Author: Business Insider

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган энэ сарын 20-нд болно. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ? -“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-д Монгол Улсын Шадар сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, ОХУ, БНСУ, Япон улсын төлөөлөгчид, МҮЭХ, МАОЭНХ болон салбарын яамд, 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл гээд нийт 700 гаруй төлөөлөгчид оролцоно. Гурван салбар хуралдаанаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхцөл…

Read More

ИХ-ын 2020 оны сонгууль нэг жил гаруйхны дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ, НИТХ-ын 2020 оны сонгуульд МАН, АН-аас нэр дэвших сонирхолтой улс төрчид эхний байдлаар намынхаа удирдлагад сонирхлоо илэрхийлж, горилж буй тойрогтоо ажиллаж эхэлсэн аж. Горилогсдын доторхи нэгэн сонирхолтой бүлэг бол “өв залгамжлагчид” буюу улс төрчдийн хүүхдүүд юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ий гишүүн Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү “Скай Холдинг” ХХК-ий ТУЗ-ийн дарга, Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбооны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн хүү АН-ын ҮБХ-ий гишүүн, Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Эрдэмхишиг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин…

Read More

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва Тээврийн цагдаагийн албаныхантай уулзаж, зам тээврийн ослын улмаас учирч буй хохирлыг бууруулж, хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг нийслэлд 223 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн статистикаас 13.2 дахин өссөн үзүүлэлт аж. Үүний улмаас 25 хүн нас барж, 200 хүн гэмтсэн байна. Нас барсан, гэмтсэн хүний тоо өнгөрсөн оныхоос мөн л өссөн үзүүлэлттэй байгаа аж. Үүний шалтгаан нөхцөл нь замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдөхгүй байгаатай холбоотой. Өнгөрсөн хугацаанд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх,…

Read More

Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх дуулиан саарал ордноос эх аван улстөрийн хүрээнээс хальж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Авлигын мөнгө урд хөршөөс орж ирсэн тул БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны ч анхаарлыг татсан гэх шуум намжих бус Төрийн ордонд бүр хүчтэй яригдаж байна. Яригдах яригдахдаа “Монголын сайдын 10 сая ам.доллар шилжчихлээ” гэж байсан мэдээлэл даамжирч, эл дүн зөвхөн урьдчилгаа төдий байсан гэлцэж эхлэв. Өөрөөр хэлбэл, авлигын хэмжээ 10 биш бүр 40 сая ам.доллар бөгөөд ганц сайдаар тогтохгүй, Хүүкийн танхимын гол тоглогчдын хэтэвчинд орох ёстой юм байх. Мэдээлэл гарч эхэлснээс хойш улс төрийн хүрээнд ийм их хэмжээний авлигад…

Read More

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч 38 хүүхэд өвчилсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ганц 15 дугаар сургууль ч гэлтгүй Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь “мантуу сорил”-оор тогтоогджээ. Тодруулбал, хоёрдугаар ангийн гурав, зургадугаар ангийн хоёр бүлгийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тодорхой болжээ. Тус сургуулийн эмч Л.Золжаргалаас энэ талаар тодруулахад “Тавдугаар сарын 8-ны өдөр 12 ангийн хүүхдэд сорил тавьсан. Сорилд 436 хүүхэд хамрагдахаас 389 сурагч хамрагдаад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй гарсан. Гэхдээ энэ нь хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Халдвар авсан гэсэн үг. Тиймээс энэ 70 хүүхдийнхээ цээжний зургийг авахуулсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сард манай хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр…

Read More

“Учралын намар”, “Миний нандин” зэрэг уран бүтээлүүдээрээ нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх, дуу хоолой болон өөрийн уран бүтээлүүдээрээ өөрийгөө танилуулсан дуучин бол Г.Дэлгэрцогт юм. Түүний “Миний нандин” дуу фм радиогийн хит парадад түрүүлж, Гар утасны дуудлагын хонхны /CRBT/ үйлчилгээг гурван улирал дараалан тэргүүлж рекорд тогтоосон. Анхны цомогоо “Үлэмжийн гоо” нэртэйгээрээ гаргаж цомгийн бүх дуунуудыг клипжүүлэн хүргэнэ гэсэн амлалтандаа хүрч “Үлэмжийн гоо” дууныхаа шинэхэн клипийг сонсогчиддоо хүргэлээ. Үлэмж тансаг аялгууг , үнэнч ариухан хайрыг , үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулах дуучин маань өөрийн шинэ уран бүтээл болох “ Үлэмжийн гоо” дууны клипийг өчигдөр өөрийн сошиал сувгуудаар түгээлээ. “Үлэмжийн гоо”…

