Author: Business Insider
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг хийх зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож засварын ажлын эхлүүлдэг ч тус байгууллагын зүгээс цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.
Улаанбаатарт соёл, урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний зөвшөөрөл жилдээ 300 орчим гардаг байна. Үүний 200 нь караоке. Манайд зөвшөөрөл олгодог, хяналт хийдэг байгууллагууд нь өөр хоорондоо уялдаа холбоо муутай ажилладаг. Үүний тод жишээ нь орон сууцны нэгдүгээр давхарт болон нийслэлийн захын дүүргээр байрлах караокенууд юм. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, танил тал, хээл хахууль өнөөх болдоггүйг ямар ч аргаар хамаагүй болгочихдог жишгийг улам гааруулсаар. Ямартай ч оршин суугчдын тав тухыг ихээр алдагдуулдаг орон сууцны нэг давхрын үйлчилгээний газруудтай холбоотой асуудал болон орон сууцтай хэт ойролцоо байрлах үйлчилгээний шаардлага хангахгүй караоке газрууд олон болж иргэдийг бухимдуулж байна. Харин төрийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж,…
Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Тогтоолыг сурталчлах, хэрэгжилтийг дэмжих ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас санаачлан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов. Өдөрлөгийн үеэр иргэд, олон нийтэд түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, өртөлтийн талаарх олон улсын болон дотоодын эрдэмтэд, судлаачдын гаргасан…
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл өнөөдөр Хан-Уул дүүргийн XII хорооны иргэдтэй уулзаж, шаардлагатай бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлынх нь талаар санал солилцов. Тухайн хорооны иргэд, оршин суугчид Туул голыг бохирдуулагч эх үүсвэрийн үйл ажиллагааг зогсоож, авто замын эвдрэлийг засаж, хогийн цэгүүдийг цэгцэнд оруулах ажлыг ойрын хугацаанд хийлгэх хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хэлэв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл уулзалтад нийслэлийн харьяа газар, хэлтсийн мэргэжилтнүүдийг оролцуулж, иргэдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлүүлэхээ онцолсон. Заримаас нь дурдвал уг уулзалтад нийслэлийн МХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга оролцсон бөгөөд тэрбээр Туул голыг бохирдуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хариуцлага тооцно гэсэн юм. Мөн эл уулзалтын…
Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан, хошууч генерал Б.Хурцыг албан тушаалаа урвуулан ашиглаж, шунахайн сэдлээр бусдыг дарамталсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хууль бусаар шалгасан, эрүүдэн шүүх аргаар бусдад хилсээр ял тулган хүлээлгэсэн гэх мэт үндэслэлүүдээр Эрүүгийн Цагдаагийн Газраас шалгаж буй билээ. Шалгах явцдаа түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр ШШГЕГ-ын 461-р ангид албадан саатуулж буй юм. Б.Хурц шалгагдаж эхэлснээсээ хойш ямар ч мэдүүлэг өгөөгүй бөгөөд харин ТЕГ-ын дарга н.Гэрэлээс бичгээр зөвшөөрөл хүссэн. Учир нь төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдэж байгаа албан хаагч төрийн албанаас гарсан ч хоёр жилийн хугацаанд ямар ч хэлбэрээр нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг…
Махны үнийн өсөлт энэ хаврын улс төрийн синдромоос илүүтэй хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ янзаараа махны үнийн дэргэд Хэнтийн нөхөн сонгууль тойрсон Цэцийн шийдвэр ч жижигрэх бололтой. Үнэ нь өссөн махны талаарх сэдэв явсаар зарим нэг улстөрчөөр идэх махныхаа хэмжээг “жинлүүлэх” дээрээ тултал өндрөө авав. Хамгийн сүүлийн мэдээллээр 60 сая малтай Монгол Улсад маань нэг кг үхрийн мах 16500, ширхэг хуушуур 1200 төгрөг хүрээд байна. Энэ нь олон нийтийг ихэд эгдүүцүүлж, төрөл бүрээр л бухимдлаа илэрхийлж байна. Угаас 60 мал гаднаа бэлчээчихээд махны үнэд дарлуулж сууна гэж баймгүй. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс мах үргэлж магнаг байгаагүйг харж…
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.05.14-ний өдөр) болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товтой. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргасан. Тогтоолыг маргааш буюу 2019 оны тавдугаар сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах талаар хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн…
Хүмүүс Амьтанд Энэрэнгүй Хандахын Төлөө Нийгэмлэг (PETA) ПЕТА-гийн сурвалжлага дэлхийн ноолуурын зонхилох экспортлогч орнууд болох Хятад болон Монгол улсад ноолуурын ямаанд хэрхэн хэрцгий хандаж, зэрлэгээр хороодгийг нийтэд дэлгэлээУлаанбаатар хот – Хятад болон Монгол дахь ноолуурын аж ахуйн үнэн дүр төрхийг ПЕТА-гийн аймшигт видео бичлэг илчлэн харууллаа. Видео бичлэгт хөөрхий ямааны ноолуурыг тасчин зулгаахад айж, өвдөж тарчилснаасаа болж майлан орилох ямаануудыг харж болно. Хойшид ашиг өгөхөө больсон ямааг харин нядалгаанд явуулж, хоолойг нь хэрчиж алдаг байна. Дэлхийн түүхий ноолуурын 70 хувийг Хятад улс нийлүүлдэг бол Монгол улс 20 хувийг нь хангадаг байна. Дээр дурдсан хоёр улс дахь ноолуурын аж ахуй, мал нядалгааны газруудыг…
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл уг мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс тодруулахад 38 хүүхэд, 1 багш сүрьеэ өвчний халдвартай гарсан гэв. Иймээс өнөөдөр эцэг эхчүүдийн зүгээс халдварын тархалтыг зогсоох, дамжуулахгүй байхад чиглэсэн шийдвэртэй алхам хийхийг 15-р сургуулийн удирдлага, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэнд шаардлага хүргүүллээ. БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг “Сургуулийг түр хаах эсэх асуудлыг мэргэжлийн байгууллагын зааврын дагуу ажиллана. ХӨСҮТ-ийн захиралтай өчигдөр ярьсан. Тэд нарийн үзлэг, шинжилгээгээ хийж байгаа юм билээ. Хэрвээ шаардлагатай бол авах арга хэмжээгээ авна. Шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байхад сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүүхдийн…
Өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын Р.Дагва тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд АНУ-ын Флорида мужийн Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хуралд урилгаар оролцоод ирсэн билээ. Эл хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний дүнд Улаанбаатар хот, технологийн өөрчлөлтийн энэ эринд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилаад ирсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Гадаад харилцааны яам, “Монголын Финтекийн холбоо”, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Fintech Innovation in Frontier Market”…
