд Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгийг “эзэн” хэмээн өргөмжлөн дуудсан бөгөөд “эзнээ харчихаад үхэх юмсан” хэмээн санааширч байсан цаг саяхан. Улс төрчдийн “эзэн” болсон Д.Эрдэнэбилэг улсын үйлдвэрүүд рүү хараагаа бэлчээгээд зогсдоггүй байж. Улаанбаатар…

Read More

Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм. Тоглолтод хүүхэд, залуучуудын хайртай хамтлаг дуучдынхаа дууг ковер хийж, нэгэн өдрийг “К поп” хөгжмөөр амьсгалан өнгөрөөнө. Мөн тоглолтын зочноор монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр сууриа олоод байгаа дуучин Гантогоо, The Saway, Honeymoon, Жижгээ, Цогтоо, жүжигчин зэрэг уран бүтээлчид оролцоно. Тоглолт ирэх 6-р дугаар сарын 2-нд “UB Palace”-ийн концертийн их танхимд хоёр удаа болно. Энэхүү тоглолтонд ирсэн сонсогч та “К поп”…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өмнөх хурлаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын гудамж талбайд байршуулсан зар сурталчилгааны самбаруудтай холбоотой мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүний мэдээллэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, гэрээ байгуулсан хэдий ч төлбөрөө төлөхгүй байх зөрчил цөөнгүй аж. Мөн иргэд аж ахуй нэгжүүд хориглосон бүсэд гадна сурталчилгааны самбар байршуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зөрчил элбэг гардаг гэнэ. Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан байгууламжууд байршуулах, тохижилт,…

Read More

ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагчийн байр суурь: Төрийн ордонд одоогоор ажилладаггүй сөрөг хүчний намын лидер Төрийн ордонд хуралд оролцоод гарахдаа амь насаа учир битүүлгээр алдсанд моринд хайртай монголчууд бид эмгэнэн гашуудаж байна. Эхлээд би бодохдоо хэвлэлээр гарсан мэдээг үнэн зөв гэж итгэн, өвчний улмаас гэнэт нас барсан гэж ойлгож байлаа. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүнтэй холбогдуулж АН-ын удирдлагуудын хийсэн мэдэгдэл, бусад холбогдох мэдээллийг үзэж сонсож нягтлаад, энэ хэрэгтэй холбоотой УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг нягталж үзээд, мэргэжлийн хүний хувьд өөрийн байр суурийг хуваалцаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэвлэлээр хийсэн…

Read More

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон аливаа төсөл хөтөлбөртэй холбоотойгоор холбогдох хүмүүст тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Үүний хүрээнд нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна. Тиймээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургаадугаар сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгасан билээ. Тэгвэл уг ажлыг хэрхэн зохион байгуулах, шаардлагатай төсөв хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх, иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөө хэрхэн авах боломжтой талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С. Чинзоригоос тодрууллаа. -Ирэх сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхэд…

Read More

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн сонгогдсон тойрог Хан-Уул дүүргийн I, XV хорооны иргэдтэй бямба гарагт уулзаж, өнгөрсөн онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа. Мөн өмнөх уулзалтуудын үеэр иргэдээс гарсан санал, хүсэлтийн мөрөөр хийсэн ажлаа тайлагнасан юм. Нийтдээ 50 000 гаруй оршин суугчидтай тус хороодын иргэдэд ихэвчлэн хорооллын дундах авто замыг өргөтгөж, орц, гарц нээх, орон сууцны дээвэр, пасадыг засуулах шаардлага тулгардаг байна. Мөн автобусны буудал нэмж барих хэрэгтэй байгааг иргэд хэлсэн. Төлөөлөгч Ц.Байгалмаа өмнөх онд хийсэн уулзалтаас гарсан хүсэлтийн дагуу “UB TOWN” хотхоныг төвийн шугамд холбох ажлыг нийслэлийн төсвийн 460 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна. Түүнчлэн 52 дугаар сургуулийн өргөтгөл болох 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгын ажлыг…

Read More