Author: Business Insider

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа санаачилга гарган, “Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчинд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орон сууцны хотхон, хороолол барьж буй хүмүүс бүрэн тохижилт, дэд бүтэц, ногоон байгууламжтай орчин бүрдүүлнэ хэмээн зураг төслөө батлуулж, захиалга авдаг. Гэвч өнөөдөр олон хотхон, хороолол зураг төсөлдөө тусгасан тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, орц гарцгүй, аж ахуйн нэгжүүд иргэд оршин суугчдын амьдрах эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлдэггүй. Энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц, боломж эрэлхийлж, иргэд оршин суугчдын саналыг сонсож, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн I, II,…

Read More

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах KH apartment хотхоны байрнаас өчигдөр 17 цагийн орчим 36 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Талийгаач Ц.Э гэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд оршин суудаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, амь хохирогч эмэгтэй нь “6А” байрны … тоот орцны 15 давхрын дамжих хэсгийн тагтнаас унасан гэх ба урьдчилсан байдлаар амиа хорлосон болох нь тогтоогдоод байгаа аж. Тухайн байрны оршин суугчдаас тодруулахад “Залуухан эмэгтэй байсан. Байрны хамгийн дээд давхарын тагтан дээр ганцаараа нэлээн удаан зогссон. Оршин суугчдын зүгээс тэр даруйд цагдаагийн утсанд дуудлага өгч, эмэгтэйг цааш буухыг шаардсан. Гэвч эмэгтэй дээврээс буухгүй байсаар байгаад доошоо уначихсан.…

Read More

…Учир мэдэх томоохон хуульчид энэхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” хэсэгт нэмээд “…Эрүүдэн шүүсэн болох нь илэрхий болсон бол” гэсэн заалт нэмээд л болчихоор гарц байгаа ажээ. Угаасаа эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагынхан, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынхан үзэцгээсэн. Олон нийтэд “өнгөт”-өөр ярьцгаачихсан. Ер нь бол эрүүдэн шүүсэн нь илэрхий болчихсон. С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хүмүүс буруутгагдаж 2017 онд шүүхээс ял авсан. Харин хэдэн сарын өмнөөс энэ хэрэг шийдэгдсэн байдалд эргэлзээ үүссэн. Тэднийг Урьдчилан хорих төвд эрүүдэн шүүсэн нь тодорхой болж, энэ…

Read More

-Цахилгааны ил гарсан утас, барилгын блок гээд иргэдийн амь насанд заналхийлж байгаа зүйл хаа сайгүй байна.- Одоогийн нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийг аз жаргалтай болгож, аюулгүй орчинд амьдруулна хэмээн амлалт өгч гарсан хүмүүс. Гэтэл өнгөрсний зөрчил дутагдал бахь байдгаараа л байсаар. Цахилгааны ил гарсан утас, барилгын блок гээд иргэдийн амь насанд заналхийлж байгаа зүйл хаа сайгүй байна. Ялангуяа, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй барилгын үйл ажиллагаа эхлүүлэх нь олширлоо. Тэнд хүний амь эрсдэх, тэндээс унасан төмөр эсвэл тоосгоны хэлтэрхий хүний амийг хороовол хариуцлага ногдуулах хүн алга. Тэдний үйл ажиллагааг хянах үүрэгтэй нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөнийхөн албан бичиг өгсөн болоод өнгөрч байна.…

Read More

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах KH apartment хотхоноос дөнгөж сая нэг эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарчээ. Чухам ямар шалтгаанаар ийнхүү унасан нь одоогоор тодорхойгүй байна. Одоогоор цагдаагийн байгууллага ослын газрыг хамгаалалтад аван шалгаж байна.

