Author: Business Insider

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Бразил улсын конгрессын гишүүн Дэвид Соэрезийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Бразил улсын Рио де Жанейро хоттой Улаанбаатар хот олон талаар хамтран ажиллах боломжтойг тус улсын конгрессын гишүүн Дэвид Соэрез хэлэв. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот Бразил улсын олон хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аялал жуулчлалын чиглэлээр хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Нийслэлийн И

Read More

Иргэдийнхээ хэтэвчрүү өнгийдөг засгийн газартай улс дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй. 2016 оны сонгуульд МАН нам олонхийн санал авч засгийн газрын эрх мэдлийг давуу эрхээр захирах болсон. Сонгуулийн маргааш сонгогчоо мартдаг зан эрхмүүдийн маань олонход нь илэрч улс орны эдийн засагт үүссэн ужиг өвчин хүндрэх эх үүсвэр болов. Монгол улсын эдийн засагт үүссэн ужиг өвчин өнгөрсөн 5 сарын 3 ны шөнө сэдэрч нэг литр АИ 92 авто бензиний үнэ 1880 төгрөг болсон бол дизель түлшний үнэ 2280 төгрөг хүрсэн бол цэвэр ус 910 төгрөгөөс 1300 төгрөг, бохир ус 600 төгрөгөөс 1200 төгрөг болж нэмэгдсэн. Энэ нь том цохилт болж…

Read More

Сүүлийн үед нэг бүтээн байгуулалтыг хийхдээ нөгөөг нь устгадаг болжээ. Тодруулбал, дунд голын гүүрийг барих ажлыг гүйцэтгэхээр анх зураг төслийг маш сайхан хийж танилцуулсан байна. Гэвч өнөөдөр зураг төсөл дээрх гүүр баригдахгүй байгаа бөгөөд бодит амьдрал дээр дунд голыг улам ширгээх байдалд оруулах бололтой. Эх сурвалжийн хэлж буйгаар “Зөвхөн Уран ган компанийн эрх ашгийн төлөө гүүр баригдах болоод байна. Шууд бургасуудыг тайрч аваад урсаж байгаа голд нарийн хоолойнууд тавьчихсан. Нэг бүдүүн хоолой тавиад гол урсах боломжоор хангаж өгч боломжтой. Гэтэл тэгээгүй олон нарийн хоолой тавиад дээрээс нь шороо асгаад далан босгоно гэж төлөвлөсөн байх юм. Энэ гүүр барих ажлыг нэг тэрбум төгрөгөөр барина…

Read More

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ”Мөнхөд дурсагдах дайчид” явган жагсаалыг маргааш зохион байгуулах гэж байна. Тус явган жагсаал нь өглөө 10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм. Арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна. Иймд дээрх хугацаанд зорчигч та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Read More

Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж буй билээ. Үүнтэй зэрэгцэн түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболд нараас зайгаа барьж, Т.Бадамжунайгийн зуучлалтайгаар өнөөгийн эрх баригчидтай ойртохоор чармайж буй талаар эх сурвалжууд өгүүлж байна. Засгийн Газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг нэгмөр цэгцэлж, түүний эзэмшлийн “Монголын зэс” компанийн төлөөлөл, түүгээр дамжсан санхүүгийн харилцааг уг үйлдвэрээс бүрэн тусгаарлаад буй юм. Гэсэн ч Монгол Улсын Засгийн Газартай заргалдан, олон улсын арбитрын шүүхэд хандана хэмээн мэдэгдэж байсан Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах…

Read More

Дэлхийд гуравт ордог Оюутолгойн орд Монголоос алсраад арваад жил боллоо. Энэ ордын ашиглалттай холбоотой ноцтой мэдээлэл олон бий. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Оюутолгойтой холбоотой тааруухан мэдээллийг манай улстөрчид дарсаар ирсэн. Ил болгохыг хүсдэггүй юм. “…Энэ ордыг алдчихлаа” гэж хашгирсан улстөрчдийг Оюутолгойн хөрөнгө оруулагчийг хамгаалдаг улстөрчдийн арми “…Попорлоо” хэмээн цоллож байгаад намнадаг. Ийм жишээ олон бий. Ингэж л явж ирсэн. Олон жилийн турш бугшсан энэ байдал одоо дэлбэ үсрэх дээрээ тулаад байгаа бололтой. АТГ, УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээнүүд, хөрөнгө оруулагчдын санхүүгээс ноцтой зөрчлүүдийг гаргаж ирсэн нь хөрөнгө оруулагчид хийгээд тэднийг хамгаалдаг улстөрчдийн армийг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болгож байна. Үхэхдээ үхэр…

Read More

Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их ялалтын баярын 74 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр. Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны…

Read More

Мухар сүсгийн номлогчид хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй яваад л байх уу? Монгол улсын эрүүгийн хуулийн 148-р зүйлд “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” тухай, залилангийн хэргийн тодорхойлолтыг зааж өгчээ. Тус зүйлийн 1-т “өмчлөх эрх” гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХИЙГ ОЙЛГОНО гэж заажээ. Тус зүйлийн 2-т “хуурч мэхлэх арга” гэдгээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг…

Read More

Үндэсний компаниуд яагаад боловсон хүчний өлсгөлөнд нэрвэгдэв? Ямар учраас төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна вэ? Энэ нь манай сургуулиудад онц сурлагатан хэтэрхий их байдагтай холбоотой байж болох уу? Эдгээр асуултад хариулах Оросын сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн сэтгэл судлаач Дима Зицерын бичсэн нэгэн сонирхолтой материалыг орчуулан хүргэж байна. Дима Зицер нь сурган хүмүүжүүлэх ухааны доктор. Тэрбээр багшийн ажлыг цэвэр урлаг гэж үздэг. Олон байгууллага, олон оронд ажиллаж байжээ. Үндсэн ажлын зэрэгцээ гэр бүлийн сэтгэл зүй, бизнес, театрын урлагийн чиглэлээр зөвлөгөө өгдөг ажээ. Түүний судалгааны үндсэн ажил болох “Практик сурган хүмүүжүүлэх ухааны цагаан толгой” номыг бичиж сурган хүмүүжүүлэхийн философи, арга зүйн талаар…

Read More

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн сард 48 цаг саатуулж, улмаар цагдан хориог 15 хоногоор сунгасан. Түүний цагдан хорионы хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүний цагдан хориог сунгах эсэх шүүх хурал дөнгөж сая Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар Б.Хурцыг нэмж 15 хоног саатуулахаар болсон байна.

Read More