Author: Business Insider
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 2003 онд Дамирангийн Энхбат агсныг сэжигтнээр татаж Франц, Белги, Герман улсын хил дамнуулан хулгайлж авчирч байсан гэдгийг уншигч та бүхэн санаж буй биз ээ. Түүнийг хулгайлж авчран эрүүдэн шүүсэн ч, С.Зоригийн аллагыг үйлдсэн этгээд болгож чадаагүй учраас Улсын нууц задруулсан гэх хэргээр ялтан болгосон гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан билээ. Тэгвэл түүний хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан өргөдөл гаргажээ. Тэд уг өргөдөлдөө, Бидний аав Д.Энхбатад хилс хэрэг тулган амь насыг хохироосон тул эл хэрэгт холбогдох хүмүүсийг тогтоож, аавын минь нэр төрийг сэргээж өгөхийг хүсчээ. Тухайн…
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг баталсан. Нийслэл хот хурдацтай өсөн тэлж байгаатай зэрэгцэн нийслэлийн эргэн тойронд зөвшөөрөлгүй оршуулгууд ихээр хийгдэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг чадамжтай, чадамжгүй хувийн компаниуд иргэдэд чанаргүй үйлчилгээ үзүүлэх байдал газар авч байна. Дээрх нөхцөл байдлыг цэгцлэх, хязгаарлах нь хотын тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг юм. Тиймээс журмыг шинэчлэн найруулж, сайжруулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу 2019-05-08-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 14 цагт журмын төслийг…
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын агаарын тээврийн “Aeroflot” компанийн нисэх онгоцонд гал гарсантай холбоотойгоор Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Ослын улмаас 41 хүн амиа алдсан байна. ОХУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хойд нутгийн Мурманск мужаас хөөрсөн “Aeroflot Sukhoi Superjet 100” загварын нисэх онгоцонд 78 хүн сууж явсан ажээ. “Нисэх онгоцонд техникийн доголдол гарсны улмаас эргэж нисэх шаардлагатай болсон” гэж “Aeroflot” компаниас мэдээлсэн байна. Ослын үеийн дүрс бичлэгээс үзэхэд онгоцны их биеийн дийлэнх хэсэг шатаж байжээ.
Өнөөдөр Монголын улс төр гэдэг маань ус нь ширгээд улайсчихсан тогоо шиг болсон байна. Хамгийн муухай нь өвчилсөн, нас барсан хүмүүсээр улс төр хийж олон түмнийг бухимдуулах юм даа. Цахим сүлжээний цаад талд улстөрчид байдаг. Их мөнгөөр хүмүүсийг худалдан авч хуурамч нэрээр бичүүлдэг, үзүүлдэг нь нууц биш болсон. Аль намын хэн өвчилж, хэн нас барж байна, түүнийг өлгөн авч улс төрийн зорилгоор дэвэргэдэг боллоо. Хамгийн сүүлийн баримт нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэд хоног өвчилсөн явдал. Үүнийг улстөржүүлж, мөн ч их шуурлаа даа. Нэг талаас нь харвал Л.Оюун-Эрдэнэ үнэхээр олны хайр хүндэтгэлийг хүлээж, анхаарлын төвд…
“Үдийн цай” хөтөлбөр нүдээ олсон, сурапндын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд онцгой нөлөөтэй шийдвэр болсон ч өнөөг хүртэл үүнийг дагасан хэл ам, гомдол тасарсангүй. Судалгаанаас харахад, эцэг эхчүүдийн зүгээс үдийн цайнд өгч буй хоол ихэнхдээ хөрсөн, удаан хадгалсан, тос өөх ихтэй, будагч бодис, химийн нэгдэл ихээр агуулсан чихэр, боов, ундаа байдаг талаар гомдол мэдүүлдэг. Энэ нь зарим хүүхдэд харшил өгч, хордлогод оруулж байсан тохиолдол ч цөөнгүй бий. Хамгийн сүүлд нийслэлийн “Singapore school of Mongolia” сургуулийн олон багш, сурагч үдийн хоолондоо хордсон. Тэгвэл 2016 оны тавдугаар сард Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн бага ангийн сурагчид нарийн боов, нэрсний шүүс идэж, уугаад…
Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөрашиглалтадхүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2019 оны тавдугаар дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны дугаар дугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлахаар боллоо. Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино. Уг бүтээн байгуулалтын ажил…
Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт мэдээлсэн хууль бус гадаадын иргэн согтуудаа таксины жолоочийг зодсон ч шийтгэл хүлээлгүй нутаг буцсан хэрэг БНСУ-ын иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Хэргийг тодруулбал, 2019.04.22-ны өдрийн үүрийн 02:40 цагт Сөүлээс-Воллөн гүүрний чиглэлд явж байх үед согтуугаар суусан зорчигч гэнэтхэн таксины жолоочийг “Юу ч битгий асуу” хэмээн цохиж эхэлсэн байна. Сөүлийн Тунбу кан соны замаар 80км/ц-ийн хурдтай явж байсан таксины жолооч осол гаргах дөхсөн боловч хамгийн ойрын цагдаагийн газарт эсэн мэнд хүрч амжжээ. Цагдаагийн газраас зорчигчийг шалгахад хууль бусаар оршин суугч Монгол Улсын иргэн 28 настай “С” гэгч болохыг тогтоосон байна. Уг халдлагын үеэр таксины…
Уяхан замби тивийг онож төрсөн азтай учрал Ухаант ижий аавын хүү нь болж мэндэлсэн азтай учрал Сайхан Монгол бүсгүйн хайранд жаргасан азтай учрал Саруул ухаант Монгол түмэндээ дуулах гэж заяагдсан нь азтай учрал Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний “Азтай учрал” тоглолт тавдугаар сарын 07-нд “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. “Азтай учрал” тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй. Ерөнхий зохион байгуулагч:…
Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиодог. Энэ өдөр Оюуны өмчийн байгууллагаас “ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН МОНГОЛ БРЭНД” үзэсгэлэнг зохион байгуулж, ОУ-ын байгууллагад бүртгэгдсэн, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртсэн шилдэг бүтээлүүдийг дэлгэлээ. Монгол хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэг том бахархал энэ юм. Монгол улсаас Олон улсад бүртгэгдсэн барааны тэмдэгтэй 7 компани байдаг. Эдгээрийн нэг нь ТЭСО компани юм. ТЭСО корпорацийн TESO step by step болон Зөв брэндийн тэмдэгүүд Олон улсад бүртгэгдсэн. Тус корпорацийн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтсэн бүтээгдэхүүн дотооддоо төдийгүй дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүн болжээ.…
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль “Хүүхэд хөгжлийн төв”–тэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар тус танхимыг тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өгөв. Сурагчдад эерэг сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжиж дэвших, бие биедээ хандах хандлага, харилцааны соёл, нийгэмд оролцох байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ. Энэхүү төв нь сурагчдад чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, сургалт нөлөөллийн олон талт үйл ажиллагаануудыг явуулахад тохиромжтой орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм. Хүүхэд хөгжлийн төвд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд “Монголын хүүхдийн мөрөөдлийн газрын зураг бүтээх арга зүй” сургалтыг тус сургуулийн…
