Author: Business Insider

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болоод байсан билээ. Тэгвэл, тус охин дөнгөж сая эсэн мэнд олдсон байна. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэгээс тодруулахад, “Охин маань эсэн мэнд олдсон. Айлд байсан байна лээ. Охинтойгоо тухтай уулзаж яг юу болсон талаар тодорхой мэдээлэл авч чадаагүй байна. Одоо цагдаагийнхан уулзаж байна” гэв.

Read More

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-аас гарч нам байгуулаад байгаа Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд олон иргэнээс санал ирсэн. Шударга, зөв гишүүдтэй хамтарч ажиллахыг санал болгож байсан. Улс төрийн хувьд ганцаардаж байгааг иргэд ойлгож байгаагаа хэлсэн. Би ганц хүн айл болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа эдгээр гишүүд надад удаа дараа санал тавьсны дагуу би удаан хугацаанд бодож судалсны эцэст тулгын гурван чулуу болж, Монголдоо үнэний галыг бадраахаар нэгдлээ. Цаашдаа олон ажил хийх болно гэдгийг…

Read More

Сурагч насны он жилүүдээсСуутан болох алдрын гараагаа эхлүүлжМөрөөдлийн зүг жигүүр дэлгэнМөнхийн хайраар амьдрал өөд дүүлэн нисье…Дуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна. Дуучин Хүрэлээтэй хамт сурагч насныхаа он жилүүдээрээ Улаанбаатар Паласын концертын их танхимд ганцхан удаа аялаарай. “Мөрөөдлийн зүг” рүү хамтдаа аялах тоглолтын тасалбар худалдаанд гарлаа. Тоглолтонд: Урилгаар МУУГЗ, хөгжмийн зохиолч Бэхбат МУСГЗ, хөгжмийн зохиолч, дуучин Харангын Чулуунбат …

Read More

Сүхбаатарын талбайд авто зогсоол ажиллуулж байсан “UB Construction” ХХК-ийн 2.5 га газар эзэмших эрхийг цуцалж хууль ямар хүчтэйг харуулав. Энэ үйл явдлыг хүмүүс хоёр янзаар хүлээж авах шиг болсон. Хотын төвийн хөл ихтэй газарт байсан уг авто зогсоол хамгийн хэрэгтэй, хэрэгцээтэй обьект байсан бөгөөд хотын төв хэсгийн авто зогсоолын асуудлын тодорхой хувийг нуруундаа үүрч, замын түгжрэлийг багасгахад эерэг нөлөөтэй байсан гэж үзэж байгаа хүмүүс байгаа юм. Харин нөгөө нэг хэсэг нь “Болж муу сайн юмнууд. Одоо Хүүхдийн парк, Туул голын ай сав, Зайсанд ой мод руу түрж баригдсан барилгуудыг нураах хэрэггэй. Хууль бус баригдсан барилгуудыг нураах цаг нь болсон. Энэ…

Read More

“Ocean Partners” гэх нэртэй компани сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Тус компани нь “Эрдэнэт” үйлдвэрээс Хятад руу зэсийн баяжмал зардаг трейдер компани юм байна. Дээрх компанитай холбоотой хоёр ч ноцтой асуудал олон нийтэд ил болоод байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү МАН-ын нэр нөлөө бүхий гишүүдийн дэмжлэгтэйгээр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаанд тавьж, 50 гаруй сая ам.доллар зээлсэн хэргийн гол зохион байгуулагч нь дээрх компани болоод байгаа. Мөн өөр нэг ноцтой асуудал нь анх зээл авахад зуучлагчаар ажиллаж байсан дээрх компани Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг эргүүлэн төлөх үйл явцад мөн л гар бие оролцож, зуучлагчийн үүрэг…

Read More

Оюутолгойн ордын талаар энд ярих илүүц биз ээ. Ямартай ч монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэж хэлүүлдэг хамгийн том жишээ болсон арвин их баялаг маань байгаа юм. Харамсалтай нь энэхүү баялгийн ашгийг хэн хүртэж байна вэ гэдэг ихээхэн эргэлзээтэй болчихоод арван жил болж байна. Өнөөг хүртэл улстөрчид, иргэний нийгмийн байгууллагынхан, сэтгүүлчид голдуу энэ “сэдэв”-ийг хөндөж ирсэн байдаг. Тэгсгээд чимээгүй болдог. “Оюутолгой” компанийн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” (NYSE, NASDAQ & TSX: TRQ) компани эзэмшдэг. Харин “Туркойз Хилл Ресурс” компанийн 50.8 хувийг “Рио Тинто” компани шууд бусаар эзэмшдэг. Мөн Монголын талын 34 хувийг эзэмшдэг, төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК гэж бас…

Read More

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өнөөдөр (2019.05.01) анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа хуралдаан даргалагч танилцууллаа. Гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаар санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. …

Read More

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр ихэвчлэн тархан амьдардаг цагаан зээрийн сүрэг цуйван, бууз, хуушууранд дуртай монголчууд бидний хоолны мах болон олноороо хороогдож буйг нутгийн иргэд манай сонинд мэдээлж байна. Цагаан зээр нэг газартаа удаан тогтдоггүй, байнга бэлчээр сэлгэн нүүдэллэж байдаг онцлогтой. Харамсалтай нь зөвхөн Монголын тал хээрт тохиолдох зээрийн их сүрэг, нүүдлийн цуваа жил ирэх бүр сүрэг сүргээрээ багассаар л байна. Энэ янзаараа байвал тун удахгүй Монголын цагаан зээр ховор амьтны жагсаалтад орох нь дамжиггүй болжээ. Дэлхийн байгаль хамгаалах холбооны шалгуур, бүс нутгийн үнэлгээгээр Монгол Улсын хөхтний улаан дансанд Цагаан зээрийг “устаж болзошгүй” гэсэн ангилалд хамааруулжээ. Харин зэргэлдээ орших…

Read More

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд өнгөрсөн сарын 14-ний өдөр есөн настай Ундармаа охин алга болсон талаар мэдээлэл олон нийтэд тарсан билээ. Тэгвэл энэ охины аминд хүрсэн хэмээн гэмт хэрэг үйлдсэн баригдаад буй этгээд мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл иржээ. Тодруулбал, 4-р сарын 29-нд Налайх дүүрэгт байрлалтай гэрийнхээ гадаа тоглож байсан 11 настай охиныг гэмт этгээд хутга тулган барьцаалж Улаанбаатар хотод авчирчээ. Улмаар тухайн өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт уг охин хүчирхийлүүлсэн байдалтай тусламж эрэн орж ирснээр цагдаагийнханд мэдэгдсэн байна. Цагдаагийн албан хаагчид тухайн шөнөдөө гэмт этгээдийг эрэн сурвалжилж маргааш нь сэжигтэн этгээд Т гэгчийг баривчилжээ. Харин уг этгээд нь байцаалтын явцад…

Read More