Author: Business Insider

Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх тухай тогтоол гаргалаа. Эл хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсон тул энэ сард багтаан нэгдсэн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэн хүргүүлэх шаардлагатайг Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулга хийх үеэрээ онцолсон юм. Мөн зарим шашны байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлолоо. Ээлжит XXV хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд зарим өөрчлөлт оруулах санал ирүүлсэнийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжив. Мөн “Улаанбаатар спорт менежмент” компанийн ТУЗ-ийн гишүүдийг баталлаа. Үргэлжлүүлэн хуралдаанаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотод гарч буй зар сурталчилгааны самбартай холбоотой зөрчлийг шалгаж, арилгах, цаашид хэрхэн ажиллах талаарх санал болвсруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл тухайн чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах санал боловсруулснаа танилцуулсан юм. Тус ажлын хэсэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад мөрдөх журмын хэрэгжилтийг шалгаж, хяналт тавих үүрэгтэй. Тэргүүлэгчид нийтийн эзэмшлийн гудамж, талбайд…

Read More

Монгол Улсын иргэн хурууны хээний мэдээллээ зөвхөн төрд л данслуулдаг. Ингэж гарын хурууны хээ буюу хүний биеийн давхцахгүй өгөгдлийг улсын бүртгэлийн нэг төрөл төдийгүй төрийн өмч байна хэмээн хуулиар баталгаажуулж өгчээ. Гэтэл өнөөдөр төр, хувийн хэвшил гэлтгүй ажлаа амарчлахын тулд бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж байна. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэж чирэгдэл учруулахгүй, хувийн байгууллагууд ч мөн адил хурууны хээгээр үйлчилдэг болсон нь дэвшил байж мэдэх. Хэрэгцээ шаардлага нь ч тэр байх. Ингэж дижитал эрин үетэй хөл нийлүүлж алхах нь зүйн хэрэг боловч банк санхүү, сүлжээ дэлгүүрүүд, гар утасны оператор компаниуд хувь хүний бүхий л нууц мэдээллийг атгаж суучихаад …

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.05.14-ний өдөр) болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товтой. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргасан. Тогтоолыг маргааш буюу 2019 оны тавдугаар сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах талаар хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн…

Read More

Сүхбаатарын талбайн зүүн тал дахь Соёлын төв өргөөний залгаа, Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж асан АН-ын байр газартай тэгшлэгдээд удаж байгаа. АН-ынхан энэ байрны асуудлыг олон жил хөндсөнгүй. Харин сүүлийн үед АН-ын удирдлагууд байраа сураглаж, энэ асуудлыг намын дотоод улс төрдөө ашигладаг болов. Тухайлбал, АН-ын байрны хувь заяа Н.Алтанхуягийн гараар ороод замхарсан гэж С.Эрдэнэ тэргүүтэй одоогийн удирдлагууд ярих болсон. Н.Алтанхуяг “Ардчиллын өргөө” бариулна гээд газрыг тодорхой компанид өгсөн сураг дуулдаад байгаа. Энэ талаар тус намын гишүүд хэвлэлийн хурал зарлан “Манай намын дарга нар долоон тэрбум төгрөг, мөн их хэмжээний өртөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө зарах, худалдах нууц тогтоолд гарын үсэг зурчихлаа” гэж…

Read More

Дэлхийн 2-р дайны хамгийн өвөрмөц тагнуулчийн нэг нь Германы Абер болон Английн MI5.-ын талд зэрэг ажиллаж байсан англи эр Эдди Чапмэн юм. Францын эргээс холгүйхэн оршдог ч Англид харьяалагддаг Нормандын аралд төрсөн тэрээр дайны өмнө цэрэгт татагдаад оргон зайлж баригдан 84 хоног суугаад гарчээ. Шоронгоос суллагдсаны дараа шууд л гэмт хэргийн зам руу орж хуурамч чек хийж , мөнгөний сейф онгойлгох чиглэлээр мэргэшсэн. 1940 оны намар германчууд арлыг эзэлэхэд тэрээр хулгайн хэргээр шоронд сууж байсан. Шоронд суугаад байх хүсэлгүй тул шуудхан л германчуудад зүтгэх хүсэлтээ гаргажээ. Германы харуул хамгаалалын албанд ажиллаж байгаад жилийн дараа Францын баруун нутагт байрлах Абверийн тагнуулын…

Read More

Өнгөрсөн амралтын өдөр Бүх нийтээрээ мод тарих өдөр тохиолоо. Энэ өдөрт Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркетын хамт олон нэгдэж, нийслэлийн 150, 248 дугаар цэцэрлэгийн гадна талбайд голч бор, бургас зэрэг модыг тарьжээ. Тус цэцэрлэгүүд нь таван буудалд байрладаг. Агаарын бохирдол ихтэй гэр хороололд байрладаг тус цэцэрлэгүүдэд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж нэн шаардлагатай. Тиймээс тухайн цэцэрлэгүүдийг сонгож, мод тарьсан байна. Тус компани нь “Монгол хүн та 100 наслаг” уриаг өдөр тутамдаа баримтлан хэрэглэгчдэдээ эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс гадна нийгэм рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн оны 10 дугаар сарын бүх нийтээр мод тарих өдрөөр мөн гэр хорооллын дунд байрлах 35…

Read More

Хаана ч юм, бүү мэд. Элсэн дээр суучихсан, утсан дээрээ дуу тавиад, зүрхэндээ гараа тавьж, нүдээ анин, -Чи бидний орчлон ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай… хэмээн дуулж буй бичлэгийн эзнийг бид хэдэн жилийн өмнөөс мэдэх болсон. Зүрх, сэтгэлээсээ л дуулсан тэрхүү бичлэг хэдхэн өдрийн дотор цахим ертөнцөд хэдэн мянгаар тоологдох хандалтыг авсан байжээ. Тэрхүү бичлэгийн эзэн нь Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэнгийнх байсан нь бүр ч сонин. Энгийнээс энгийн, эглээс эгэл байсан түүнийг монголчууд хүндэтгэх болсон билээ. Тэгвэл тэрбээр “Орчлонг хайрлаарай” дуугаар UBS телевизийн “Сайн уу, Сайнаа” нэвтрүүлэгт орж, сэтгэлээ нээн ярилцахдаа дууг анх олны хүртээл болгосон “МУГЖ С.Батсүхтэй хамтран…

Read More

Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 15 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ. Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 15 компаний барилгууд дулаангүй болж иргэд хохирхоор болж байна. Үүний буруутан нь мэдсээр байж хэнэггүй зан гарган хулгай хийдэг барилгын компаний эздийн “Монгол зан”, байнга, сонгууль болгоноор солигдож байдаг УБДС компаний удирдлагууд юм. Өнөөдөртөө л болж байвал дараа нь ямар үр уршиг гарах нь…

Read More

МАН-ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ. Албаны эх сурвалж МАН-ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч…

Read More