Read More

Өнөөдөр Дуучин Хүрэлээ “Мөрөөдлийн зүг” тоглолтынхоо талаарх мэдээллийг түгээж, хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд СГЗ Ү.Хүрэлбаатар, Найруулагч О.Найманжаргал, Дуучин Номинчимэг, яруу найрагч Д.Ган-Очир нар оролцов. Дуучин Хүрэлээ “Миний хоёр дах шинэ цомгийн баяр, бие даасан тоглолт хоёрхон хоногийн дараа тайзнаа тавигдахад бэлэн болоод байна. Сурагч, багшийн, сургуулиа магтан дуулагдсан дуунуудыг албан ёсны эрхтэй, зөвшөөрөлтэйгээр авч шинэчлэн дуулж, цомгоо гаргалаа. Тоглолтод маань Гал-мандах сан хамтран ажиллаж байна. Мөрөөдлийн зүг хоёр дах тоглолтод урилгаар Цэцэг хамтлагийн С.Батболд, дуучин Номинчимэг, МУГЖ Насантогтох багш, Харанга хамтлагийн Чука ах нар оролцохоос гадна МҮОНТВ-ийн дэргэдэх улаан бүч бүжгийн хамтлаг оролцоно. Дандаа сурагч насны сайхан дурсамжийг өгүүлсэн уран бүтээл эгшиглэхээрээ онцлог болно. Тоглолтын нууцаас цухас задруулвал олон бэлгийн азтаныг тодруулахаар бэлтгэсэн байгаа” хэмээн тоглолтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцлаа. “Мөрөөдлийн зүг” тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа О.Найман-жаргал “Дуучин Хүрэлээ өөрийнхөө хөдөлмөрөөр Оросын хотуудад тоглолт…

Read More

Хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан камер бүхий HUAWEI Р30, P30 lite болон Y7 2019 гар утаснуудыг бэлнээр урамшуулалтай үнээр эсвэл хүүгүй лизингийн онцгой нөхцөлөөр худалдан авах боломжтой боллоо. Урамшуулалт хөтөлбөр 06/16-г дуустал зөвхөн СКАЙтелийн салбаруудаар зарлагдаж байна. БЭЛЭН МӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛ Монголдоо багцын хэрэглэгчид болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний үнэнч хэрэглэгчид дараах болзлыг хангаснаар урамшуулалт үнээр гар утастай болох боломжтой. Санамж: Бэлнээр худалдан авалт хийж буй бүх операторын хэрэглэгчдэд дээрх нөхцөл хамаарна.Дээрх урамшуулалт үнээр худалдан авсан хэрэглэгч МОНГОЛдоо үйлчилгээний дурын багцаас сонгон 12 сарын гэрээ байгуулна Бэлэн мөнгөөр хүссэн утсаа авах боломж хараахан бүрдээгүй байгаа бол үндсэн болон онцгой …

Read More

Монгол Улс хүүхдүүдээ хамгаалж чадахгүй болтлоо ялзарсны томоохон баримт, жишээг бид өчигдөр харав. 1,710 сурагчтай Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль сүрьеэгийн голомт болж эцэг эхчүүд хүүхдээ сүрьеэгийн өвчний вирус тээгч болсныг дөнгөж өчигдөр л мэдэж бухимдацгаав. Өдгөөгөөс хоёр жилийн өмнөөс тухайн сургуульд сүрьеэгээр өвдсөн хоёр ч багш ажилласан нь хүүхдүүд бөөнөөрөө вирус тээгч болох үндэс болжээ. Өчигдрийн байдлаар тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн гэдгийг баталсан байна. Тун харамсалтай. Яагаад ийм хайхрамжгүй явсаар өнөөдрийг хүргэв. Яагаад сургуулийн нийт хүүхдийн яг хагас нь вирус тээгч болж 38 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээс…

Read More

Өчигдөр орой 22:00 цагийн орчим Дамбадаржаад дэлгүүрийн гадна хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй буюу гарын хуруунуудыг нь тасалсан бага насны охин байсан тул иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад Сүхбаатар дүүргийн 17-р хороонд оршин суух 6 настай М.Я охины зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг түүнтэй хамт амьдардаг нагац ах нь согтуурсан үедээ тасалж, гэмтээсэн байна. Хэргийг үйлдсэн этгээд нь Г.Ш гэх 51 настай этгээд бөгөөд түүнийг саатуулсан байна. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин ГССҮТ-т хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Тиймээс иргэн та хажуу айл, эргэн тойронд тань хүчирхийлэл үйлдэгдэж байвал цагдаагийн…

Read More