Read More

Монголын кино урлагт тэр тусмаа аймшгийн киноны төрөлд шинэ өнгө төрхийг нэмсэн бүтээлийн нээлт тавдугаар сарын 03-ны өдөр Тэнгис кино театрт боллоо. “Очир фильм”-“Гэрэлтэй цонх” студийн шинэ бүтээл болох “Орилоон-2” айлгах аймшгийн киноны гол дүрд тоглосон жүжигчин Р.Баттогтох энэ үеэр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав. Түүнд энэхүү шагналыг МУАЖ Г.Равдан гардуулсан нь ихэд содон үйл явдал боллоо. Монголын кино урлагт удам дамжсан уран бүтээлчид цөөнгүй бий. Тэдний нэг нь аав хүү хоёр гэдгийг кино сонирхогчид андахгүй мэдэх билээ. Ийнхүү Ардын жүжигчин аваасаа хүү нь МУСТА цол тэмдгийг гардан авсан нь монголын кино урлагийн түүхэнд шинэ үйл явдлыг нэмэв.

Read More

Монголын Стивен Кинг хэмээн нэрлэж болох аймшгийн бүтээл дагнан бичдэг зохиолч Ц.Ууганбаярын “Үхлийн хайч” номын “Хажуу өрөө өгүүллэгээс сэдэвлэн “Очир фильм”-“Гэрэлтэй цонх” студи хамтран бүтээсэн “Орилоон-2” киноны нээлт өнгөрөгч баасан гаригт буюу тавдугаар сарын 03-ны өдөр боллоо. Энэхүү киноны дүрүүдийг А.Алтантөр Р.Баттогтох Ч.БолдТ.Борхүү Л.Доржням нар амилуулжээ. Харин продюсероор нь С.Батзориг, П.Ганболд нар ажилласан бол О.Батзориг найруулсан юм. Уг киноны дууг реппэр BIG GEE дуулж байсан бол хоёрдугаар ангийн дууг реппер, продюсер Рокит Бэй дуулсан гэдгийг үзэгчид хэдийнээ мэдсэн билээ. Хүүдээ хорогдсон эхийн сүнсны далдын хүч замд гарсан хүмүүсд хэрхэн нөлөөлж буй талаар өгүүлж, гурван хэсэг аймшгаас бүтсэн “Орилоон-2” киноны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг онцлон хүргэж байна.

Read More

“Очир фильм”-“Гэрэлтэй цонх” студийн шинэ бүтээл болох “Орилоон-2” айлгах аймшгийн кино өнгөрөгч баасан гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Тус киноны дууг Дуучин Rokit Bay орилжээ. Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан байдаг юм байна. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай юм байна. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэх нэрнийх нь эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Ингэхэд пуужин Баяраа пуужин хөөрөх шиг аймшигтай кинонд хэрхэн орилж доргиогоод өгсөн юм бол? Кино театрт үзвэл “зүгээр л пуужиндаад…

Read More

Монголын улс төрд мод мэт ургаж, идэр залуу наснаасаа үндэс мөчир мэт шигдсэн олон тооны улстөрчийн тэргүүн магнайд яах аргагүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бичигдэнэ. Ардчилсан хувьсгалын буянаар идэр залуу насандаа Төрийн өмчийн хороог удирдаж, өмч хувьчлалын алдаа, оноотой түүхийг тэрбээр нэгэн үедээ эхлүүлсэн. Үүгээрээ ардчилсан нийгмийн хамгийн том үнэт зүйл болох хувийн өмчийг Монголд тунхаглахад онцгой хувь нэмэр оруулсан нэгэн гэдэгтэй маргах аргагүй. Хэдийгээр тухайн цаг мөчид хувьчлал нэрийн дор Монголын баялаг ардчилагчдын халаасанд орсон хэмээн ард түмэн хардаж, гоочилдог ч үнэт зүйлийг үрслүүлсэн гэдгээр нь харвал талархах шалтгаан бий гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хувь хүнийх нь хэгжүүн араншин,…

Read More

Та эрүүл агаарт ажиллаж, өндөр цалин авахыг хүсэж байна уу? Тийм бол “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборыг зориорой. Тус аялал жуулчлалын цогцолборт: -Тогооч -Бэлтгэгч -Зөөгч -Угаагч -Үйлчлэгч -Харуул -Аж ахуйн туслах ажилтны орон тоо байгаа юм байна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлага нь байрлаж ажиллах боломжтой бөгөөд ажлын ачаалал даах чадвартай 18-45 насны хэн бүхэнд нээлттэй. Холбогдох утасны дугаар: 99151656, 99101727

Read More