Author: Business Insider

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн балансад бүртгэлтэй “Жигжид” зуслан дахь хэсгийн барилгыг буулгаж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинийг барих асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуучин байрыг буулгаж, шинийг барих болсонтой холбогдуулан нэг сая 28 мянган төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг нийслэлийн өмчөөс хасах саналыг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Тус хэсгийн байранд найман албан хаагч 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг аж. Иргэд зуслангийн бүсэд улирал харгалзахгүй байнга оршин суух болсонтой холбогдуулан сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, зөрчийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа аж. Тиймээс тухайн хэсгийн хүчийг нэмэгдүүлж, байрыг шинэчлэн байнгын ажиллагаатай болгох шаардлага тулгарчээ. Нийслэлийн МХГ-аас хуучин байранд үйл…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж байна. Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн нийлэлийн Засаг дарга 2017 онд “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гарган Хан-Уул дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний 80 айлын орон сууцны Х байрны 20 айлын орон сууцыг буулгаж, “40 айлын орон сууц”-ны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон билээ. Улмаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Нью Биг Фиш констракшн” компани шалгарсан тул 2017 онд нэг тэрбум 248…

Read More

Түргэн хоолны газруудаар үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордох тохиолдол цөөнгүй гарах боллоо. Бургер Кингээр үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордсон гэх мэдээлэл тархав. Уг асуудлын дагуу ХӨСҮТ-с тодруулахад “Холоонд хордсон хүмүүс манайд эмчилгээ хийлгэж байна. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа тул хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэлэх боломжгүй байна” гэлээ. ХУД-т байрлах Зайсан дахь Бургер кингээр үйлчлүүлсэн иргэдийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас лавлахад “30-аад минутын өмнө ХӨСҮТ-ээс манайд мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Мэргэжлийн хяналтаас бүрэлдэхүүн гаран ажиллахаар явсан. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариуг өглөө. Шинжилгээний хариу гарсний дараа юунаас болж хордсон нь тодорхой болох гэнэ.

Read More

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ЕБС-ийн сурагчдын дунд “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт гар зургийн уралдааныг зарласан. Тус уралдааны шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах арга хэмжээ /2019.05.03/-нд ХНХЯамны 10 давхрын хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс шилдэг гурван бүтээл, тусгай байр хоёрыг шалгаруулсан. Шагналыг ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, тус газрын дарга П.Энхтайван, МХЕГ-ын хөдөлмөрийн харилцааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Р.Ганхуяг, ХНХДСургуулийн ХАБЭМ-н тэнхимийн эрхлэгч Н.Уранчимэг, Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн Арвин зам холбооны гүйцэтгэх…

Read More

Дуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтод тавдугаар сарын 17-нд Улаанбаатар Паласын концертын их танхимд ганцхан удаа болохоор товоо зарласан билээ. Уг тоглолтын тасалбар хэдийнээ худалдаанд гарсан бөгөөд 90118203, 95108203, 88028203 утсаар лавлах 1900-1950 тоглолтын тасалбарыг үнэгүй хүргэж байна. “Мөрөөдлийн зүг” тоглолтонд: Урилгаар МУУГЗ, хөгжмийн зохиолч Бэхбат МУСГЗ, хөгжмийн зохиолч, дуучин Харангын Чулуунбат МУГЖ, дуучин Насантогтох МУСТА, дуучин Цэцгийн Батболд Дуучин Зоригт, Хишигдалай Дуучин Номинчимэг Реппер Данка МҮОНРТ-н дэргэдэх “Улаан бүч” чуулга оролцоно. Дашрамд сонирхуулахад, Сурагч насны он жилүүдээрээ аялаад Азтан болох боломжтой. -Мөрөөдлийн Нөүтбүүк- 1 сурагч -Мөрөөдлийн Гар утас- 1 сурагч…

Read More

ЭЦГ-аас өнгөрөгч сарын 23-ны өдөр Хошууч генерал Б.Хурцыг хойшлуулашгүй ажиллагаа явуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр түүнийг 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. Б.Хурцыг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй тухай холбогдох албанаас мэдээлсэн. Түүнийг цагдан хоригдох хуулийн хугацаа энэ сарын 9-ний өдөр буюу пүрэв гарагт дуусч…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын XXIV хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хуралдааныг нээж “Шинээр томилогдсон Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүсье. Нийслэлийн иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох байгуулллагад чиглэл өгч байдгаараа Тэргүүлэгчдийн хуралдаан чухал юм. Тиймээс хуралдааны дэгийг баримтлан ажиллахыг хүсье” гэв. Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүний анхны хурлаар “Улаанбаатар спорт менежмент” ХХК байгуулах тухай, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилж, үйл ажиллагааны журамд нь өөрчлөлт оруулах тухай, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журам батлах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Налайх дүүрэг Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх саналыг…

Read More

МОНГОЛБАНКНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТООН ГАРЫН ҮСГИЙН СИСТЕМТЭЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛБАНКНЫ ҮНДЭСНИЙ ЦАХИМ ГҮЙЛГЭЭНИЙ ТӨВИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Г. ГАНЗОРИГТОЙ ЯРИЛЦЛАА. – Тоон гарын үсэг гэж юу болох, Монголбанк тоон гарын үсгийн системийг хэзээнээс нэвтрүүлж эхэлсэн бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе. Тоон гарын үсэг нь цахим орчинд зурагдсан гарын үсэг буюу цахим орчинд баримт бичгийг баталгаажуулах, хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор бий болгосон хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын аргыг хэлдэг. Монгол улсад Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдаж, цахим орчинд баримт бичгийг баталгаажуулах эрх зүйн орчин бий болсон. Монголбанкны тухайд Төв банк/Монголбанк/-ны тухай хуулиар “Үндэсний төлбөрийн…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар нийтдээ 12 асуудал хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Хэлэлцсэн зарим асуудлыг тодруулбал, 2015 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Одоогийн хэрэгжиж буй журмаар тус корпорацийн ТУЗ-ийн гишүүнд нийслэлийн төлөөллийг нэр дэвшүүлэх томилох асуудал удаашралтай байгаагаас шалтгаалж ТУЗ-ийн ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаа гэнэ. Иймд Тэргүүлэгчид хэлэлцээд тус журмын 3.1.1 болон 5.1.2 дахь заалтыг тус тус хасахаар шийдвэрлэв. Үүний дараа эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан 305 иргэнийг төрийн дээд цол, одон медаль шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэн, уламжлахаар болов. Мөн…

Read More

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 3-аас 5-ны хооронд цэрэг татлага явагдсан. Энэхүү цэрэг татлагын талаар иргэд ам муутай байгаагаа сошиал орчинд илэрхийлээд байгаа. Үүний нэг жишээ нь цэрэг татлагад хамрагдахаар эмчийн үзлэгт орсон 21 настай залуугын долоон шүдийг нэг дор авсан талаарх мэдээлэл сошиал орчинд түгээд байгаа. Залуу Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байранд энэ сарын 5-ны өдөр очиж эмчийн үзлэгт орсон аж. Улмаар түүний шүд хорхойтсон байсан тул тус дүүргийн цэргийн хэлтсийн дарга цэрэгт явуулахын тулд долоон шүдийг шууд авхуулсан байна.

Read More